Энэхүү машин нь төрөл бүрийн ургамалын үрнээс тос шахаж гаргах зориулалттай Хятад улсад түгээмэл хэрэглэгддэг машинуудын нэг юм. Рапс, Газрын самар, Хулуу, Наранцэцэг, Шар буурцаг, Хушга, Бүйлс, Хушны самар, Олив, Чацаргана зэрэг тослог үрт ургамалаас хүнсний болон техникийн тос шахна.
Гадаадаас өндөр үнээр оруулж байгаа ургамалын тосны хэмжээг багасгаж дотооддоо үйлдвэрлэх боломж манай улсад маш их бий. Орхон аймгийн Жаргалант сум 395.0 га-д тосны ургамал тариалсан нь өмнөх жилийнхээс 4 дахин их болсон нь манай улсад тосны ургамалыг тариалах боломж байгаа нь харагдаж байна.
- Загвар: FFD-C2017
- Хүчин чадал: 500 литр/хоног
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Цахилгаан зарцуулалт: 1800 ватт/цаг
- Цэвэр жин: 55 кг
- Хэмжээ: 66*29*75см
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 12800 юань (Үйлдвэрээс Улаанбаатар хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.)
Түүхий эд | Агууламж | Тосны гарц | Хүчин чадал |
Газрын самар | 45-50% | 40-48% | 35-45 кг/цаг |
Гүнжидийн үр | 45-50% | 35-48% | 18-23 кг/цаг |
Хушганы идээ | 45-65% | 40-60% | 15-20 кг/цаг |
Рапсын үр | 25-35% | 20-30% | 18-23 кг/цаг |
Наранцэцгийн үр | 45-60% | 30-45% | 18-23 кг/цаг |
Маалинга | 35-38% | 25-35% | 18-23 кг/цаг |
Хулууны үр | 35-50% | 30-45% | 16-21 кг/цаг |
Perilla навчны үр | 24-40% | 20-35% | 18-23 кг/цаг |
Самрын идээ | 45-65% | 40-60% | 18-23 кг/цаг |
Хэрэв та ургамалын тосны үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой байгаа бол энэхүү машин дээр дараах төхөөрөмжийг нэмж сонгох хэрэгтэй. Үүнд:
1. Хүнсний тос цэвэршүүлэгч
- Марк: YD-45L
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 0.37 квт/цаг
- Гадна хэмжээ: 445мм х 790мм х 630мм
- Багтаамж: 45 литр
- Тосны шүүрний хэмжээ: 420мм х 135мм х 100мм
- Тосны шүүлтүүр: 1300мм
- Хүндийн жин: 37.3 кг
- Тосны савны хэмжээ: 395мм х 710мм х 200мм
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 3400 юань
2. Тос савлагч
Энэхүү машин нь савалгаа хийх хэмжээг тохируулж болно.
- Төхөөрөмжийн нэр: Шингэн савлагч нэг толгойтой пневматик машин
- Ажиллах зарчим: 220V-ийн хийн компрессорын шахуургаар
- Цахилгаан хэрэглээ: 220V/50Hz
- Савалгаа хийх хурд: 30 ширхэг/мин хүртэл
- Хийн даралтын хэмжээ: 0,6 Мра
- Савалгаа хийх нарийвчлал: ≤1%
- Материал: Хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сайн чанарын SUS304 маркийн ган
- Үйлддвэрийн баталгаа: Нэг жил
Шингэн зүйл савлагч машинууд нь ундаа, сүү, ус, рашаан, айраг, архи вино зэрэг шингэн бүтээгдэхүүнийг савладаг бол өтгөн зүйл савлагч нь ургамалын тос, зөгийн бал, шампунь, тараг, кетчуп, цуу зэрэг өтгөрүүлсэн бүтээгдэхүүн савлана.
Мөн зөгийн бал, тос зэрэг халааж шингэн төлөвт оруулдаг бүтээгдэхүүн савлах бол халаалтын төхөөрөмж нэмж суурьлуулна.
Савлах хэмжээ | 10-100мл | 30-300мл | 50-500мл | 100-1000мл | 500-2500мл | 1000-5000мл |
Нэг толгойтой шингэн зүйл савлагч | 2350юань | 2700юань | 3000юань | 3100юань | 4800юань | 5500юань |
Хос толгойтой шингэн зүйл савлагч | 3300юань | 4200юань | 4400юань | 4600юань | 6100юань | 8000юань |
Нэг толгойтой өтгөн зүйл савлагч | 3200юань | 3450юань | 3800юань | 4000юань | 5800юань | 7800юань |
Хос толгойтой өтгөн зүйл савлагч | 5000юань | 5300юань | 5800юань | 5800юань | 7900юань | 99800юань |
Халаагчтай тогоо | +2000 юань | +2000 юань | +2000 юань | +2000 юань | +2000 юань | +2000 юань |
Нэмэлт халааж хутгах төхөөрөмжийн үнэ 6000 юань. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Өөх, тосонд агуулагдах ханаагүй тосны хүчлийн агууламжаар нь эрүүл мэндийн ач холбогдолыг нь тодорхойлогддог. Нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй өөх тос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Ургамалын тос нь мал, амьтны гаралтай тостой харьцуулахад ханаагүй тосны хүчлээр илүү баялаг боловч эрүүл мэндэд тустай нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаараа харилцан адилгүй байдаг.
Та ханаагүй тосны хүчлээр баялаг, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй чидун жимс, эрдэнэ шиш, шар буурцаг, наранцэцэг зэрэг ургамалын тосыг сонгон үйлдвэрлэл явуулбал борлуулалт өндөр байх болно.
Бид өдөр тутамдаа ургамлын тосыг хэрэглэж, хоолоо бэлтгэдэг. Харин таны хэрэглэдэг тос эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү? Сүүлийн жилүүдэд, маш олон эрдэмтэд ургамлын тосыг судалж, биед ашигтай болон сөрөг талуудыг нь гаргаж ирэх болсон. Тэгвэл хамтдаа ургамлын тос нь бидний биед хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.
Ургамлын тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Ургамлын тосонд "ханаагүй" өөх тос их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь ууршихдаа төрөл бүрийн хорт бодис тарааж, хавдар, зүрх судасны өвчтэй болгох аюултай билээ.
Тосны хүчлийн задрал нь удаан явагддаг боловч, хэт өндөр температурт маш хурдан задарч ууршдаг. Тиймээс та аль болох ханаагүй өөх тос багатай, уурших температур өндөртэй ургамлын тосыг сонгож аваарай.
1. Наранцэцгийн тос
- Ханасан тос - 11%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 20%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 69%
- Уурших температур: 120 хэм
Наранцэцгийн тос ашиглаж, хоол хийх нь тийм ч зөв сонголт биш аж. Та тус тосоор салат амтлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Наранцэцгийн тосыг хуурай сэрүүн харанхуй нөхцөлд хадгалах хэрэгтэй.
2. Гүнжидийн тос
- Ханасан тосны хүчил - 14%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 40%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос- 41%
- Уурших температур: 230 хэм
Энэ нь ханаагүй тосны агууламж өндөртэй тул, хоол хүнс хуурч, шарахдаа ашиглахад тохиромжгүй.
3. Эрдэнэшишийн тос
- Ханасан тосны хүчил - 12%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 27%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос- 54%
- Уурших температур: 232 хэм
Эрдэнэшишийн тосны найрлага нь аливаа ногоо, махыг хуурахад тохиромжгүй. Энэ нь ханаагүй тосны хүчил маш их хэмжээгээр агуулдаг тул, болгоомжтой хэрэглээрэй.
4. Рапсын үрийн тос
- Ханасан тосны хүчил - 7%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 63%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 28%
- Уурших температур: 200 хэм
Энэ нь бага температурт ууршдаг тул, хоол хуурах, шарахдаа хэрэглэхээс татгалзаарай. Та тус тосыг салат амтлахдаа хэрэглэж болох юм.
5. Оливын тос
- Ханасан тосны хүчил - 14%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 73%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 11%
- Уурших температур: 200 хэм
Шарж, хуурч хэрэглэхэд хамгийн аюул багатай тос юм. Өөртөө бага хэмжээний "молекулын олон нэгдэл бүхий ханаагүй тос" агуулдаг. Гэсэн хэдий ч та, тус тосыг хэт өндөр температурт хэрэглэж болохгүйг анхаараарай.
6. Кокосын тос
- Ханасан тосны хүчил - 88.5%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 6.5%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 5%
- Уурших температур: 450 хэм
Хоол хийхэд хамгийн аюулгүй, хүний эрүүл мэндэд тустай тосоор кокосын тос шалгарчээ. Энэ нь маш өндөр температурт ууршдаг, мөн ханаагүй тосны агууламж багатай төдийгүй биеийг эрүүлжүүлэх тустай аж. Иймд та өдөр тутамдаа кокосын тосыг сонгож хэрэглэж байгаарай.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.