![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Чипсийн тухай
1853 онд Нью-Йоркийн тогооч Жорж Крумын санаачилсан чипс хэмээх төмсний бүтээгдэхүүн өнөөдөр дэлхий даяар тархаж бидний дуурайх дуртай "барууны амьдралын хэв маяг (western lifestyle)"-ын нэг салшгүй хэсэг нь болжээ. Сүүлийн үед төмсний цардуулыг ялган гаргаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бас ихэсчээ. Тийм чипс харахад андашгүй. Бүгд жигд хэмжээтэй байдаг.
Америк, Европ хүүхдүүдийн дуртай Pringles чипсийг бас төмсний нунтгаар үйлдвэрлэдэг. Энэ төмсний нунтаг гэдэг нь цардуул шүү дээ. Ийм нунтаг хэлбэрийн түүхий эдийг ердөө хадгалалтын зардал хэмнэх гэж л хийдэг юм. Чанарын хувьд хэзээ ч оригиналиа гүйцэхгүй.
Германд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс чипсийн сав баглаан дээр жинхэнэ төмсөөр үү эсвэл төмсний нунтгаар хийсэн үү гэдгийг нь заавал бичихийг хуулиар зааж өгсөн байдаг.
100 гр чипсийн найрлага
- Илчлэг: 525 калори
- Тослогын илчлэг: 297 калори
- Тослог: 33 гр
- Нүүрс ус: 50 гр
- Уураг: 6.5 гр
- Ус: 10 млп
Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд
Төмсний чипс үйлдвэрлэх шугам нь нэг цагт 100-1200 кг түүхий эд боловруулж, шууд зах зээлд гаргахад бэлэн болгоно. Нийт 8 дамжлага бүхий энэхүү шугам нь автомат үйл ажиллагаатэй тул хүн хүч хэмнэхээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан. ISO9001-2000 чанарын гэрчилгээтэй.
Чипсний төмсний сонголт хийх
Чипс хийхэд бөөрөнхий буюу зууван хэлбэртэй, 35-65 см диамертэй төмс тохиромжтой. Аль болох чийг багатай, өөрөөр хэлбэл чийг нь 76-78% орчим, гадаргуу нь аль болох тэгш, нүднүүд нь хэт гүн биш, нягт нь 1.08 орчим байвал сайн. Ер нь ямар ч тохиолдолд боловсруулах төмсөө урьдчилан нэг шалгаад үзэхэд илүүдэхгүй.
Багахан хэмжээний чипс хийж үзэх хэрэгтэй. 185 градусын халуун тосонд шарсны дараа хүрэнтэхгүй, шаргал өнгөтэй болох ёстой. Мөн амтлаг, хазахад шажигнан бутарч байх ёстой. Эдгээр бүх шинж чанаруудыг агуулсан Сатурна (Saturna), Томенза (Tomensa), Лэди Розетта (Lady Rosetta) зэрэг сортуудын төмс чипс үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой.
1. Төмс угааж, хальслагч машин
Доорх зурагт дүрсэлсний дагуу төмс угаагч нь угаалгын машины хүрдтэй төстэй. Угаагчаас гарахдаа төмс ямар ч шороогүй цэвэрхэн, хальслана. Хальслагч нь хутга биш, харин үрүүлэн гадаргатай эргэлддэг зүлгүүрээс тогтдог. Үрүүл гэдэг нь бүдүүн ширхэгтэй зүлгүүр юм.
Төмс хальслагчийн булнуудын гадаргуу нь маш бат бөх зүлгүүртэй. Булнууд эргэхэд төмснүүд мөн эргэлдэж, сэгсрэгдэж, хутгалдах явцдаа булнуудын гадаргууд бага багаар үрэгдсээр, тэгэх тусам хальс нь нимгэрсээр нимгэрсээр сүүлдээ үрэгдэж дуусдаг. Хэр удаан ингэж хальслах нь ямар сортын төмс ашиглаж байгаагаас шалтгаална. Учир нь янз бүрийн сортын төмсний хальсны зузаан нь харилцан адилгүй байдаг.
Төмснүүдээ сортлоод, цэвэрлээд, хальсалсан ч гэсэн юмыг яаж мэдэхэв, цаашид боловсруулалт хийхийн өмнө ямар ч байсан хүний нүдээр шалгаж үзэхэд илүүдэхгүй. Өвчтэй, хэмжээ нь тохирохгүй ч юмуу өөр ямар нэг но-той төмсийг шууд "жагсаалаас гаргана".
Энэхүү төхөөрөмж нь чипсний үйлдвэрийн түүхий эд болох төмсийг угааж хальслахаас гадна улаан цагаан шар луувангууд, цагаан гаа, чихрийн манжин, шар манжин гэх мэт үндэс үрт ургамалуудыг угааж, хальсийг нь цэвэрлэнэ. Маш бат бөх шёткоор төмс хүнсний ногооны хальсыг цэвэрлэнэ.
Ажиллуулахад хялбар, цахилгаан зарцуулалт бага, эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан. Мөн үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн.
Нийтийн хоолны газрууд, төмсний чипс болон франц шарсан төмсний үйлдвэр, цэргийн анги нэгтгэлийн гал тогоо, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр, ногоо боловсруулах үйлдвэр, сахарын үйлвэрт өргөн ашиглана. Мөн төрөл бүрийн хүнсний ногоог ариутгахад хэрэглэж болно.
Температурыг автоматаар хянах тул халаах төхөөрөмжийг өөрийн хүссэн хэмжээгээр тааруулж болно. Уур, цахилгаан, хийн халаалтын төхөөрөмж ашиглаж болно.
Загвар | 350 марк | 450 марк |
Хүчин чадал | 240 кг/цагт | 750 кг/цагт |
Материал | SUS304 маркийн үл зэврэх ган | |
Цахилгааны хэрэглээ | 0.75квт-380V (1.1квт-220V) | 1.1квт-380V (1.5квт-220V) |
Хүнд | 75 кг | 110 кг |
Гадна хэмжээ | 782мм х 512мм х 1002мм | 852мм х 602мм х 1102мм |
Үнэ | 2000 юань | 2200 юань |
Баталгаат хугацаа | 1 жил | 1 жил |
2. Төмс зорогч, хэрчигч машин
Чипс үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг машинуудын нэг нь юм. Дотор нь байрлах хутга төмсийг 1,2 миллиметр зузаантайгаар хэрчинэ. Хэрчилтийн зузааныг үе үе хэмжиж шалгаж байхаас гадна хэрчигчийн хутгыг 2 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Хутгыг солихгүй удаавал ир нь мохсоноос болж хэрчилтийн зузаан алдагдаж болохоос гадна төмсний хэрчмүүдийн гадарга нь овон товон болчихвол сүүлд нь тосонд шарахад тос гадаргууд нь жигд бус тарж, чипсийн амт чанар алдагдана.
Энэхүү машин нь төмс болон бүх төрлийн үндэс үрт ургамалыг хэрчиж боловсруулна. Иймд нийтийн хоолны газрууд болон хүнсний ногоо боловсруулах үйлдвэрүүдэд өргөн хэрэглэдэг.
Гонзгой, хавтгай гэх мэт хэрчилт хийнэ.
Техникийн үзүүлэлт
- Нэр: Төмс зорогч, хэрчигч машин
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 1100 ватт
- Хүчин чадал: Чипсийн хэрчилт хийвэл 400 кг/цаг, Гонзгой шарсан төмсний (French fryer) хэрчилт 200 кг/цаг
- Чипсийн хэрчилт хийх зузаан: 2-6 мм
- Гонзгой шарсан төмсний (French fryer) хэмжээ: 2мм, 3мм, 4мм, 6мм
- Хүндийн жин: 34 кг
- Овор хэмжээ: 330*400*630 мм
- Үйлдвэрийн баталгаа: 13 сар
- Үйлдвэрийн үнэ: 2400 юань (Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
3. Цардуул ялгагч машин
Хэрчсэн төмсийг угаах хэрэгтэй. Төмсийг угаадаг шалтгаан нь гэвэл төмсний нарийн хэрчилтээс үүссэн цардуулыг ялгах асуудал юм. Энэ нь чипсний үйлдвэрээс гарч байгаа бас нэгэн төрлийн үнэт түүхий эд юм.
Модель | 600 | 700 | 1000 |
Цахилгаан хэрэглээ | 220 V/ 380 V | 220 V/ 380 V | 380 V |
Цахилгаан зарцуулалт | 2.2 - 4квт/цаг | 2.2 - 4квт/цаг | 5.5 квт / цаг |
Үйлдвэрлэлийн бүтээмж | 500 кг / цаг | 1000 кг / цаг | 1500 кг / цаг |
Хэмжээ | 78см х 35см х 96см | 90см х 40см х 108см | 115см х 40см х 85см |
Машины жин | 35кг | 45кг | 85кг |
Шүдний өндөр | 1.2мм - 1.5мм | ||
Нунтаг эдийн үлдэгдэл | ≥5 % | ||
Шүүлтүүр | 80 | ||
Баталгаа | Нэг жил | ||
Үйлдвэрийн үнэ | 2380 юань | 2880 юань | 3440 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
4. Ус сэгсрэгч машин
Угааж цэвэрлэсэн төмсийг сэгсрэгч машинаар оруулж ямар ч үсгүй болтол нь сэгсрэнэ.
Загвар | Багтаамж | Чадал | Сэгсрэгч тогооны Хэмжээ |
Гадна хэмжээ |
Хүндийн жин |
Үйлдвэрийн Үнэ |
VS500 | 25 кг | 1.5 квт | 500мм х 260мм | 950мм х 600мм | 300 кг | 7500 юань |
VS600 | 45 кг | 2.2 квт | 600мм х 300мм | 1220мм х 700мм | 500 кг | 9800 юань |
VS800 | 80 кг | 4.0 квт | 800мм х 340мм | 1720мм х 840мм | 800 кг | 13500 юань |
VS1000 | 130 кг | 5.5 квт | 1000мм х 380мм | 1830мм х 850мм | 1400 кг | 15000 юань |
VS1200 | 220 кг | 7.5 квт | 1200мм х 480мм | 2100мм х 1050мм | 1800 кг | 28000 юань |
VS1500 | 500 кг | 8.0 квт | 1500мм х 600мм | 2550мм х 1400мм | 2100 кг | 35000 юань |
VS1800 | 800 кг | 12.0 квт | 1800мм х 680мм | 2700мм х 1560мм | 2300 кг | 50000 юань |
Эдгээр сонголтоос ногооноор тэмдэглэсэн жижиг машин нь тохирно. Хэрэв том хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа бол өөр сонголт хийнэ.
Доороо цахилгаан теньтэй бөгөөд төмсийг зориулалтын сагсанд хийж чанана. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан сайн чанарын гангаар үйлдвэрлэсэн.
5. Төмс шарагч машин
Одоо төмсний хэрчмүүд ургамлын тосоор дүүргэсэн шарагчид орно. Шарагдаж байх явцдаа төмсний хэрчмүүд мөн л нэг чиглэл рүүгээ аажмаар хөдөлсөөр байна.
Ер нь чипс яагаад тахир байдаг юм бэ? Та энэ тухай бодож үзсэн үү? Тийм ч хэцүү асуулт биш л дээ, ердөө л төмсийг шарах үед чийгээ алддагтай холбоотой. Төмсний найрлагын 80% нь ус байдаг. Хажуугийн зураг дээр төмсийг тискинд хийгээд шахахад ус дусалж байгааг харж байгаа биз дээ. Гэтэл чипсийн чийг дөнгөж хоёрхон хувь. Ингэж их чийг алдахаар төмсний хэрчим аяндаа тахийгаад ирдэг.
Автомат шарагч машин нь франц шарсан төмс, чипс, зүсмэл чипс, төрөл бүрийн мах, хуушуур, боов боорцог гэх мэт тосонд шарж болох бүгдийг шардаг тул ахуй амьдрал, нийтийн хоолны газар, хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, чипсний үйлдвэрт өргөн ашиглаж болно. Цахилгааныг хянан тохируулж, температурыг тогтмол барина. Ингэсэнээр жигд гал дээр шарсан хүнсний бүтээгдэхүүний амт чанар алдагдахгүй бөгөөд өнгө үзэмж сайхан харагдана. Сайн чанарын үл зэврэх ган болох SUS304 маркийн гангаар хийсэн тул удаан жил эдэлж болно. Цэвэрлэгээ хийхэд амархан. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан. Халуун тосыг тогооноос суллахад амархан.
![]() |
||
Багтаамж: 45 литр | Багтаамж: 16 литр | Багтаамж: 16+16 литр |
Чадал: 7,5 квт | Чадал: 5 квт | Чадал: 5+5 квт |
Тогоо: 520*445*195мм | Тогоо: 325*295*200мм | Тогоо: 325*295*200мм |
Баталгаа: 13 сар | ||
Цахилгаан хэрэглээ: 220 вольт | ||
Материал: SUS201 сайн чанарын үл зэврэх ган | ||
Хүндийн жин: 30-50 кг | ||
Үнэ: 3680 юань | Үнэ: 2680 юань | Үнэ: 3680 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна. Энэ сонголтоос 45 литрийн багтаамжтайгаас авах хэрэгтэй.
6. Тос цэвэрлэгч машин
Чипсний үйлдвэрлэл явуулахд ургамалын тос ихээхэн өндөр зардалтай түүхий эд болно. Их хэмжээгээр хаягдал болж байгаа тосыг дахин цэвэрлээд хэрэглэх юм бол үйлдвэрлэлийн өртөг багасах болно. Иймд энэхүү тос цэвэрлэгч машин нэн хэрэгтэй.
- Марк: YD-45L
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 0.37 квт/цаг
- Гадна хэмжээ: 445мм х 790мм х 630мм
- Багтаамж: 45 литр
- Тосны шүүрний хэмжээ: 420мм х 135мм х 100мм
- Тосны шүүлтүүр: 1300мм
- Хүндийн жин: 37.3 кг
- Тосны савны хэмжээ: 395мм х 710мм х 200мм
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 3400 юань (үндсэн машин) + 400 юань (Шүүлтүүр цаас) Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
7. Амтлаж, сэврээх машин (Нэмэлт сонголт)
Тосыг нь сэгсэрч ялгасаны дараа халуун төмс болон бусад хүнсний ногоог давслах, амтлах, хөргөх технологийн ажиллагааг хийнэ. Үүний тулд амталж сэврээх машиныг хэрэглэнэ. Энэхүү машинаар давсалж амталсан хүнсний бүтээгдэхүүн нь амттай болохоос гадна удаан хугацаагаар чанараа алдахгүй, муудаж гэмтдэггүй.
Амтлагч машин нь хүрдэн хэлбэртэй. Хүрд ихэвчлэн минутанд 15 удаа эргэнэ. Төрөл бүрийн амтлагчийг хэрэглэж болно. Германд бол ихэвчлэн амтат чинжүүгээр, харин Англи, Франц Швейцарьт бол давсаар амталдаг. Давс, амтат чинжүүг хамтад нь хэрэглэсэн ч болно л доо.
3агвар | Техникийн үзүүлэлт | Татвартай үнэ |
BYU-300 |
|
7200 юань |
BYU-400 |
|
7500 юань |
BYU-600 |
|
9200 юань |
BYU-800 |
|
14800 юань |
BYU-1000 |
|
16000 юань |
BYU-1250 |
|
18000 юань |
8. Чипс савлагч машин
Нимгэн, эмзэг хэрчмүүдийг гэмтээхгүй байх үүднээс чипсийг савлахдаа уутанд нь нитроген хийгээр шахаж бамбайлгадаг. Ингэж хадгалсан чипсний хадгалах хугацаа нь дунджаар 3 сар орчим байдаг.
Загвар | DZD400-2SA | DZD500-2SA | DZD600-2SA |
Хүчдэл | 220V/50Hz | 380V/50Hz | 380V/50Hz |
Агаар сорох чадал | 750W | 1500W | 1500W |
Багтаамж | 400*360*70мм | 500*460*70мм | 600*480*90мм |
Вакуумдалт | 400*10мм | 500*10мм | 600*10мм |
Савлах хурд | 15-40 сек | 15-40 сек | 15-40 сек |
Агаар соролт | 2 x 20м3/цаг | 2 x 20м3/цаг | 2 x 20м3/цаг |
Хэмжээ | 1000*680*900мм | 1220*756*950мм | 1410*740*960мм |
Жин | 140 кг | 160 кг | 210 кг |
Наагчын чадал | 900W | 900W | 1000W |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үнэ | 6000 юань | 7200 юань | 8500юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Чипс гэрийн нөхцөлд үйлдвэрлэхэд их амархан. Тэгэхээр үйлдвэрийн технологи нь ч гэсэн их энгийн гэсэн үг.
1. Төмсийг сайтар угаагаад хальслана. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс угаагч хальслагч машинууд"-уудыг хэрэглэнэ. )
2. Төмснийг маш нимгэн хэрчинэ. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс хэрчигч машинууд"-ыг хэрэглэнэ.)
3. Төмсийг цэвэр усаар угаана. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс цайруулагч машин"-ыг хэрэглэнэ.)
4. Угаасан төмсөө сальфеткан дээр дэлгэж хатаана. (Үйлдвэрийн аргаар бол "Ус сэгсэрч сэврээх машин"-ыг хэрэглэнэ.)
5. Хатаасан төмсөө печь-нд юм уу эсвэл хайруулын таваг дээр шарна. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс шарагч машин"-ыг хэрэглэнэ.)
6. Шарсан төмсөө гаргаад сальфеткан дээр дэлгэж, тосыг нь шүүнэ. (Үйлдвэрийн аргаар бол "Тос сэгсэрч сэврээх машин"-ыг хэрэглэнэ.)
7. Дараа нь харин өөрийнхөө хүссэн аргаар амтлаж сэврээнэ. (Үйлдвэрийн аргаар бол "Амтлаж, сэврээх машин"-ыг хэрэглэнэ.)
8. Амталсан чипсийг таваглаж, зочиноо дайлна. (Үйлдвэрийн аргаар бол "Чипс савлагч машин"-ыг хэрэглэнэ.)
Энэ аргаар чипс хийхээс гадна Франц шарсан төмс (McDonalds болон KFC-ийн шарсан төмс) хийж болно.
Энэхүү бичлэг дээр чипсний үйлдвэрлэл явуулж байгаа тухай танилцууллаа.
Зураг дээр: Төмснөөс гаргаж авсан цардуул нь хамгийн их эрэлттэй, өргөн хэрэглээтэй хүнсний болон оёдлын үйлдвэрлэлийн түүхий эд юм.
Зураг дээр: Гонзгой хэрчсэн шарсан төмс. Олон улсын хэллэгээр бол French fryer буюу Франц шармал гэдэг. Түргэн хоолны газруудад өргөн хэрэглэдэг энэ төмсийг бас үйлдвэрлэж болно.
Төмсний чипсийг маш олон төрлийн амталгаатайгаар зах зээлд нийлүүлдэг. Чипсний хэрэглээ өндөр байгаа өнөөгийн нийгэмд хэрэглэгчидийн амталгаа таашаалд тохируулан үйлдвэрлэж байна. Үүнд: Махны амталгаатай, Улаан лоолийн амталгаатай, Нэмбэгийн амталгаатай, Давсалгаа болон цуутай гэх мэт олон янз бий. Эдгээр амталгаанаас Монгол орны өвөрмөц нөхцөл байдалд тохирсон чипс байж болно.
Танд хэрэг болох зүйлс:
- -перец
- -давс
- -ургамлын тос
- -төмс
Хийх арга:
1. Төмсийг үрэгчэнд зүсдэг хэвд зүснэ. Өргөн зүсэж болохгүй.
2. Зүссэн төмсний крахмалыг усанд дэвтээж авна. Үүний дараа шүүнэ. Цаасан алчуур дээр төмсөө хатаахын тулд тарааж тавиад дээрээс нь дахиж цаасан алчуур тавина.
3. Энэ хооронд тосоо халааж байна. Төмсөө шарна. 180С0-200С0 тосонд шарна. Эргүүлээд алтлаг шар өнгийн болтол шарна. Болсон чипсний тосыг шүүхийн тулд цаасан алчуур дээр тавина. Шарах шүүгээг 200С0 хүртэл халаана.
4. Амтлах ажиллагаандаа орно. 2 лист дээр чипсээ калькан цаас дээр тавиад амтална.
5. Чипсийг илүү шаржигнасан чимээтэй болгохын тулд 200С0-т 5-10 минут шарна.
Аливаа орны хүн ардын уламжлалт идээ ундааны онцлог өөр өөр байдаг болохоор миний бие эрхэм уншигч танд нэгэн санаа дэвшүүлэн хүргэх гэсэн юм.
Чипс хийхэд хамгийн их өндөр үнэтэй түүхий эд бол ургамалын тос юм. Дан ганц ургамалын тосоор чипс хийвэл манай нөхцөлд арай өндөр өртөгтэй гарна. Учир нь Монгол орон маань ургамлын тосыг үйлдвэрлэгч биш бөгөөд түүнийг 100 хувь гадаадаас импортоор авдаг. Харин орон нутгийн түүхий эд болох малын дотор өөхний тос буюу бидний хэлдэгээр өөхөн тосоор хийвэл өөрийн өртөг ихээхэн буурах магадлалтай./p>
Миний бие балчир наснаасаа л өөхөн тосонд чанасан гэрийн боорцогны хүүхэд байлаа. Өөхөн тосонд чанасан боорцог амттай байдаг шиг төмс лууван манжин бас л сайхан амттай болно.
Иймд өөхөн тосоороо шинэ маягын амталгаатай шарсан төмс, лууван манжин хийж өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрлийг олон болгож болно.
Зураг дээр гэрийн нөхцөлд тосонд чанасан төмс лууван. Тосонд нь шарсан мах хичнээн сайхан амттай байдаг билээ дээ. Түүнээс ч дутахгүй сайхан амттай болно.
Анхаар! Төмс шарах тогоонд мөн мах, лууван, манжин, боорцог, хэвийн боов, толгой шийр, хуушуур, пирошки гээд өөр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн шарж, чанаж болно шүү!!!
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.