1. Ноос ямар үнэтэй вэ?

Хүн бүхний сэтгэлийг эмзэглүүлдэг асуудлын нэг. Гэвч бид үнэхээр чадвар муу болоод ноосоо үнэгүйдүүлээд байгаа юм уу? 

Үгүй! Ноос угаах хялбархан аргыг сайн мэдэхгүй болохоор л үнэгүйдээд байгаа юм. Тэгвэл би ноосыг үнэд оруулах аргыг хөдөөгийнхөндөө хүргэх гэж энэ мэдээллийг бэлтгэлээ.

2. Ноос угаах хамгийн бага хөрөнгө оруулалттай үйлдвэр хэдэн төгрөгөнд багтах вэ?

Ноос угаах машины нэг ээлжийн угаалга 15-20 минут байхад хангалттай. Тэгвэл нэг ээлжиндээ 50кг ноос угаадаг машин цагт 150-200 кг буюу өдөрт 1,5-2 тонн ноос угаана. Ийм хүчин чадалтай үйлдвэр 29000 юань өртөгтэй болж байгаа.

Энэ сонголт бол сум орон нутагт хамгийн тохиромжтой сонголт юм.

3. Угаасан ноосоо хэрхэн борлуулах вэ?

Угаасан ноосыг борлуулах гэж яарах хэрэггүй. Учир нь Хятадууд Монголоос угаасан ноосыг 1.6 доллор/кг аас илүү өндөр үнээр авч чадахгүй. Харин бид ноосоороо маш олон бүтээгдэхүүн хийж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал:

Хятадууд манайхаас худалдан авсан ноосоороо хивс, хонины ноосон хөнжил, гудас, автомашины бүтээлэг, өвлийн майхан, хүлэмжийн хучлага, барилгын дулаалга гээд дулаан тусгаарлах чадварыг нь ашиглаад маш олон бүтээгдэхүүн хийж байна. Мөн синтофоны оронд хэрэглэж жинхэнэ эко дулаалгатай куртка болон өвлийн хувцас үйлдвэрлэж байна.

Ер нь Монгол хонины ноос Хувцас загварын ертөнцөд синтофоныг орлодог бол барилгын салбарт шилэн хөвөнг шахаж чадна.

Хонины ноос нь эцсийн бүтээгдэхүүн болохоороо зах зээлд маш өндөр үнээр борлогддог. Иймд угаасан ноосыг цаашид хэрхэн ашиглах тухай сайт дээрээ дэлгэрэнгүй мэдээлэл болгон оруулсан байгаа.

Энэ тухай мэдээллийг манай сайтын зүүн багананд байгаа ХОЛБООТОЙ БАРАА гэсэн хэсгээс олж, дэлгэрэнгүй танилцаарай.

Ноос угаах үйлдвэр

Үйлдвэрийн хүчин чадал:

Ноос угаах машинууд: 15-500 кг хүртэл
Ноос сэгсрэх машинууд: 25-800 кг хүртэл
Ноос хатаах машинууд: 15-800 кг хүртэл

Үйлдвэрийн баталгаа нэг жил, Үйлдвэрийн агуулахад ихэвчлэн бэлэн байдаг тул захиалга хийсэн өдөрт нь ачуулна. Хэрэв үйлдвэрт бэлэн машин байхгүй болсон тохиололд захиалга авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор нийлүүлнэ. Захиалагчийн хүсэлтээр нутагт нь очиж угсарч өгөх, сургалт явуулж болно.

1. Хагас автомат угаалгын машин

Ноос угаах үйлдвэр

Багтаамж Чадал Угаалгын
торхны
хэмжээ
Төхөөрөмжийн
хэмжээ
Хүндийн
жин
Хүрдний
эргэх
хурд
Үйлдвэрийн
үнэ
15 кг 0.75 квт 550мм х 750мм 1250мм х 750мм х 1000мм 300 кг 28-33 эрг/мин 9000 юань
30 кг 1.1 квт 700мм х 860мм 1400мм х 850мм х 1150мм 350 кг 28-33 эрг/мин 10500 юань
50 кг 1.5 квт 780мм х 1000мм 1550мм х 960мм х 1200мм 400 кг 28-33 эрг/мин 11000 юань
70 кг 2.2 квт 850мм х 1080мм 1700мм х 1000мм х 1300мм 700 кг 28-33 эрг/мин 13500 юань
100 кг 3.0 квт 950мм х 1420мм 2320мм х 1200мм х 1350мм 1000 кг 28-33 эрг/мин 16500 юань
150 кг 4.0 квт 1060мм х 1600мм 2650мм х 1300мм х 1500мм 1100 кг 28-33 эрг/мин 18000 юань
200 кг 5.5 квт 1080мм х 2000мм 2950мм х 1550мм х 1600мм 1700 кг 28-33 эрг/мин 19500 юань
220 кг 5.5 квт 1080мм х 2200мм 3100мм х 1550мм х 1650мм 1900 кг 28-33 эрг/мин 25000 юань
250 кг 7.5 квт 1150мм х 2200мм 3100мм х 1650мм х 1750мм 2000 кг 28-33 эрг/мин 27000 юань
300 кг 7.5 квт 1280мм х 2300мм 3350мм х 1600мм х 2300мм 2400 кг 28-33 эрг/мин 32000 юань
400 кг 11 квт 1280мм х 2800мм 3800мм х 1600мм х 2350мм 2600 кг 28-33 эрг/мин 43000 юань
500 кг 11 квт 1350мм х 3200мм 4250мм х 1770мм х 2450мм 3000 кг 28-33 эрг/мин 56000 юань
  • Материал: Үл зэврэх ган
  • Зориулалт: Бүх төрлийн даавуун эдлэл, цагаан хэрэглэл, ноос, ноолуур, хонины нэхий, ямааны арьс, маалинга угаах
  • Баталгаа: Нэг жил
  • Тохиргоо: Цаг болон температур

Эдгээр машин нь хөндлөн давхар хүрдтэй бөгөөд гадна дотор хүрдийг нь үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн. Дотор хүрдний хана нь маш толигор тул дотор нь хийсэн аливаа угааж байгаа зүйл гэмтэл авахгүй. Дотор хүрдний хавхлагын түгжээ нь болзошгүй аюулаас сэргийлэх цоожтой бөгөөд гадна хүрдний цоож нь цахилгаан дохиололоор нээгднэ. Найдвартай хамгаалалттай энэхүү машин нь дуу чимээ бага, чичиргээ доргилт бага өгдөг шинэ технологиор үйлдвэрлэгдсэн.

2. Сэгсрэгч машин

Ноос угаах үйлдвэр

Загвар Багтаамж Чадал Сэгсрэгч
тогооны
Хэмжээ
Гадна
хэмжээ
Хүндийн
жин
Үйлдвэрийн
Үнэ
VS500 25 кг 1.5 квт 500мм х 260мм 950мм х 600мм 300 кг 7500 юань
VS600 45 кг 2.2 квт 600мм х 300мм 1220мм х 700мм 500 кг 9800 юань
VS800 80 кг 4.0 квт 800мм х 340мм 1720мм х 840мм 800 кг 13500 юань
VS1000 130 кг 5.5 квт 1000мм х 380мм 1830мм х 850мм 1400 кг 15000 юань
VS1200 220 кг 7.5 квт 1200мм х 480мм 2100мм х 1050мм 1800 кг 28000 юань
VS1500 500 кг 8.0 квт 1500мм х 600мм 2550мм х 1400мм 2100 кг 35000 юань
VS1800 800 кг 12.0 квт 1800мм х 680мм 2700мм х 1560мм 2300 кг 50000 юань

Бохир ноосыг угааж дууссаны дараа сэгсрэх машинд оруулж, 10 минут сэгсрэлт хийж ус чийгийг гадагшлуулна. Дараа нь машиныг унтрааж, эргэлт бүрэн зогссоны дараа цэвэр ноосыг машинаас гаргана. Энэ үед ноосны ус чийг 70% иар буурна. Сэгсрэлт хийгдсэн ноос хатаалт хийхэд түргэн хатна.

3. Хатаагч машин

Ноос угаах үйлдвэр

Загвар ADM-15 ADM-30 ADM-50 ADM-100 ADM-120 ADM-150
Багтаамж (кг) 15 30 50 100 120 150
Хүрдний хэмжээ (мм) 580 х 450 900 x 700 1100 x 900 1380 x 1000 1470 x 1000 1600 x 1150
Эргэх хурд (эрг/мин) 38 35 33 33 28 28
Халаагч Гурван фазын 380V, 0.4-0.6 Мра халуун агаарын даралт
Хөдөлгүүр (Квт) 0.75 1.1 1.5 2.2 3.0 3.0
Үлээгч мотор (Квт) 0.75 1.1 1.1 1.5 1.1 х 2 1.5 х 2
Гадна хэмжээ (мм) 700 х 800 х 1400 1000 х 1100 х 1800 1200 х 1500 х 2000 1500 х 1700 х 2200 1570 х 1750 х 2300 1720 х 1850 х 2400
Хүндийн жин (кг) 350 400 500 850 900 1200
Баталгаа Нэг жил
Үнэ (юань) 9000 10500 12000 15000 21000 35000

Автомат хяналтын систем хатаалт хийх үйл ажиллагааг бүрэн удирдаж, эцсийн бүтээгдэхүүн гаргана. Хүрдийг сайн чанарын тусгай төмрөөр үйлдвэрлэсэн нь хатаалт хийж байгаа бүтээгдэхүүний чанарыг үл алдагдуулахаас гадна машины эдэлгээний хугацааг уртасгаж өгсөн байна. Хатаалт хийх бүтээгдэхүүнийг машин руу оруулж гаргах үйлдлийг хялбар болгох үүднээс хавхагыг том хийж өгсөн. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтыг сайтар хийсэн бөгөөд дуу чимээ бага гаргах технологиор үйлдвэрлэсэн.

1. Ноос угаах шинэ технологи

Маш их бохирдолтой ноосыг угааж, энд туршилтыг хийжээ. Хоёр удаагийн угаалгын дараа ноосны хир буртаг, шороо тоос бүр мөсөн цэвэрлэгдсэн бөгөөд харин ноосонд наалдаж үлдсэн өвс ургамал, хоргол жижиг чулуу нь үлдсэн байлаа.

Ноос угаах шинэ технологи нь ажлын байрны талбай бага шаардах тул жилийн дөрвөн улиралд 5*8 хэмжээтэй жижиг өрөөнд үйлдвэрлэл явуулах боломжтой. Анхны хөрөнгө оруулалт бага, угаах, сэгсрэх, хатаах машинууд нь тус бүр нэг хөдөлгүүртэй тул цахилгаан зарцуулалт бага байдаг.

2. Ноос угаах хуучин технологи

Хуучин технологи нь 60-70м урт талбайд байршуулах бөгөөд өвлийн цагт ноос угаавал үйлдвэрлэлийн том байр шаардагдаж, халаалт дулааны зардал өндөр гардаг. Учир нь ноосны угаалгыг халуун усаар угаадаг. Мөн анхны хөрөнгө оруулалт өндөр бөгөөд олон хүрчирхэг хөдөлгүүр зэрэг ажиллах тул цахилгааны зардал өндөр байдаг. Энэ ээлжиндээ их хэмжээний ус хэрэглэнэ.

Ноосыг хэрхэн угаах вэ?

Ноос угаах олон янзын арга байдаг.

1. Усны урсгалаар ноос угаах арга.

Уламжлалт аргаар ноосыг усны урсгал ашиглан угаадаг. Гэвч энэ нь их хэмжээний ус зарцуулахаас гадна үйлдвэрлэлийн том байр барих шаардлага үүсдэг.

Ноос угаах үйлдвэр

Энэхүү машиныг би Хятад улсад үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэр олсон. Гэвч нэг иж бүрэн угаах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 250-450 мянган Ам.доллор үнэтэй (Зөвхөн ноос угаах дамжлагын үнэ) бөгөөд угсарч суурьлуулах зардал маш өндөр байсан болохоор манай сум орон нутагт байгуулахад өндөр өртөгтэй гэж үзсэн юм.

2. Гараар ноос угаах арга.

Ноосыг торон уутанд хийж бага багаар нь угаах арга гэж байдаг. Энэ арга нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст хамгийн их тохирно. Австрали, Англи зэрэг оронд одоо ч энэ аргаар ноос угаадаг өрхийн үйлдвэрлэгч нар их байдаг.

Энэ бичлэг дээрээс ноосыг гараар угаах аргыг хэрэглэж байгааг үзэх болно.

Гэвч энэ арга нь нарийн ноост хонины ноос болон ямааны ноолуур, сарлагын хөөвөр, тэмээний ноос зэрэг өндөр үнэтэй түүхий эдийг угаахад илүү тохиромжтой.

Харин хонины ноосыг арай өндөр бүтээмжтэй үйлдвэрлэлийн аргаар угаавал ашиг орлого нь их байх болно. Иймд дараах ноос угаах аргыг танд зөвлөмөөр байна.

3. Машинаар ноос угаах арга

Их хэмжээний ноосыг угаах хамгийн шалгарсан арга бол үйлдвэрлэлийн зориулалттай угаагч машинд угаах процесс юм.

Ноос угаах үйлдвэр

  1. Юуны өмнө угаалганд орох гэж байгаа ноосонд ангилан ялгалт хийж, дотор нь байгаа чулуу, өвс, хоргол зэрэг бүхэл хогноос нь цэвэрлэнэ.
  2. Угаалгын машинд халуун ус, угаалгын нунтагаа хийж 2-3 минут ажиллуулна.
  3. Угаалгын нунтаг бүрэн ууссаны дараа машиныг унтраан, ангилан ялгасан ноосоо угаалгын машинд хийж, модон хутгуураар зөөлөн дарж өгнө. Халуун усанд хүчтэй хөдөлгөж, хутгах юм бол ноос эсгийрэн орооцолдөх тул аль болохоор хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Хөдөлгөхгүй л бол халуун ус ноосыг гэмтээхгүй. Харин халуун уснаас хүйтэн ус руу хийх буюу эсвэл хүйтэн уснаас халуун ус руу оруулбал ноос цочиролд орж агшдаг.
  4. Ноосыг 1-2 цаг хиртэй модон хутгуураараа зөөлөн хөдөлгөж дэвтээнэ. Энэ хугацаанд хутгаж болохгүй. Халуун ус ноосны тослогыг хайлуулж, угаалгын нунтаганд шингээж өгөх тул ноосны эвгүй үнэр арилна.
  5. Дараа нь ус бүлээссэний дараа нь угаалгын машинаа ноос угаах горим дээр ажиллуулж, угаалгыг үргэлжлүүлнэ.
  6. Ус их бохирдсон байвал хүйтэн бүлээн ус нэмж болно. Гэхдээ ноосыг их хүчтэй хөдөлгөж болохгүй. Аль болохоор зөөлөн зайлах маягаар 20-30 минут угаалгыг хийдэг. Машины эргэлтийг хамгийн бага дээр нь ажиллуулах хэрэгтэй.
  7. Угаалга дууссаны дараа ноосыг сэгсрэгч машинд оруулж, усыг нь сайтар шавхруулж өгнө. Ноос сэгсрэх хугацааг та өөрөө тодорхойлно. Хүчтэй эргэлтэнд ноос бага зэрэг эсгийрч магадгүй. Гэвч энэ бол том асуудал биш.
  8. Усыг нь сэгсэрч дуусмагц ноосыг хатаах өрөөнд оруулан, сараалжин тавиур дээр дэлгэж хатаана. Энгийн энэ хатаалга удаан байдаг тул үйлдвэрлэлийн нөхцөлд хатаагч машиныг ашигладаг.

Жич: Хэрэв та их хэмжээний угаалга хийж байгаа бол ноосыг дэвтээх процессийг том ванн дотор хийж болно.

Манай сайт дээр нийтлэгдсэн энэхүү машиныг Ховд аймгийн дүү Билгүүн маань захиалан авч, ноос угааж байна. Түүний үйлдвэр өдөрт 4-5 тонн ноос угаах хүчин чадалтай.

Ноос угаах үйлдвэр

Зураг дээр: Цагт 500 кг ноос угаах хүчин чадалтай машин

Ноос угаах үйлдвэр

Зураг дээр: Угаасан ноос сэгсрэх машин болон хатаах машин

Угаалгын үйлдвэр нь 3 шат дамжлагаар үйлдвэрлэл явуулах бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатай тул өндөр үр ашигтай үйлвэрийн нэг болно.

Бохир бүтээгдэхүүнийг угаах машинд оруулж 10 минут угаана. Угаасан бүтээгдэхүүнийг сэгсрэх машинд оруулж дараа нь хатаагч машинаар хатаана.

Угаалга хийх процесс маш хурдан. Ямар нэгэн химийн хорт бодис хэрэглэхгүй тул үйлдвэрийн хаягдал байгаль орчныг бохирдуулахгүй.

Томоохон хэмжээтэй үйлдвэр байгуулах гэж байгаа бол ус цэвэрлэх байгууламж хийгээд хэрэглэсэн усаа дахин ашиглаж болно.

Манай хөдөө орон нутаг хэрэглэхээр бага оврын ноос угаах үйлдвэрийн иж бүрэн шугамыг 7 сая төгрөг орчимд үйлдвэрээс нь шууд худалдан авч болохоор байна.

Үүнд нэг ээлжиндээ буюу ажлын 8 цагт 120 кг ноос угааж, сэгсэрч хатаах хүчин чадалтай. Манай хөдөө орон нутагт түүхий ноосыг 500 төгрөгөөр худалдан авдаг бол угаасан ноосыг 3000 гаруй төгрөгөөр худалдан авдаг. Тэгвэл бага оврын ноос угаах үйлдвэр нь нэг өдөрт ойролцоогоор 300 мянган төгрөг буюу сардаа 9 сая төгрөгний орлоготой ажиллахаар харагдаж байна.

Зардал хэмнэх үүднээс хатаалга хийхгүйгээр шууд эсгийний үйлдвэрт нийлүүлж болно. Эдгээр тоног төхөөрөмжийг ноос угаах үйлдвэрт ашиглахаас гадна зочид буудал, уул уурхайн ажилчлын хувцас, цагаан хэрэгсэл угаах, хонины нэхий угаах зориулалтаар ашиглаж болно.

Бага оврын машиныг нь хот суурин газар угаалгын жижиг цех байгуулах сонирхолтой иргэд өрхийн хэмжээнд хэрэглэхэд тохиромжтой.

Үйлдвэрлэл явуулах шугамын урт 5м. Гэвч ажлын байрны хүрэлцээ бага бол дамжлагыг өнцөг гаргах маягаар зохицуулж болно. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч 2-8 ажилчин байхад хангалттай.

Цахилгааны хэрэглээ хүчин чадлаас хамаарч тасралтгүй 8 цаг 3 машин зэрэг ажиллавал 8000-42500 төгрөг зарцуулна. Гэвч хамгийн өндөр хүчин чадалтай машин 8 цагт 6,4 тонн ноос угааж чадна.

Харин хамгийн том хэмжээний үйлдвэр нь 40 гаруй сая төгрөг болно. Энэ үйлдвэр ажлын 8 цагт 6,4 тонн ноос угаах хүчин чадалтай бөгөөд өдөртөө 16 сая төгрөгний орлоготой ажиллана. Ийм үйлдвэр малчидын ноосыг нь угааж өгөх үйлчилгээ хийхэд л хэдхэн өдрийн дотор зарлагаа нөхөх болно.

Үйлдвэрт 2-3 ажилчин байхад хангалттай. Төвийн бохир болон цэвэр усны системд холбогдсон 8*5 хэмжээний жижиг байшинд үйлдвэрлэлийг явуулж болно. (Агуулах сав орохгүйгээр).

Зуны дэлгэр цагт хатаалгыг байгалын аргаар хийвэл илүү хэмнэлттэй байх бөгөөд тусгай саравчин доор сараалжин тавиур дээр хатаах нь зүйтэй.

Бага оврын ноос угаах үйлдвэрийг аймаг сумын төвд байгуулж болох бөгөөд жилийн 4 улиралд үйл ажиллагаа нь зогсолтгүй ажиллаж чадна. Тухайлбал:

Нэг кг ноосыг 1000 төгрөгөөр угааж өгөхөд өдөртөө 6,4 сая төгрөгний орлоготой ажиллаж болохоор харагдаж байна.

Энд би ноос угаах технологийн тухай тулгамдсан асуултуудын хариуг гадаадын сайтууд дээрээс судлан, бэлтгэлээ.

1. Яагаад халуун усанд угаадаг юм бэ?

Хонины ноос их тослог байдаг бөгөөд түүнд ланолин хэмээх өтгөн тос байдаг. Энэхүү тос нь цагаан эрвээхэйний хамгийн дуртай хоол болдог тул цагаан эрвээхий авгалдайгаа цацах дуртай байдаг. Эрдэмтэдийн судалсанаар цагаан эрвээхий 1.6км-ийн цаанаас ланолины үнэрийг авдаг гэж бичсэн байдаг.

Гэвч ланолин нь тийм ч муу тос биш юм. Энэхүү тос нь хүний биеийн арьсны тослогтой тун төстэй байдаг тул өвчин намдаах, зөөллөхөөс гадна хамгаалах үйлчилгээг үзүүлдэг. Ланолин нь ноосыг уян зөөлөн болгодог ч бас наалдамхай чанартай байдаг тул угаасан ноосыг амархан бохирдуулах эх сурвалж болдог.

Тэгээд ч хүйтэн ус ноосонд байгаа хир буртаг, тослогыг сайн цэвэрлэгддэггүй. Ийм болохоор халуун усанд аргадах маягаар зөөлөн угаалга хийдэг.

2. Ноос угааж хатаах хялбар арга байдаг уу?

Өрхийн үйлдвэрлэлийн хэлбэрээр ноосыг угаах олон арга байдаг. Үүнээс хамгийн шалгарсан нэг аргыг тайлбарлая. Энэ аргыг Австрали, Шинэ зеланд, Англи зэрэг ноосны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орны фермерүүд өргөн хэрэглэдэг.

"Mesh bag" буюу торон уутанд угаах арга гэж байдаг. Угаалгын машиндаа 60 хэмээс дээш халуун ус хийж, саван болон угаалгын нунтагаа уустал хутгана. OMO, Tide гэх мэт угаалыгн нунтаг болон гал тогооны сав суулга угаагч шингэн байсан ч болно. Гал тогооны сав угаагч тосыг их сайн уусгадаг. Дараа нь түүндээ торон ууттай ноосоо булхана.

Ноос угаах үйлдвэр

Угаалга хийх явцад ноосыг эсгийрүүлэхгүйн тулд ийм торон уутанд хийж байгаа юм.

Ноос угаах үйлдвэр

Ноосон их хэмжээний тослог ланолоин агуулагдаж байгаа бол хөөсрүүлэгч бодис их хэрэглэгддэг. Хөөсрөхгүй болсон бол тослог нь бүрэн ууслаа гэж ойлгож болно.

Ноос угаах үйлдвэр

Ноосны хир буртаг бүрэн арилсаны дараа дахин цэвэр усаар зайлах хэрэгтэй. Сайн угаасан ноосноос лаонолин тос болон шивтэр үнэртдэггүй.

Ноос угаах үйлдвэр

3. Ноосны хог шороог хэрхэн амархан арилгах вэ?

Ноосонд элс, шороо, чулуу, өвс гэх мэт байгалын бохирдол их байдаг. Ноосыг сэгсрэхэд эдгээр шороо тоос тийм ч амархан унадаггүй. Иймд ноосыг задлаж хөвсийлгөөд, торон хайрцаг бүрхий эргэлдэгч төхөөрөмжинд хүчтэй үлээлгэвэл хог шороо нь амархан унана.

Ноос угаах үйлдвэр

Энэхүү төхөөрөмжинд ноосыг хийж тэнхлэгээр нь эргүүлэн үлээгчээр ноосны шороо тоосыг унагана.

Ноос угаах хэцүү юу?

Үгүй. Ер нь манайхан ноос угаах гэдэг ойлголтыг их хэцүү юм шиг ойлгосоноос болж, эдүгээ "Цагаан алт" хэмээгдэн нэрлэгдэж байсан ноос маань үнэгүйдээд байгаа юм. Хуучин технологиор ноос угаах ажил их хэцүү байсан болохоор бидэнд энэ ойлголт бий болсон гэж би үздэг. Үнэндээ бол хувцас угаахаас илүү хялбархан ажил шүү дээ. Ноос хир буртагаа их амархан өгдөг.

Хуучин социализмийн үед ноосыг 60-70м урт дамжлагаар урсгаж угаадаг технологи ашигладаг байлаа. Энэ аргаар угаахад маш том үйлдвэрлэлийн байр хэрэгтэй болдог тул хөрөнгө оруулалт ихээр шаарддаг.

Гэтэл бид 21-р зуунд амьдарч байна шүү дээ. Ноосыг хуучины хүнд хүчир аргаар бус хялбархан угаадаг техник технологи хөгжөөд байхад, яагаад бид түүнийг ашиглаж болохгүй гэж?

Манай сумын төвүүд дээр ноос угааж, мөнгө босгох алтан боломж байгааг хөдөөнийхөн маань олж хараасай гэсэндээ энэхүү өгүүллийг бэлтгэлээ.

Бизнес санаа № 001

Би Монгол хонины ноосоор зөвхөн эсгий, хивс хоёр л хийдэг юм байна гэсэн ойлголттой байлаа. Энэ ойлголт маань Хятад улсын Шинжааны Өөртөө засах оронд аялаж явахад бүрэн устсан юм. Тэгээд интернет ухаж, дэлхийн хамгийн их хоньтой Австраличууд хониныхоо ноосоор юу хийдэг юм бол доо? гэж сонирхон судласан юм. Энд би жишээ болгож танд нэгэн видео бичлэгийг үзүүлбэл бодит бизнес санаа төрж магад.

Энд Австраличууд хониныхоо ноосыг хэрхэн үнэт баялаг болгож байгааг та үзэх болно.

Ноос угаах үйлдвэр

Бизнес санаа № 002

Би 2016 онд Хятад улсаар бизнес аялал хийсэн 8 жилийн судалгаан дээрээ түшиглэн "Мөнгө босгох Мянган санаа" гэдэг номоо бичсэн юм. Энэ номон дээр ноос боловсруулах үйлдвэрлэлийн тухай нэгэн бизнес санаа бичиж байснаа танд танилцуулъя.

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Ноос угаах үйлдвэр

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч