Махны үнэ унаж байгаа өнөө үед шинэ төрлийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжын тухай энд өгүүлэх гэсэн юм.
Америк маягын технологиор Монгол малын махыг амтлаж, хатаах юм бол шинэлэг төрлийн пивоны даруулга үйлдвэрлэх боломж байна.
- Орос хүмүүс пивог хатааж давсалсан загасаар даруулдаг.
- Америк хүн пивог төмсний чипсээр даруулдаг.
- Хятад хүн пивог шорлогоор даруулдаг.
- Монгол хүн пивог даруулгагүй УУДАГ.
Иймд пиво барны эздэд зориулж ийм нэг үйлдвэрийн тухай бизнес санаа хүргэх гэсэн юм.
Хатаасан махны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд
1. Жижиг үйлдвэр
№ | Тоног төхөөрөмж | Тоо | Үнэ |
1 | Мах хэрчигч машин | Нэг | 1200 юань |
2 | Мах шарах шүүгээ | Нэг | 1788 юань |
3 | Мах утагч | Нэг | 1240 юань |
Нийт | Гурав | 4228 юань |
Жич: Ханшийг 360 төгрөг =1 юань гэж тооцох юм бол 1,5 сая гаруй төгрөг болж байна. (2016 оны 11 сарын байдлаар)
2. Дунд үйлдвэр
№ | Тоног төхөөрөмж | Тоо | Үнэ |
1 | Мах хэрчигч машин | Нэг | 2600 юань |
2 | Мах утаж шарах шүүгээ | Нэг | 20000 юань |
Нийт | Хоёр | 22600 юань |
Жич: Ханшийг 360 төгрөг =1 юань гэж тооцох юм бол 8.13 сая төгрөг болж байна. (2016 оны 11 сарын байдлаар)
Монгол малын мах нь зэрлэг ангийн мах мэт хамгийн амттай гэдгийг бид бүгд мэднэ. Харин энэ сайхан ангийн махаар юу хийж болох вэ? Хөдөөгийнхөн маань хотондоо байгаа баялагаа ашиглан хямд өртгөөр дараах үйлдвэрлэлийг явуулж болно.
Малын махнаас хаягдах мах гэж байхгүй. Юуны өмнө махаа 2 ангилна. Үүнд
- Цул мах
- Өөх, хальстай мах гэж хоёр ангилна.
1. Цул мах хатааж амтлах арга
Юуны өмнө амталгаа хийх уусмалыг бэлтгэнэ. Энэхүү уусмал нь таны тусгай жорын дагуу хийгдэнэ.
Хатаасан мах хийхийн тулд өөх хальсгүй цул махыг сонгон авна.
Махаа мах хэрчигч машинаар нимгэн зүсэж бэлтгэнэ.
Махаа амтлагч уусмалдаа хийж, гялгар уутаар битеемжлээд, 24 цаг сэрүүн газар тавьж амтлана.
Дараа нь махаа амтлагчаас гарган цэвэрхэн сальфетка дээр дэлгэн тавьж сэврээнэ.
Амталсан махаа тавиур дээр нямбайхан өрж тавина.
Хатаах процесс ердөө 75 градуст явагдах бөгөөд мах энэ дулаанд бүрэн болдог.
Ийнхүү хатаасан мах бэлэн болно.
2. Өөх хальстай мах
Өөх хальстай махыг машиндаж, амтлаад дараах маягаар хэвлэж, шарах шүүгээнд буюу утагч төхөөрөмжинд оруулж боловсруулна.
Энэ зургийг интернет дээр байхад нь хараад, хатаасан махыг энэ маягаар гоё хийж болмоор санагдлаа. Амталгаагаа хэрхэн хийх эсэх нь таны хэрэг л дээ. Ямар ч байсан шинэлэг загварын хатаасан мах хийж болох санаа юм шүү.
Бэлтгэх арга нь цул мах бэлтгэх процесстой яг адилхан.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.