Хөдөө орон нутгаар аялаж явахад талх нарийн боовны үйлдвэрүүд байгуулсан нь нилээдгүй тааралддаг. Гэвч тэд зуурмагаа гараар таслаж байгаа нь хүний хөдөлмөр их шаардахаас гадна бүтээгдэхүүний хэмжээ том жижиг болсон байдаг. Үүнээс үүдэж жигнэж болгосоны дараа болц нь харилцан адилгүй байдаг нь бүтээгдэхүүний хэмжээнээс их шалтгаалдаг юм. Жижиг талх мантуу нь түлэгдэх юм уу эсвэл жигд болсон байхад том нь түүхийрэх жишээтэй.

Хятадын үйлдвэрүүдэд энэхүү машиныг өргөн хэрэглэх бөгөөд гурилыг зуурсаны дараа жигд хэмжээтэй тасалж, бөөрөнхий хэлбэрт оруулж байгаа нь ажил хөнгөвчилж, бүтээгдэхүүний хэмжээ нэгэн жигд болгосон байгаа нь сайхан харагдаж байлаа.

Хятадуудын хамгийн түгээмэл хоолны нэг мантуу хэвжүүлэгч машин нь SUS304 маркийн үл зэврэх ган төмрөөр үйлдвэрлэгдсэн бөгөөд хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Энэ машинаар ажлын найман цагт 14400 ширхэг талх болон мантуу болон бөөрөнхий талх үйлдвэрлэнэ. Мантуу талхны хэмжээг том жижиг болгон тохируулж болно.

Хэрэглэхэд хялбар бөгөөд үйлдвэрлэлийн зай талбай бага шаардана. 

  • Хүчин чадал: 181кг/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220V / 380V
  • Жин: 200кг
  • Сэнсний хөдөлгүүрийн чадал: 1.5квт
  • Хэмжээ: 650мм х 600мм х 1010мм
  • Гурилын зуурмагын чийгшилт: 1: 0.35-ээс 1: 0.45 хүртэл
  • Үйлдвэрлэл: нэг минутанд 30 ширхэг талх
  • Хэмжээ: 60-160гр хүртэл олон төрлийн хэмжээтэй гурилыг таслана.
  • Баталгаа: Нэг жил
  • Материал: Үл зэврэх сайн чанарын ган
  • Үйлдвэрийн үнэ: 3280 юань (Үйлдвэрлэгч Эрээн хот хүртэл өөрийн зардлаар хүргэж өгнө.)

Түргэн хоол гэдэг улс орон бүрт өөр өөрийн  онцлогтой байдаг. Тухайлбал:

Германчуудын хамбургер, Хятадуудын мантуу, Оросуудын булочка, Америкчуудын Макдональдс гээд л хүмүүсийн хамгийн их идэх дуртай хоолнуудын нэг. Гэтэл эдгээр бүх амттанг нэг л машинаар хийж болно.

Хамгийн гол нь тэдгээр амттангууд нэг л стандарт хэмжээтэй байх ёстой. Тэр хэмжээг машинаар жигд тохируулж өгвөл стандарт нь алдагдахгүй. Эдгээр амттангуудын дэлгүүр, зоогийн газар манайд ховорхон байдаг.

Хялбархан хийж болох энэхүү бүтээгдэхүүнийг манайхан яагаад хийдэггүй юм бол гэдэгт хамгийн гайхмаар асуудал оршоод байгаа юм.

Хагас бэлэн бүтээгдэхүүний цех байгуулаад гуанз ресторан, дэлгүүрт худалдаж болно гэдгийг л сануулах гэсэн үүднээс энэхүү тоног төхөөрөмжийн мэдээллээр сайтаа чимэглэлээ.

Зуун грамм гурил 1000 төгрөгнөөс дээш үнэд хүрч магадгүй. Сайтар бодоод үзээрэй.

Өндөг шиг өөгүй, цэвэрхэн мантуу хоол идэх сонирхолыг төрүүлдэг.

Жигдхэн хэмжээ хэлбэртэй мантууг энэ машин л үйлдвэрлэж чадна.

Зуурмагаа зуурахдаа чийглэгийг нь маш нарийн тохируулах хэрэгтэй. 35-45 хувийн чийглэгтэй зөөлөвтөр гурилаар мантуу, булочка, хамбургер хийдэг.

Энэхүү тоног төхөөрөмж нь үйлдвэрийн агуулахад бэлэн байгаа тул нийлүүлэх хугацаа ердөө л нэг долоо хоног.

Тээвэрлэлтэнд эвдрэхгүй байх үүднээс модон хашлага хийж өгсөн байна.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ