Монголчууд бид их хэмжээний цуу хэмээн нэрлэдэг хоол амтлагчыг гадаадаас импортлодог. Нэгэн үе бид цууг Монголдоо үйлдвэрлэдэг байлаа. Түүнийг хийхэд тийм ч хэцүү биш гэдгийг Хятадад аялж явахдаа олж мэдсэн юм.

Нэг их тоног төхөөрөмж гээд байх зүйлгүй бөгөөд хүний хөдөлмөр их шаардсан ажил биш мэт санагдсан.

  • Тээрэм
  • Хутгагч
  • Гидрийн пресс
  • Шингэн савлагч машин

1. Тээрэм

Үнэ: 4700 юань

2. Хутгагч

Хатаасан ногооны үйлдвэр

Үнэ: 600 юань

3. Гидрийн пресс

Үнэ: 2300 юань

4. Шингэн савлагч машин

Сүү савлагч

Үнэ: 2700 юань

5. Таглагч

Сүү савлагч

Үнэ: 400 юань

Дээрхи багаж төхөөрөмжөөс гадна соус исгэх модон онгоц, торхнууд хэрэгтэй.

1. Буурцаг жигнэх: Буурцагийн соус хийх түүхий эд болох шар буурцгийг сайтар дэвтээж чийг авхуулна. Тогтоосон цагаас хэтрэх юм бол буурцгийн уураг ялзардаг.

Буурцгийг модон онгоц болон торхонд дэвтээдэг. Нэг цаг дэвтээсний дараа буурцгийн хальс үрчийж эхлэх бөгөөд улмаар буурцгийн хэмжээ томорч хөөсний дараа шүүрэн шанагаар хутган авна.

Дэвтээсэн буурцгийг жигнүүрт хийж 4-6 цаг жигнэж болгоно.

2. Буурцгийг исгэх: Жигнэж болгосон буурцгаа хөргөөд хулсан дэлгэцэн дээр тараан тавьж сэврээнэ. 37 хэмийн халуун өрөөнд исгэлтийг явуулна. Өрөөний температур үүнээс доошлох юм бол исгэлт удаашрах муу талтай. Эхний гурван өдөр бага багаар хөдөлгөж, муудсан шар ногоон хэсэг болон хөгцийг цэвэрлэж хаях хэрэгтэй. Нийт 6 өдөр исгэлтийг явуулна.

Исгэлт ханасан буурцгийг модон торх болон онгоцонд хийж 100 кг бүрт 40 литр цэвэр ус нэмэн хийж дахин дэвтээнэ. Буурцаг хангалттай дэвтсэний дараа усыг асгаж, хулсан саванд хийж даавуугаар бүтээнэ.

Дараа нь 8 цагийн турш 37-38 хэмийн халуун өрөөнд исгэнэ. Исгэлт гүйцсэнийг мэдэхэд амархан. Гараа хийгээд үнэрлэхэд соусын анхилуун үнэр ханхалж байх юм бол исгэлт ханасан гэж үзнэ.

3. Нэрэх: Исэлт ханасан буурцгийг зориулалтын модон саванд хийж нэрнэ. Орц нь 100 кг буурцаг, 30 кг давс, 40 литр ус хэрэг болно. Нэг үе буурцган дээрээ давс хийгээд ус хийнэ. Энэ маягаар цаашид хийсээр хамгийн дээд талд нь давснаасаа цацаад бор цаасаар бүтээнэ.

4. Тос шахах: Нэрэлт хийх процесс 4 сар үргэлжлэнэ. Нэрэлт ханасаны дараа торхны доод талын таглааг нээж, торон даавуугаар тосыг шүүж авна. Торон даавуугаар нэвтэрсэн уусмал нь буурцгийн соус юм. Дараа нь 100 литр усанд 17 кг давс хийсэн уусмалаар шингэлэнэ.

Ер нь 100кг шар буурцагнаас 300 литр соус гаргаж авдаг. Бэлэн болсон уусмал дээрээ элсэн чихрийн бэлдмэл нэмж өгнө. Элсэн чихрийн бэлдмэлийг хийхийн тулд 100 кг элсэн чихэр дээр 4 литр ус хийж шингэлээд халуун гал дээр шарж хар болтол нь шаргаана. 100 кг тосонд 12 кг элсэн чихэр хийнэ.

5. Наранд шарах: Бэлэн болсон соусыг саванд хийж нартай газар 10~20 хоног шарна.
Зуны цагт 10 хоног, өвлийн цагт 20 хоног байлгахад болно. Шөнөдөө таглааг нь авч чийгийг авна. Бороотой өдөр бол таглах хэрэгтэй. Шарах үед ургасан хөгц болон хорхой шавьж орсон бол авч хаях хэрэгтэй.

Ингэж бэлтгэсэн соусыг савлан худалдаанд гаргана.

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ