![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Цэвэр усны үйлдвэрлэл гэдэг бол бодоход энгийн боловч маш хариуцлагатай бизнес билээ. Энэ үйлдвэрлэл нь үндсэн 3 хэсгээс бүрддэг. Үүнд:
- Ус цэвэршүүлэх хэсэг
- PET лонхны хэсэг
- Ус савалгааны хэсэг.
Хоорондоо салшгүй холбоотой энэ үйлдвэрлэлийн шугамыг дараа дарааллаар ойлгож болно.
Усыг шүүж цэвэрлэх+ Хадгалах + лонх хэвлэх + цэвэрлэх + савлах + бөглөх + огноо тавих үйлдлүүдийг дараалан хийдэг.
Нэг иж бүрдэлд багтах тоног төхөөрөмжүүд
1. Элс шороо шүүгч
2. Карбон шүүгч
3. Микро шүүгч
4. Ультра ягаан туяаны шүүгч
5. Озоны аппарат
6. Цэвэр усны танк
7. Сав үлээгч төхөөрөмж
8. Савны профиль халаагч
9. 330-2000 мл-ийн хоёр төрлийн багтаамжтай лонхны хэв
10. Компрессор
11. Агаар шүүгч
12. Туузан дамжуулагч ба ширээ
13. Лонх угаагч машин
14. Туузан дамжуулагч
15. Ус ундаа савлагч машин
16. Туузан дамжуулагч
17. Ус ундаа бөглөгч машин
18. Туузан дамжуулагч
19. Лонх бөглөгч
20. Туузан дамжуулагч ба ширээ
21. Огноо тавигч
Дээрхий шугамын дараа хаяг шошго наагч болон багцлан боогч машин байдаг. Жижиг оврын үйлдвэрлэлийн хувьд хаяг шошгыг наах үйл ажиллагааг гараар хийх нь илүү хэмнэлттэй гэж үзсэн учраас үнийн саналыг оруулсангүй. Харин Ус ундаа багцлан боогч машин нь 6500-7000 юань байдаг. Гэвч энэ төхөөрөмжийг үйлдвэрлэдэггүй тул өөр үйлдвэрээс худалдан авахыг зөвлөж байна.
No. | Тоног төхөөрөмжийн нэрс | Үзүүлэлт | Тоо | Үнэ |
1 | Ундаа, усны лонх угаах, савлах, бөглөх шугам, конвейоруудын хамт | 1 | 56000 юань | |
2 | Ус цэвэршүүлэх RO систем хоолойнуудын хамт | Нэг тонн/цаг | 1 | 20800 юань |
3 | Цэвэр усны танк | Хоёр тонн | 2 | 5800 юань |
4 | Озоны ариутгагч | 30 гр | 1 | 4780 юань |
5 | Огноо тавигч | 1 | 2200 юань | |
6 | Хагас автомат лонх үлээгч машин 2 ширхэг хэв дагалдах ба агаар шүүгч, өндөр даралтын комперессорын хамт |
2 сав/удаа | 1 | 55000 юань |
7 | Нийт | 144850 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Үндсэн төхөөрөмжүүд
1. Ус цэвэршүүлэгч фильтрүүд
Зураг дээр: Ус цэвэршүүлэх Хагас ба бүрэн автомат RO систем.
Хүчин чадал | Хагас автомат | Бүрэн автомат |
250 литр/цаг | 13200 юань | 14000 юань |
500 литр/цаг | 14200 юань | 15000 юань |
1000 литр/цаг | 19300 юань | 20800 юань |
2000 литр/цаг | Үгүй | 30800 юань |
Жич: Үйлдвэрлэгч тал Эрээн хот хүртэл тээврийн зардлыг хариуцна.
Хамгийн бага хүчин чадалтай Цэвэр ус ариутгах төхөөрөмж нь цагт 250 - 1000 литр усыг цэвэршүүлнэ.
Захиалагч өөрийн усны найрлагын лаброторийн шинжилгээний бичгийг англи хэл дээр авчирсан тохиолдолд усны найрлаганд байгаа эрдэс бодисын тооцоог гаргаж, цэвэршилт хийх тооцоог гаргаж, ямар шүүгч захиалах тал дээр нь мэрэгжлийн зөвөлгөө өгч, фильтрийг тохируулан өгч болно.
2. Цэвэр усны танк
Сайн чанарын SUS304 маркийн гангаар хийсэн. Энэ нь дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан материал юм.
Цэвэр усны танкийн их биеийг хоёр давхар хийсэн бөгөөд дундуураа полиуретан хөөсөөр дулааласан болно. Энэ нь өвөлдөө хөлдчихгүй, зундаа халж нян вирус үржих боломжыг багасгана гэсэн үг юм.
3. Озонжуулагч машин
Озонжуулагч машин нь цэвэр усны торхонд байгаа нян бактерийг устгаж ариутгана.
4. Ундааны лонх үлээх төхөөрөмж
PET лонх үйлдвэрлэгч нь хэд хэдэн хэвтэй байвал олон жижиг үйлдвэрийн захиалгыг гүйцэтгэх боломжтой байдаг. Иймд хамгийн их өргөн хэрэглэгддэг 500-5000мл багтаамжтай хэвнүүдийн үнийн саналыг энд танилцуулж байна.
Багтаамж | Хямд | Стандарт | Төгс | Гарц |
500 | 2100 юань | 2300 юань | 2800 юань | Нэг хэвнээс хоёр лонх гарна. |
1000 | 2500 юань | 2700 юань | 3200 юань | Нэг хэвнээс хоёр лонх гарна. |
1500 | 2600 юань | 2800 юань | 3300 юань | Нэг хэвнээс хоёр лонх гарна. |
2000 | 3100 юань | 3300 юань | 3800 юань | Нэг хэвнээс хоёр лонх гарна. |
3000 | 3100 юань | 2700 юань | 3200 юань | Нэг хэвнээс нэг лонх гарна. |
4000 | 2900 юань | 3100 юань | 3500 юань | Нэг хэвнээс нэг лонх гарна. |
5000 | 3100 юань | 3300 юань | 3800 юань | Нэг хэвнээс нэг лонх гарна. |
Захиалга хийхийн өмнө лонхныхоо хэмжээ болон загвар дизайныг шийдэж, үйлдвэрт зургийг нь өгөх хэрэгтэй. Үйлдвэр таны илгээсэн зургийн дагуу лонхны хэвийг 15-20 хоногт үйлдвэрлэнэ.
Лонхны хэв хийх нь маш олон шат дамжлага, нарийн нямбай ажиллагаа шаардсан ажил байдаг тул богино хугацаанд үйлдвэрлэх боломжгүй байдаг.
5. Лонх угаагч, цэвэр ус, ундаа, жүүс савлагч, лонх бөглөгч иж бүрэн автомат шугам.
Цэвэр ус савлах иж бүрэн үйлдвэрийн төхөөрөмж нь цагт нэг тонн байгалын усыг ариутган цэвэршүүлэн шүүж, цагт 2000-3000 лонх бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 0.33- 2.0 литрийн төрөл бүрийн PET лонхонд цэвэр ус, ундаа, жүүс, пиво, вино, рашаан савлана.
Эдгээр машиныг тус тусад нь салгаж авч болно.
Угаагч машин 17000 юань,
Савлагч машин 19000 юань,
Бөглөгч машин 16000 юань,
Туузан дамжуулагч 1500 юань
Ширээ болон холбогч эд анги хоолой, Хяналтын самбар 2500 юань
Нийт: 56000 юань
Нэмэлт сонголтын төхөөрөмжүүд
1. 18 литрийн том баллоныг угааж, савлаад, бөглөх иж бүрэн төхөөрөмж
Энэхүү төхөөрөмж нь 18 литрийн баллоныг угааж, савлаад, бөглөх иж бүрэн үйлдлийг хийнэ. Үнэ 23000 юань
2. Хаяглагч машин
Хаяглагч машин нь баллоны бөглөөн дээр уурын даралтаар шошгыг наана. Үнэ 50000 юань
Цэвэр усны тоног төхөөрөмжийн үйлдвэрийн цех болон агуулахад сурвалжилсан тэмдэглэл
2012 оны 4 сарын 15-17 өдрүүдэд миний бие энэ үйлдвэр дээр очиж судалгаа хийсэн билээ. Энэхүү аялалын явцад энэ төрлийн 4 үйлдвэрээр зочилж сонголт хийх зорилготой байсан бөгөөд хамгийн бодит үнийн санал өгсөн үйлдвэр дээр дараах зургийн цомгийг бэлтгэсэн юм. Тус үйлдвэр бүх бүтээгдэхүүнээ зөвхөн хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэх зориулалтын SUS304 гангаар үйлдвэрлэдэг бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадах тоног төхөөрөмж үйлдвэрлэж "European Certifying Organization" байгууллагаас үнэлэгдэн CE чанарын гэрчилгээ авсан байлаа.
Энэ үйлдвэрээс Манай улсын хүнсний ууган төлөөлөгч нарын нэг Говь Алтай аймгийн Бигэр сумын чацарганы дарсны үйлдвэр иж бүрэн цэвэр ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авсан юм.
Зураг дээр: Бага оврын цэвэр ус, ундаа, жүүс савлах төхөөрөмжүүдийн агуулахад
Зураг дээр: Бага оврын лонх угаагч, цэвэр ус, ундаа, жүүс савлагч, лонх бөглөгч иж бүрэн үйлдвэрийн шугамын төхөөрөмжүүд
Зураг дээр: Ус ариутгах төхөөрөмжүүд
Зураг дээр: Цэвэр усны үйлдвэрийн шугам
Зураг дээр: Ус ариутгах төхөөрөмжүүд
Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад
Зураг дээр: Цэвэр ус, ундаа, жүүс, пиво, эм, савлах үйлдвэрийн шугам
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.