Монгол орон маань чулуун давсны түүхий эдүүдийн өлгий нутаг юм. Бид Монголдоо байгалийн эрдэсээр баялаг чулуун давсыг дахин боловсруулан экспортонд гаргах, хүнсэнд хэрэглэх, малын долооц бэлтгэх зориулалтаар үйлдвэрлэл эрхлэж болно.

Давс бутлагч

Бага оврын машинууд

Загвар ВC180 ВC250 ВC300 ВC400
Цахилгаан хүчдэл 220V 380V 380V 380V
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) 2.2 4 5.5 7.5
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) 180×150 200×250 230×300 270×400
Ир (ширхэг) 9 9 9 12
Хутга (ширхэг) 2 2 2 2
Хүчин чадал (кг/цаг) 100~150 130~200 220~300 400~500
Торны нүхний диаметр(мм) 6 8 8 10
Машины хэмжээ(см) 75×55×90 100×60×105 110×70×118 130×90×170
Машины жин (кг) 100 300 450 650
Үнэ (юань) 4700 юань 5550 юань 6400 юань 7550 юань

Том оврын машинууд

Загвар ВC500 ВC600 ВC800 ВC1000
Цахилгаан хүчдэл 380V 380V 380V 380V
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) 11 15 22 45
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) 310×500 340×600 470×800 610×960
Ир (ширхэг) 15 18 12/24 15-30
Хутга (ширхэг) 2 2 4 4
Хүчин чадал (кг/цаг) 400~600 600~800 800~1000 900~1500
Торны нүхний диаметр(мм) 10 10 12 15
Машины хэмжээ(см) 140×100×160 145×125×172 200×140×210 220×158×258
Машины жин (кг) 850 950 2200 3200
Үнэ (юань) 10900 юань 11900 юань 27000 юань 39000 юань

Давс бутлагч машиныг улаан буудай, эмийн ургамал, химийн бодис, уурхайн баяжмал, полистирол, полипрофолин, нилон, хаягдал хуванцар, PVC материал гэх зэрэг хэт хатуу биш төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бутлах зориулалтаар ашиглаж болно. Өөрөөр хэлбэр универсаль бутлагч машин гэж ойлгож болно.

Давс бутлагч

Бутлагч хутгыг нь сайн чанарын хатаалт сайтай ган төмрөөр хийсэн тул эдэлгээ удаан. Эрчим хүчний хэмнэлттэй, засвар үйлчилгээ хийх болон цэвэрлэхэд хялбар.

★ Гадна үзэмж сайн, өнгө будаг цэвэрхэн.
★ Бункерийн дотор тал нь зэврэхгүй тул эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.
★ Бутлагч хэсэгтээ дуу намсгагч давхар хана хийж өгсөн тул дуу чимээ бага.
★ Хөдөлмөрийн эрүүл ахуй болон эргономикийн шаардлагад бүрэн нийцсэн.
★ Бутлагч дамар руу ажилчины гар орох боломжгүй тахир хийсэн тул аюул осол бага.
★ Тоног төхөөрөмжийн доор бат бөх тэргэнцэрийн дугуй хийж өгсөн тул шилжүүлэн байршуулахад амархан.
★ Хөдөлгүүрт ачаалал нэмэгдэхээс хамгаалах гинжин дамжуулагч бүхий төхөөрөмж суурьлуулсан.

Энэхүү бичлэг дээр давс бутлагч машинаар яс бутлаж байгааг харууллаа.

Жамц давс

Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.

Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,

-Тархины даралттай хүн дэрлэж унтах

-Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долооно

- Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар ууна

- Давстай усаар биеээ шавших, усанд ороход хэрэглэбэл ядаргаа тайлагдана.

- Шүд өвдөхөд зууна

- Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.

Давс бутлагч

Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг ач холбогдолтой.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ