АНУ-ын Еmerson Electric Company-ийн хөргөлтийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн хүйтэн агуулах буюу зоорийг танилцуулж байна.
Энэхүү хүйтэн агуулах нь угсрахад хялбар бөгөөд худалдан авсан талд үйлдвэрээс угсралтын бүрэн зургийг өгнө.
Хөргөлтийн болон гэрэлтүүлэг, цахилгааныг бичил компьютертэй хяналтын самбар дээр удирдана.
Техникийн үзүүлэлт
Агуулах доторхи температур: 0C0~5C0
Ханы хавтангийн зузаан: 10 см
Агуулахын гадна хэмжээ: 50м х 12м х 3.5м
Агуулахын дотор хэмжээ: 49.8м х 11,8м х 3.5м
Ханы хавтангийн бүтэц: Сэндвич
Зориулалт
Энэхүү агуулахад нийт 500 тонн байцаа хадгалах зориулалттай бөгөөд түүнтэй тэнцэх хэмжээний бусад төрлийн хүнсний ногоог 0-5 хэмийн орчинд хадгална.
Нэр | Үзүүлэлт | Тоо ширхэг | Нэгж үнэ | Нийт үнэ |
Хүйтэн агуулахын хавтан (Шал ороогүй) | Полиуретаны нягтрал 40 кг/м3±2 | 1021.60 м2 | 135.6 юань | 138529 юань |
Зүүн тийш гараар онгойдог гүйдэг хаалга (Дунд хэмжээтэй хаалга) Зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн. Хаалганы тоноглол, хаалганы зам төмөр дагалдана. |
1. Хаалганы хэмжээ 1800*2400 мм 2. Хаалганы зузаан: 100 мм 3. Хоёр талдаа Өнгөт төмөр хавтангийн зузаан 0.5 мм 4. Гараар онгойдог гүйдэг хаалга |
1 ш | 4080 юань | 4080 юань |
Импортын хөдөлгүүр (гадна) | 4 ш | 19800 юань | 79200 юань | |
Тусгай зориулалтын хөргөгчийн дотор сэнс (Хүйтнээр үлээгч) | Марк: DD120 | 4 ш | 6600 юань | 26400 юань |
Гурван фазын цахилгааны хяналтын хайрцаг | Бүрэн автомат ажиллагаатай | 1 ш | 2400 юань | 2400 юань |
Тэлэлтийн хавхлаг | 4 ком | 720 юань | 2880 юань | |
Хөргөгч бодис | R22 | 4 сав | 720 юань | 2880 юань |
Битүүмжлэлийн цавуу | Хүйтэн агуулахад ашигладаг тусгай зориулалтын цавуу | 7 хайрцаг | 420 юань | 2940 юань |
Зэс хоолой | Холбогч гуурсан хоолой + температур | 4 ком | 4200 юань | 16800 юань |
Цахилгааны утас, кабель | 4 ком | 2760 юань | 11040 юань | |
Хүйтэн агуулахын зориулалтын гэрэл | Хүйтэнд тэсвэртэй цантдаггүй тусгай зориулалтын гэрэл | 40 ш | 48 юань | 1920 юань |
Агуулахыг угсрахад шаардлагатай багаж хэрэгсэлүүд | 4 ком | 2640 юань | 10560 юань | |
Экспортын сав баглаа боодол | Дөрвөн буланг картон цаасаар хамгаалсан бөгөөд хийн бөмбөлөг бүхий зөөлөвчтэй |
1021.60 м2 | 6 юань | 6129.6 юань |
Нийт үнийн дүн (Үйлдвэрээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал ороогүй) | 305758.6 юань |
Худалдааны нөхцөл
1. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
2. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15-30 хоног байна.
3. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50-80 доллор/өдөр.
4. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.