Хүний хэрэгцээ шаардлага гэж хязгааргүй. Идэж уух өмсөж зүүх гээд дурьдаад байвал дуусахгүй. Үүнээс хамгийн энгийн хэрэгцээ буюу бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй тохиолддог хэрэгцээ бол яахын аргагүй ариун цэврээ сахих явдал юм. Үүнээс татгалзах аргагүй. Тиймээс энэ бол байнгын хэрэгцээ. Үүний тулд бид янз бүрийн газраас импортолж оруулж ирсэн төрөл бүрийн угаалгын шингэн, шингэн саванг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэдэг. Энэ бүгдэд бидний мөнгө бага багаар гадагшаа урссаар л байна.
Томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, машин угаалгын газруудын хэрэглэдэг угаалгын шингэн, угаагч бодисуудыг жилийн хэрэгцээ 50 сая төгрөг хүрдэг гэвэл та итгэхүү. Үүний оронд үйлдвэрийг нь оруулж ирээд хажуудаа байгуулчаад өөрийнхөө ч өрөөлийнч хэрэгцээг хангаад суух нь ашигтай биш гэж үү.
Хэрэглэгчдийн бодит шаардлгад нийцүүлэн үйлдвэрлэсэн тус төхөөрөмжийг айл өрх болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ашиглах нь илүү тохиромжтой. Хөнгөн авсаархан бас боломжийн үнэтэй төхөөрөмж юм.

Уг машинаар биеийн болон гарын шингэн саван, угаалгын шингэн, шампунь, сав угаагч шингэн, автомашин угаагч шингэн, тос арилгагч гэх мэт бүх төрлийн шингэн чанартай угаагч бодисуудыг хийж болно.

Онцлог:

1. Орон зайн хувьд бага зай талбай эзэлнэ. Мөн хөнгөн авсаархан.
2. Ажиллуулахад хялбар үр бүтээмж өндөр.
3. Тэнцвэртэй чичиргээ болон дуу чимээ бага.
4. 304 зэвэрдэггүй гангаар хийсэн тул зэвэрч муудахгүй. Өндөр температурт тэсвэртэй.
5. Нэг төхөөрөмжөөр олон зүйл хийх боломжтой.
6. Эдийн засагт хэмнэлттэй, хөрөнгө оруулалт ч бага шаардана.
7. Байгаль орчинд ээлтэй. Ижил төрлийн төхөөрөмжүүдтэй харьцуулахад цахилгаан зарцуулалт бага 60% хэмнэнэ.
8. Түвшин мэдрэгчтэй тул шингэн хальж асгарахгүй.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ