![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Үнэ: Сонголтоор |
Цаасан аяганы автомат машин нь цаасан материалын нэг талд нь PE материалаар бүрж өгөх бөгөөд энэ нь шингэн зүйл хийхэд цаасанд үл нэвтрэх давхрага болж өгнө. Түүхий эдийг оруулахаас эхлээд бэлэн аяга хүртэл бүх процессийг автоматаар хийх тул нэг л ажилчин байхад хангалттай.
Эцсийн бүтээгдэхүүнийг цай, кофе, сүү, тараг, зайрмаганд ашиглана.
1. Цаасан аягыг үйлдвэрлэх процесс нь түүхий эд болох цаасан дээр лого хэвлэхээс эхэлнэ. Логог аяганы хэмжээний дагуу нарийн нямбай зурж бэлтгэсэний дараа хэвлэлийн эх хавтанг бэлтгэж дараа нь логог түүхий эд болох цаасан дээр хэвлэнэ.
2. Лого хэвлэсэн түүхий эдийг цаас зүсэгч машинд оруулж, аяганы зураг эсгүүрийн дагуу зүсэлтийг хийж бэлтгэнэ.
3. Бэлэн болсон материалыг цаасан аяганы машинд оруулж эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дуусгана.
- Машины үйл ажиллагааг оптик гэрлийн төхөөрөмжөөр хянах тул түүхий эдийн нөөц дуусах, эцсийн бүтээгдэхүүнийг тоолох, машиныг автоматаар унтраах зэрэг үйлдлүүдийг операторын оролцоогүйгээр гүйцэтгэнэ.
- Mitsubishi болон Siemens брэндийн автомат удирдлагын системтэй тул үйлдлийн алдаа заа хгүй.
- Ев ропын с тандартын шаардлагад нийцсэн.
- Фото-электрон систем нь автоматаар алдаа гармагц машиныг зогсооно.
- Импортын эд ангиуд суурьлуулсан тул удаан жилийн эдэлгээтэй.
- Манай Монголын нөхцөлд энэхүү аягыг Монголын төмөр зам хамгийн их хэрэглэдэг бөгөөд зайрмагны үйлдвэр, нийтийн хоолны салбаруудад өргөн хэрэглэж болно.
Энд 3 өөр хүчин чадалтай, том жижиг аяга хийдэг машинуудыг танилцуулав. Та өөрийн сонирхсон аль нэг машиныг нь сонгоорой.
1. ТТ09 загварын машин (Сонголт №1)
- Цаасан түүхий эд: 150-350гр/м2
- Цахилгаан хэрэглээ:220V/380V. 50Hz захиалагчийн сонголтоор
- Цахилгаан зарцуулалт: 5,5 квт/цаг
- Үйлдвэрлэх аяганы багтаамж: 42гр - 255гр
- Хүчин чадал: 45-55ширхэг/мин
- Аягны амсарын диаметр: 35-82мм
- Аягны ёроолын диаметр: 30-52,8мм
- Аяганы өндөр: 30-92мм
- Машины жин: 1300 кг
- Машины хэмжээ: 2300*1150*1600
- Үнэ: 52000 юань
- Хэвний үнэ: 4000 юань
2. ТТ12 загварын машин (Сонголт №2)
- Цаасан түүхий эд: 150-350гр/м2
- Цахилгаан хэрэглээ: 220V/380V. 50Hz захиалагчийн сонголтоор
- Цахилгаан зарцуулалт: 3,5 квт/цаг
- Үйлдвэрлэх аяганы багтаамж: 57гр - 341гр
- Хүчин чадал: 45-55 ширхэг/мин
- Аягны амсарын диаметр: 38-94мм
- Аягны ёроолын диаметр: 30-75мм
- Аяганы өндөр: 30-111мм
- Хүч нэмэх систем: 125#
- Том тэнхлэг: 30 мм-ийн 4 ширхэг
- Цахилгаан эд анги: CHNT
- Машины жин: 1500 кг
- Машины хэмжээ: 2800*1400*1700
- Үнэ: 55000 юань
- Хэвний үнэ: 4000 юань
3. ТТ16 загварын машин (Сонголт №3)
- Цаасан түүхий эд: 150-350гр/м2 дан ба хоёр талдаа РЕ
- Цахилгаан хэрэглээ: 220V/380V. 50Hz захиалагчийн сонголтоор
- Цахилгаан зарцуулалт: 8,5 квт/цаг
- Үйлдвэрлэх аяганы багтаамж: 170гр - 455гр
- Хүчин чадал: 70-90 ширхэг/мин
- Аягны амсарын диаметр: 65-94мм
- Аягны ёроолын диаметр: 40-75мм
- Аяганы өндөр: 65-111мм
- Халаах төхөөрөмж: Халуун агаар
- Аавтомат удирдлагын систем: Siemens
- Драйвер: Тайваны Delta брэнд
- Цахилгаан эд анги: Schneider ба Omron
- Ультрасоник брэнд: Тайваний Evergreen брэнд
- Машины жин: 2200 кг
- Машины хэмжээ: 2600*2000*1700
- Үнэ: 130000 юань
- Хэвний үнэ: 4000 юань
4. Лого хэвлэгч машин
Энэхүү машин нь цаасан аяган дээр захиалагчийн хүсэлтээр дөрвөн өнгөт хэвлэлээр лого хэвлэнэ. Японы Mitsubishi автомат хяналтын систем суурьлуулсан.
Хэвлэж байгаа зүйлсийг 360 хэмийн эргэлтээр тохируулна. Хэвлэж байгаа бүтээгдэхүүнийг IR хатаагчаар хатааж, хэвлэлийн дараа хэвлэлийн хор хатсан байдаг. Хөдөлгүүр нь гадаадаас импортлосон тул цахилгаан хэлбэлзэлд тогтвортой ажиллана.
- Хэвлэх хурд: 60м/мин
- Хэвлэх өргөн: 850мм
- Цахилгаан хэрэглээ: 380V 50Hz Эсвэл 220V ба 110V тохируулж өгч болно.
- Хэвлэлийн тойргийн урт: 180-420мм
- Цаасны боодлын диаметр: 860 мм
- Машины жин: 3800 кг
- Машины хэмжээ: 350*1850*2200мм
- Үнэ: 240000 юань
5. Аяганы цаас зүсэгч машин
Цаас зүсэгч машин нь маш өндөр хурдтай цаасыг эсгүүрийн дагуу зүсэж бэлтгэнэ. Минутанд 170-230 зүсэх үйлдэл хийж, 600-1000 ширхэг аяганы бэлдэц хийнэ. Бүрэн автомат ажиллагаатай тул нэг л ажилчин байхад хангалттай.
Түүхий эд: 100-500 гр/м2 нягтралтай, цаас/тугалган цаас/офсет хэвлэлийн хавтан
- Цахилгаан хэрэглээ: 220V/380V. 50Hz захиалагчийн сонголтоор
- Цахилгаан зарцуулалт: 8,5 кв/цаг
- Аяганы хэмжээ: 85гр- 910 гр багтаамжтай аяганууд
- Хурд: 170-230 удаа/мин (600-100 ширхэг/мин)
- Түүхий эдийн ороомгийн диаметр: 1200мм хүртэл
- Түүхий эдийн ороомгийн өргөн: 850мм
- Аавтомат удирдлагын систем: Siemens
- Хурууны мэдрэмжтэй дэлгэц: Siemens
- Цахилгаан эд анги: Schneider ба Omron
- Мотор: Японы Yasakawa брэнд
- Машины жин: 2200 кг
- Машины хэмжээ: 2800*1600*1850мм
- Үнэ: 135000 юань
6. Цаасан таг хэвлэгч машин
- Цахилгаан хэрэглээ: 220V/380V. 50Hz захиалагчийн сонголтоор
- Цахилгаан зарцуулалт: 2 кв/цаг
- Түүхий эд: 100гр- 1000 гр/м2
- Хурд: 40-60 ширхэг/мин)
- Хийн даралт: 0,6 МРа
- Машины жин: 500 кг
- Машины хэмжээ: 1420*1200*1900мм
- Үнэ: 52000 юань
Хятадад 100 ширхэг цаасан аягыг 9,9 юанаар худалддаг.
Үйлдвэрийн ерөнхий байдал
Үйлдвэрийн борлуулалтын албаныхан
Үйлдвэрийн цехэд
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.