Ноос ноолууран эдлэл хэвшүүлэгч машины үндсэн байдал ба зориулалт
Ноос ноолууран эдлэл уураар индүүдэж хэвшүүлдэг бага оврын төхөөрөмж
Энд бид жишээ болгож оймсны хэв бүхий төхөөрөмжийг танилцуулъя.
Цахилгаан зарцуулалт: 4квт
Цахилгаан хүчдэл: 220 вольт
Гадна хэмжээ: 1000мм*650мм*950мм
Дотор эзлэхүүн: 330мм*370мм*700мм
Индүүдэж хэвлэх оймсны тоо ширхэг: 30 хос
Энэ төхөөрөмж дээр ноос ноолууран оймс, бээлий, хувцасыг халуун уураар индүүдэн хэвшүүлнэ. Энэ нь ноос ноолуурын үйлдвэрлэлийн хамгийн чухал дамжлагын нэг юм.
Төхөөрөмжийн температурыг өөрчлөн тохируулж болно. Иймд бүтээгдэхүүнийг индүүдэж хэвшүүлэх явцад түлэхгүй бөгөөд индүүдэж хэвшүүлсний дараа өнгө нь хувирах, цагаан өнгөтэй бол шарлах, толбо тогтох зэрэг асуудлууд үүсдэг байсан бол энэхүү төхөөрөмж нь дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадсан юм.
Товчлуур дээр дарж үзүүлэлтийг оруулснаар автоматаар ажиллаж, автоматаар зогсоно.
Ашиглах заавар:
Төхөөрөмжийг угсарч ашигдах явцдаа дараах зүйлсийг анхаарна уу!
1. Цахилгаан үүсгүүрт үнэн зөв холбогдсон эсэхийг шалгах. Гурван фазын 4 утастай 380 вольтын хүчдэл бүхий цахилгаан үүсгүүрт холбож, газардуулагч хийсэн байх шаардлагатай.
2. Төхөөрөмжийг асаасны дараа мотор болон уураар шүршигч тавгийг заасан чиглэлийн эсрэг эргүүлж болохгүй.
3. Усны гуурсан хоолойг бөглөрөхөөс сэргийлж, хоолойд шүүлтүүр суурилуулж өгөх нь зүйтэй.
4. Төхөөрөмжийн хойд талд дулаан тусгаарлах гадаргуу хийгээгүй тул түлэгдэхээс болгоомжилно уу.
Дээшээ доошоо гэсэн товчлуурууд дээр дарж ажиллах температурыг тохируулна. Хэрэв 90 градус гэж тохируулсан бол бункер доторх агаар 90 градуст хүрэхэд усны насос нь ажиллаж уур гаргаж, уураар индүүднэ.
Түүхий эд, хэмжээ зэргээс шалтгаалан индүүдэх хугацаа, температур харилцан адилгүй байна. Жишээ нь: Чийгтэй нойтон оймсыг 2-3минут, хуурай оймсыг 4-5минут, нимгэн шилэн оймсыг 6-8минут, ердийн хөвөн даавуун оймсыг 2-5минут тус тус индүүднэ.
Техникийн үйлчилгээ:
Сэнс болон шүүлтүүрийг бөглөрөхөөс сэргийлж өдөр бүр цэвэрлэж байх.
5-10 хоногтоо нэг удаа усны шүүлтүүр болон хошууг цэвэрлэж байх.
Цаг агаар хүйтэрсэн нөхцөлд усны сав болон усны гуурсан хоолойд ус үлдээхгүй байх. Хөлдөхөөс сэргийлэх.
Долоо хоногт нэг удаа эргэх тавцангийн арааг тослож байх.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.