Хятадад бизнес аялалаар явж байхдаа бэлэн хоолны үйлдвэрт орж танилцсан билээ. Өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд бэлэн хоол хийж болон бизнес санааг би тэр үйлдвэрээс олж авсан юм. Үүнд 2 ширхэг тоног төхөөрөмж байхад л бараг болчихно.

Жижиг оврын үйлдвэр нь гэхэд ойролцоогоор 2.7 сая төгрөгийн үнэтэй юм байна.

1. Мах, ногоо, гоймон хатаагч машин

Энэ хатаагчаар мах, гоймон, хоол амтлагч ногоонууд хатаана.

Загвар Халаалт Хэмжээ Тавиур Жин Эзэлхүүн

Үнэ

MJJM-16 12 квт 1190мм х 1180мм x2170мм 16 шр/ Ф90 см 300 кг 3,4 м3

14800 юань

MJJM-12 6.5 квт 930 х910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 200 кг 1.9м3

9000 юань

MJJM-09 4 квт 730мм х 620мм х 1480мм 9шр/ Ф50 см 130 кг 0,9 м3

7000 юань

Зураг дээр: Миний бэлтгэсэн нунтаг борц. Хүчит шонхор зах дээрээс өглөө эрт 4000 төгрөгөөр мах худалдаж аваад хатааж үзлээ. Бэлэн гоймонгийн хатааж болгосон мах хийхэд 2 кг махнаас 1 кг хатаасан мах гарч байсан. Харин 100 хувь хатаавал 4 кг мах 1 кг борц болж байсан. Өөрөөр хэлбэл миний үйлдвэрлэсэн борц 16000 төгрөг/кг үнэтэй боллоо. Зах зээл дээр борц 35000-40000 төгрөг байгаа болохоор ямар ч байсан ашигтай байж болохоор санагдсан шүү.

Хатаагч машиндаа төрөл бүрийн ногоог хатааж, бэлэн хоолныхоо амтлагчийг бэлтгэнэ. Эдгээр хатсан ногоо нь маш хурдан хатаалтанд орж байгаа болохоороо шинэлэг байдлаа хадгалахаас гадна амт үнэр, эрдэс бодис витаминлаг чанараа алдахгүй сайн талтай.

1. Гоймон хэвлэгч машин

Загвар Хүчин чадал Цахилгаан зарцуулалт Хэмжээ

Үнэ

MST-60 30кг/цаг Нэг фазын 1.5-2.2 квт 500*470*780мм

1800 юань

MST-80 60кг/цаг Гурван фазын 3 квт 700*480*900мм

2100 юань

MST-100 100кг/цаг Гурван фазын 4 квт 710*480*910мм

2400 юань

Жич: Энэхүү машинтай нэг хэв үнэгүй дагалдаж ирнэ. Нэмэлт хэвнүүд 150-300 юань.


Энэ санааг улам төгөлдөржүүлэн төрөл бүрийн хэлбэр маягаар гоймонгоо хийж болно.

Зураг дээр: Макарони машины олон төрлийн хэвээр хийсэн гоймонгуудын загвар. Эдгээр загваруудын нэмэлт дан хэвний нэг бүрийн үнэ 150 юань. Давхар хэв нэг бүрийн үнэ 300 юань.

 

Өрхийн үйлдвэрлэлийн нөхцөлд бэлэн хоолыг үйлдвэрлэж болно. Гэхдээ гоймонг нь олон хэлбэр маягтайгаар хийвэл илүү сонирхолтой. Ямар ч байсан гадаадын хулхи бэлэн хоолны зах зээлийг байлдан дагуулах бизнес санаа надад байна.

Хятадад бизнес аялалаар явж байхдаа бэлэн гоймонгийн үйлдвэрээр орж үзсэн юм. Технологи нь их энгийн мэт санагдсан.

Ердөө л энэ зурган дээр байгаа дамжлагууд байдаг юм байна. Үүнд:

Гурил зуурагч - Гурил элдэгч - Гурил жигнэгч - Гурил хэрчигч - Гурил шарагч - Амталгаа - Савалгаа гээд л боллоо.

Энэ дагуу би гэртээ бэлэн хоол хийж үзэхээр шийдлээ. Хэрчсэн гурил дэлгүүрээс аваад буузны жигнүүр дээрээ тавиад тосонд шарж үзэв. Дараа нь хатаагч машиндаа оруулаад хатаасан.

Монголчууд гэдэг Ази тивдээ хамгийн их өөр ард түмэн. Бүхэл мах идэж өссөн болоод ч тэр үү аливаа хоолыг бүхэл бүхлээр үмхэж идвэл сая идсэн болдог. Жижиг ширхэгтэй хоолыг нэг нэгээр болон бага багаар нь идэхдээ түн дургүй. Ганцхан том халбагадаад л үмхэх дуртай. Би хувьдаа л ийм болохоор надтай адилхан хүмүүс их байгаа байх гэж бодсондоо энэ харьцуулалтыг бичлээ.

Тийм болохоор Монголчууд бидэнд макарон гоймонгийн хэвээр үйлдвэрлэсэн бэлэн гоймонтой хоол нилээд тохирох болов уу гэж бодлоо. Энэ удаад би гэртээ бэлэн гоймонг хэрхэн үйлдвэрлэсэн тухай бяцхан зөвлөгөө өгье.

Юуны өмнө би 400 төгрөгний үнэтэй бэлэн гоймон болон ургамалын тос худалдан авлаа.

Дараа нь хэрчсэн гурилаа тэнцүү хувааж, хоёр порц бэлэн гоймон хийхээр тооцоолов.

Ургамалын тосоо кострюл саванд хийгээд буцалгаад, хэрчсэн гурилаа хийж, 1-2 минут шарна.

Сав баглаа боодлын тухай мэдээлэл үзье гэвэл ЭНД дарна уу.

Бэлэн болсон гоймонгоо сайтар хөргөөд, хатаасан борц, лууван, байцаа, сонгино, саримс зэрэг амтлагчуудаа хамт савлалаа.

Ийнхүү 5 минутын дотор миний бэлэн гоймон худалдаанд гарахад бэлэн болсон. 

Бэлэн хоолны гоймонгийн гол найрлага нь гурил, цардуул, ус, давс юм. Хятадын зарим нутагт хужирлаг ус буюу корбанат содтой ус хэрэглэх нь бий. Мөн сагагын гурил болон улаан буудайн гурилыг хольж хийх явдал ч бас бий. Энэ нь нутаг нутгийн онцлог жор юм.

Юуны өмнө гурил зуурах усандаа давсаа тааруулан хийж, зуурмагаа бэлтгэнэ. Зуурмагаа сайтар элдэж, хэрчээд 100 хэмийн халуун ууранд 1-5 минут жигнэнэ. Дараа нь хатаалтын процесс явагдах бөгөөд үндсэн хоёр аргаар хатаадаг.

1. Бэлэн гоймон 140-160 хэмийн халуун тосонд 1-2 минут шарахад бүрэн хатна. Ингэж хатаахад чийглэгийн хэмжээ 30-50% байсан бол 2-5% болтлоо буурна. Энэ аргыг Хойд Америкт өргөн хэрэглэх бөгөөд конола, дал модны тосонд шардаг.

2. Харин халуун аргаар хатаах процессийг Азийн орнуудад өргөн хэрэглэх 70-90 хэмийн халуунд 30-40 минут хатаана. Ингэж хатаахад бэлэн гоймон 8-12 хувийн чийглэгтэй болно.

Халуун тосонд шарж, хатаасан бэлэн гоймон хэлбэр дүрсээ алдах нь илүү боловч, удаан хугацааны хадгалалт даадаг. Харин 15-20 хувийн тослогтой болно. Харин халуун агаарт хатаасан гоймон хадгалалтын хугацаа арай богиносох боловч ердөө л 3 хан хувийн тослогтой болно.

 Бэлэн гоймонг савлахын өмнө сайтар сэврээн хөрсөний дараа ус чийг үл нэвтрэх уут саванд савлана. Бэлэн гоймонг ихэвчлэн гялгар уут болон цаасан аяганд савладаг. Ер нь бэлэн гоймон үйлдвэрээс гараад 4-12 сар хадгалахад чанараа алддаггүй.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ