Энэхүү тогоо нь халаалтын температурын автоматаар болон механик тохиргоотой бөгөөд хэрэглэхэд хялбар. Тос болон усанд хүнсний бүтээгдэхүүнийг чанаж боловсруулах зориулалттай бөгөөд хэрэглэж дууссаны дараа тогоог тонгойлгож доторхи шөл болон тосыг авч болно.

Сайн чанарын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн тул арчиж цэвэрлэхэд хялбар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Нийтийн хоолны газар, цагаан идээ, мах боловсруулах хүнсний үйлдвэр болон эм бэлдмэлийн үйлдвэр, жимс жимсгэнэ, нарийн ногооны үйлдвэр, яс боловсруулах үйлдвэр, боов боорцогны цех зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэлийн салбарт хэрэглэж болно.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Автомат температур тохируулагчтай тогоонд зөөлөн болон хүчтэй галаар болгох шаардлагатай бүтээгдэхүүнийг чанаж болгоно. Тухайлбал:

Хэвийн боов, боорцог, цагаан идээ, мах, гэдэс дотор, цус, яс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эмийн ургамал, цай гэх мэт

  • Тогооны гадна дотор цамцнуудын зузаан: 3-5 мм
  • Материал: SUS304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн. Захиалагчын хүсэлтээр SUS316 төмрөөр тогооны дотор талыг хийлгэж болно.
  • Халаалт тохируулагч: Бий. Тохиргоо хийсэн температурт хүрмэгц машин автоматаар унтарна.
  • Хутгуурын эргэх хурд: 36 эрг/мин (Захиалагчын хүсэлтээр өөрчилж болно.)
  • Цамцны даралт: 0.09 Мра
  • Сертификат: GMP, QC, HACCP гэрчилгээтэй тул хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан.
  • Эргэх өнцөг: Тогоонд боловсруулсан бүтээгдэхүүнийг 180 хэмээр эргүүлэн тогоог хөмөрч болно.
  • Хутгагч: Үйлдвэрлэгч хутгагчыг тогооны үнийн саналд оруулдаггүй 400 доллороор үнэлдэг байсан бол эдүгээ үнэгүй дагалдуулан өгдөг болсон байна.

1. Бага оврын тогоонууд

Модель CMDJ-50 CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300
2014 оны үнийн санал (юань) Үгүй 10000 юань 12000 юань 14000 юань
2016 оны үнийн санал (юань) 7500 юань 8800 юань 9800 юань 10700 юань
Багтаамж 50 литр 100 литр 200 литр 300 литр
Хутгагчын чадал 0.75 квт 0.75 квт 1.1 квт 1.5 квт
Гадна, дотор тогооны зузаан 3мм 3мм 3мм 3мм
Тогооны амсарын диаметр 600 мм 700 мм 800 мм 900 мм
Чадал 12 квт 12 квт 12 квт 18 квт
Халаалттай гадаргуун талбай 0.45м2 0.58м2 1.12м2 1.42м2
Усны хоолойн диаметр 20мм 20мм 20мм 20мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 800 юань

2. Том оврын тогоонууд

Модель CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600 CMDJ-700 CMDJ-800
2014 оны үнийн санал (юань) 18800 19800 21200 үгүй үгүй
2016 оны үнийн санал (юань) 11800 14800 15800 18600 19800
Багтаамж 400 литр 500 литр 600 литр 700 литр 800 литр
Хутгагчын чадал 1.5 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт
Гадна тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 4мм
Дотор тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 5мм
Тогооны амсарын диаметр 1000 мм 1100 мм 1200 мм 1300 мм 1400 мм
Чадал 18 квт 27 квт 27 квт 27 квт 27 квт
Халаалттай гадаргуун талбай 1.75м2 2.00м2 2.30м2 3.2м2 3.9м2
Усны хоолойн диаметр 25мм 25мм 25мм 25мм 25мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үнийн саналд халаалтын тос ороогүй болно.
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1600 юань

  1. Хүнсний үйлдвэр (Мах, сүү, жимс, ногоо, нарийн боов гэх мэт)
  2. Нийтийн хоолны газар
  3. Хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний цех
  4. Химийн үйлдвэр
  5. Эмийн үйлдвэр
  6. Тэжээлийн үйлдвэр
  7. Ясны гурилын үйлдвэр гэх мэт

Ганц ийм тогоонд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Цахилгаан тогоо

Цагаан идээний үйлдвэрт хэрхэн хэрэглэх вэ?

  1. Сүүг 85-130 хэмийн өндөр халуунаар ариутгах шаардлагатай байдаг. Тэгвэл энэ тогоонд сүүг ариутгаж болно.
  2. Сүүг ариутгасаны дараа тараг бүрж болно.
  3. Элгэн таргыг хутгагчаар хутгаж, жигдрүүлэн иогурт, бабула тарагны түүхий эд бэлтгэнэ.
  4. Сүүг ариутгасаны дараа ээдүүлээд бяслаг хийнэ
  5. Сүүн хурууд үйлдвэрлэж болно.
  6. Ээдмийг хуурч ээзгий хийнэ.
  7. Айраг бүлж исгэх зориулалтаар ашиглаж бас болно.
  8. Тогоонд бүрсэн таргаа буцалгаж, аарц үйлдвэрлэж болно.
  9. Бор цагаан тос хайлуулна.
  10. Шар сүүнд желатин найруулж, царцаамаг хийнэ.

Мах боловсруулах үйлдвэрт хэрхэн хэрэглэх вэ?

  1. Мах чанаж боловсруулна.
  2. Жижиглэн хэрчсэн махыг шуузлан, дулааны аргаар боловсруулсан борц үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ.
  3. Гэдэс дотор махыг жижиглэн хэрчиж, шуузлана. Ингэж шуузалсан гэдсээ хатааж, хуурай шөл, муур нохойны хоол үйлдвэрлэж болно.
  4. Цусыг буцалгаж, сэврээн хатаах юм бол хатаасан хярамцаг үйлдвэрлэчихнэ.
  5. Толгой шийр чанаж боловсруулна.
  6. Яс чанаж, ясны шөл гаргах үйлдвэрлэл эрхлэж болно.
  7. Арьс ширийг чанаж, желатин, цавуу үйлдвэрлэхэд хэрэглэнэ.
  8. Өөх тосыг хайлуулж, саван үйлдвэрлэхэд хэрэглэнэ.

Бусад үйлдвэрлэлд хэрхэн ашиглах вэ?

  1. Жимс жимсгэнэ чанаж жимсний чанамал үйлдвэрлэж болно.
  2. Цай болон эмийн ургамал хандалж болно.
  3. Нийтийн хоолны газар төрөл бүрийн шөлтэй хоол хийнэ.
  4. Гурил зуурч болно.
  5. Төрөл бүрийн бүтээгдэхүүнийг холих, хутгах, амтлах зориулалтаар ашиглаж болно.
  6. Хэвийн боов, боорцог чанаж болно.
  7. Гоймонг тосонд чанаж, бэлэн гоймон үйлдвэрлэж болно.
  8. Төрөл бүрийн үр, самрыг хуурч, боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэнэ.

цахилгаан тогоо

цахилгаан тогоо

цахилгаан тогоо

цахилгаан тогоо

цахилгаан тогоо

цахилгаан тогоо

Цахилгаан тогоо

Зураг дээр: Хутгагчийг ингэж хийсэн нь тогооны хананд бүтээгдэхүүн наалдаж үлдэхгүй сайн талтай. Зүсэгч нь тогоонд боловсруулсан аарц, ээдэм, тараг зэргийг жигдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Битүү тагтай хутгагч бүхий тогоо. Хутгалтын явцад цалигаж асгаруулахгүйн тулд энэхүү тагийг захиалан хийлгэж болно.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Нийт 6 сэрвээ бүхий хутгагч нь стандарт үзүүлэлт бөгөөд захиалагч өөрийн хүсэлтээр хутгагчийн сэрээний дизайныг өөрчлөн хийлгэж болно. Энэхүү хутгагч нь мах шуузлах, ээзгий шарах, жимсний чанамал хийхэд нэн тохиромжтой.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэрийн ерөнхий байдал

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэр дээр өөрийн биеэр зочилон очиж, Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлд тохирох тоног төхөөрөмжийн онцлогын тухай танилцуулж, хамтран ажиллахаар болсон.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэрийн захиргаа

Цахилгаан тогоо

Зураг дээр: Эдгээр төхөөрөмж захиалагч руу илгээгдэхийн өмнө

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэрийн зааланд.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Жигнэгч тогооны тэргэцэрүүд

Цахилгаан тогоо

Зураг дээр: Ариутгагч төхөөрөмж болон түүний тэргэнцэрүүд

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэр үзэсгэлэн худалдаанд өөрийн жигнэгч тогоогээр оролцож байгаа нь

Цахилгаан тогоо

Зураг дээр: Үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн. Тус үйлдвэр нь бүх төрлийн чанах ба жигнэх тогоонуудыг үйлдвэрлэнэ.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Жигнэгч тогооны дотор тал

Цахилгаан тогоо

Зураг дээр: Жигнэгч тогоо

ҮХРИЙН БУЛУУНЫ ИД ШИД

Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууц өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.

Сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэж болно. Хэрвээ ядаргааны ясны шөл гаргаж авмаар байвал ясыг сайтар шулаарай. Хэт их махтай нь чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис махны чанарт дарагддаг байна.

Ясыг хүйтэн усанд хийж 3-4 цаг зөөлөн гал дээр чанах бөгөөд шөлний дээр тунасан өөх тосыг байнга шүүж авна.

Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул ийнхүү олон цаг буцалгаж чанаж байж ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисыг задладаг аж. Шаардлагатай бол бүтэн их хэмжээний усанд бүтэн өдөржин буцалгасан ч болно. Тэр тусмаа та амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна. Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй.

Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөц их ялгарсан цайвар бордуу шөл болдог.

Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байвал бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, чанар оруулна.

Зүүн ази, солонгос, хятадууд ясны шөлөн дээр дүпү, байцаа, майлз, далайн байцаа, чинжүү хийж иддэг бөгөөд эдгээр нь эрдэс баялагийг улам арвижуулж өгдөг байна.

Түүнчлэн цагаан гаа, хатаасан улаан чавгийг хийж чанахад дархлаа сайжирч, чалх сайтай болдог хэмээн үздэг. Энэ нь ч үнэний ортой ажээ.

Ясны шөлийг амтлаад дангаар нь идэхээс гадна гоймон, будаа, ногоо зэргээр хачирлан идэж бас болно.

Эх сурвалж_1000 жор.мн

За Тэгээд энэ сайхан шөлийг энэ тогоонд хийсэн бол дээр нь Гурил хэрчигч роботбайх юм бол таны шинэ бизнесийн гараа эхлэх болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ