Их биеийг үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн. Мөн шүүлтүүрүүдийг нь 80, 100, 200, 300 микроны үл зэврэх торон материалаар үйлдвэрлэсэн.

Хос шүүлтүүр нь нэг цагт 3 тонн, 5 тонн, 10 тонн бүтээгдэхүүний тундасыг шүүж цэвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл захиалагчийн хүсэлтээр стандарт бус хувилбараар хийж өгч болно.

Хос шүүлтүүртэй тул шингэн биетийн бохирдлыг шүүх явцад бөглөрөл үүсэх нь бага. Нэг шүүлтүүр нь бөглөрч, дүүрсэн тохиолдолд хаалтын крантыг нь хаагаад, хурдан хугацаанд шинэ цэвэрхэн шүүлтүүрээр сольж болно. Ингэснээр үйлдвэрлэл тасралтгүй явагдах болно.

Шүүж байгаа материалын бохирдлоос шалтгаалж шүүлтүүрийг солих хугацаа тодорхойлогдоно. Ер нь захиалга хийх үедээ хэд хэдэн запас шүүлтүүр нэмж захиалах нь зүйтэй.

Хамгийн багадаа нэг цагт 3 тонн бүтээгдэхүүний бохирдлыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ үзүүлэлт нь жижиг үйлдвэрлэлийн зориулалттай.

Шөлний үйлдвэр

Хүчин чадал 3 тонн/цаг 5 тонн/цаг 10 тонн/цаг
Хэмжээ 1050мм х 420мм х 1087мм 1300мм х 500мм х 1100мм 1520мм х 550мм х 1200мм
Шүүлтүүрүүд 80-320 микрон 80-320 микрон 80-320 микрон
Материал SUS304 ба SUS316 SUS304 ба SUS316 SUS304 ба SUS316
Шүүлтүүрийн талбай 0.15м2 0.25м2 0.35м2
Шүүлт 99.99% 99.99% 99.99%
Температур 120 хэм хүртэл 120 хэм хүртэл 120 хэм хүртэл
Даралт 1.6 Мра 1.6 Мра 1.6 Мра
Оролт гаралт 32мм хоолой 40мм хоолой 50мм хоолой
Дулаалгын давхрага 50мм 50мм 50мм
Стандарт DIN, SMS, ISO, 3A,
BPE, CMP, IDF
DIN, SMS, ISO, 3A,
BPE, CMP, IDF
DIN, SMS, ISO, 3A,
BPE, CMP, IDF
Нийлүүлэх хугацаа 24 цаг 24 цаг 24 цаг
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 3200 юань 3700 юань

Жич: Үйлдвэрлэгч Эрээн хот хүртэл тээврийн зардлыг хариуцна.

Шөлний үйлдвэр

Энэхүү төхөөрөмжийн маш олон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэдэг. Тухайлбал:

1. Хүнсний үйлдвэрт

Энэхүү машинаар сүү, жимсний шүүс, сироп, вино, пиво, элсэн чихрийн уусмал, цайны ундаа, цуу, соус, төрөл бүрийн шөл, эмийн ургамалын ханд гэх зэрэг жижиг ширхэглэг эдийг шүүнэ.

2. Нефть боловсруулах үйлдвэрт

Нефть, цавуу, төрөл бүрийн хуванцарын түүхий эд

3. Будгийн үйлдвэрт

Төрөл бүрийн шингэн будаг, будгийн найрлаганд орох бүх төрлийн эрдэсүүд

4. Хөнгөн үйлдвэрт:

Даавууны будаг, цаасны зутангийн бэлдмэл,

5. Гоо сайхны үйлдвэрт

Бүх төрлийн ханд, нэмэлт бодис гэх мэт

Шөлний үйлдвэр

Шүүлтүүрийн бохирдлыг цэвэрлэхэд хялбархан.

Шөлний үйлдвэр

Шөлний үйлдвэр

Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад түүний найрлаганд үлдсэн бүх төрлийн нунтаг, ширхэглэг эдийг 99 хувь хүртэл цэвэрлэнэ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ