Монголчууд бид ургамлын тосны ургамал маш сайн тариалдаг ч түүнийгээ гадаадаас импортоор 100 хувь авч байна. Энэ бол эмгэнэл.
Хятадад аялж явахад хятадын жижигхэн тосгон бүрт өрхийн үйлдвэрлэлээр маш сайн органик тос үйлдвэрлэж байгааг олон удаа харж байлаа. Энд танилцуулж байгаа машин нь Герман улсын технолгиор үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд хоногт 500 литр ургамалын тос үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Намар болохоор бид рапсийн арвин ургац аваад, Хятад руу маш хямдхан үнээр худалддаг. Түүнийгээ тос болгоод худалдах юм бол овоо ашиг орлоготой үйлдвэрлэл болох нь ойлгомжтой.
Энэхүү машин нь 2018 оны шинэ загвар бөгөөд Герман улсын шилдэг технологиор үйлдвэрлэгдсэн.
Хүнсний эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Загвар: ZZ609
- Зориулалт: Бүх төрлийн ургамалын үрийн тос шахна.
- Хүчин чадал: 100 литр/хоног
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 300-700 ватт
- Хүндийн жин: 11 кг
- Хэмжээ: 460*380*240мм
- Материал: SUS304 сайн чанарын үл зэврэх ган
- Хөдөлгүүрийн баталгаа: Найман жил
- Үйлдвэрийн баталгаа: Гурван жил
- Үйлдвэрийн үнэ: 3500 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
Маш олон төрлийн ургамалын үрнээс тос ялгаруулах боломжтой.
Ургамлын тос шахагч нь бат бөх. Шнекэн гол нь угсарч, задлахад хялбар. Болтыг чангалж, суллахад хүч шаардахгүй.
Зөөлөн татахад л хангалттай бөгөөд Шнекэн голыг угааж цэвэрлэж болно.
Өөх, тосонд агуулагдах ханаагүй тосны хүчлийн агууламжаар нь эрүүл мэндийн ач холбогдолыг нь тодорхойлогддог. Нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй өөх тос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Ургамалын тос нь мал, амьтны гаралтай тостой харьцуулахад ханаагүй тосны хүчлээр илүү баялаг боловч эрүүл мэндэд тустай нэг ханаагүй тосны хүчлийн агууламжаараа харилцан адилгүй байдаг.
Та ханаагүй тосны хүчлээр баялаг, ялангуяа нэг ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй чидун жимс, эрдэнэ шиш, шар буурцаг, наранцэцэг зэрэг ургамалын тосыг сонгон үйлдвэрлэл явуулбал борлуулалт өндөр байх болно.
Бид өдөр тутамдаа ургамлын тосыг хэрэглэж, хоолоо бэлтгэдэг. Харин таны хэрэглэдэг тос эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг та мэдэх үү? Сүүлийн жилүүдэд, маш олон эрдэмтэд ургамлын тосыг судалж, биед ашигтай болон сөрөг талуудыг нь гаргаж ирэх болсон. Тэгвэл хамтдаа ургамлын тос нь бидний биед хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.
Ургамлын тос бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Ургамлын тосонд "ханаагүй" өөх тос их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь ууршихдаа төрөл бүрийн хорт бодис тарааж, хавдар, зүрх судасны өвчтэй болгох аюултай билээ.
Тосны хүчлийн задрал нь удаан явагддаг боловч, хэт өндөр температурт маш хурдан задарч ууршдаг. Тиймээс та аль болох ханаагүй өөх тос багатай, уурших температур өндөртэй ургамлын тосыг сонгож аваарай.
1. Наранцэцгийн тос
- Ханасан тос - 11%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 20%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 69%
- Уурших температур: 120 хэм
Наранцэцгийн тос ашиглаж, хоол хийх нь тийм ч зөв сонголт биш аж. Та тус тосоор салат амтлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Наранцэцгийн тосыг хуурай сэрүүн харанхуй нөхцөлд хадгалах хэрэгтэй.
2. Гүнжидийн тос
- Ханасан тосны хүчил - 14%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 40%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос- 41%
- Уурших температур: 230 хэм
Энэ нь ханаагүй тосны агууламж өндөртэй тул, хоол хүнс хуурч, шарахдаа ашиглахад тохиромжгүй.
3. Эрдэнэшишийн тос
- Ханасан тосны хүчил - 12%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 27%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос- 54%
- Уурших температур: 232 хэм
Эрдэнэшишийн тосны найрлага нь аливаа ногоо, махыг хуурахад тохиромжгүй. Энэ нь ханаагүй тосны хүчил маш их хэмжээгээр агуулдаг тул, болгоомжтой хэрэглээрэй.
4. Рапсын үрийн тос
- Ханасан тосны хүчил - 7%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 63%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 28%
- Уурших температур: 200 хэм
Энэ нь бага температурт ууршдаг тул, хоол хуурах, шарахдаа хэрэглэхээс татгалзаарай. Та тус тосыг салат амтлахдаа хэрэглэж болох юм.
5. Оливын тос
- Ханасан тосны хүчил - 14%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 73%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 11%
- Уурших температур: 200 хэм
Шарж, хуурч хэрэглэхэд хамгийн аюул багатай тос юм. Өөртөө бага хэмжээний "молекулын олон нэгдэл бүхий ханаагүй тос" агуулдаг. Гэсэн хэдий ч та, тус тосыг хэт өндөр температурт хэрэглэж болохгүйг анхаараарай.
6. Кокосын тос
- Ханасан тосны хүчил - 88.5%
- Молекулийн нэг нэгдэл бүхий ханаагүй тос- 6.5%
- Молекулийн олон нэгдэл бүхий ханаагүй тос - 5%
- Уурших температур: 450 хэм
Хоол хийхэд хамгийн аюулгүй, хүний эрүүл мэндэд тустай тосоор кокосын тос шалгарчээ. Энэ нь маш өндөр температурт ууршдаг, мөн ханаагүй тосны агууламж багатай төдийгүй биеийг эрүүлжүүлэх тустай аж. Иймд та өдөр тутамдаа кокосын тосыг сонгож хэрэглэж байгаарай.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.