Үрлэн хэвлэгч

Ямар бизнес хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан шинэлэг бизнес санааг нийтлэе.

Хүн гэдэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх дуртай амьтан. Гэвч тэднийг амт болон хэлбэр дүрсээр байлдан дагуулж болно. Тухайлбал:

Чихэр гэдэг бол ердөө л элсэн чихэр хэмээх үндсэн түүхий эдийг бусад төрлийн бүтээгдэхүүнээр баяжуулсан хөөрхөн хэлбэртэй "Амны зугаа". Хамгийн гол нь жор.

Зөв жор олчих л юм бол жижигхэн үрэл болгоод цоо шинэ бүтээгдэхүүн хийж болно. Махны амт, сүүний амт, чихрийн амт, ногоо жимсний амт гэх мэт маш олон төрлийн амтанд бид дурладаг. Хүний эрүүл мэндэд хэрэгтэй аливаа хүнсний бүтээгдэхүүнийг аятайхан амт оруулаад үрэл шиг хэвлэхэд л хүүхэд хөгшидгүй дурлах болно.

Үрлэн хэлбэр гэдэг бол жимсийг санагдуулдаг тул энэ хэлбэрийн "Амны зугаа"-нд хүмүүс дуртай байдаг. Амны хөндийд орсон үрэл үргэлж тааламжтай сэтгэгдэл төрүүлж байдаг. Харин дөрвөлжин гурвалжин гэх мэт өөр хэлбэр дүрс хэл тагнай урчих гээд таагүй байдаг шүү дээ.

Бөөрөнхий хэлбэртэй зүйл хүлхиж байхад таатай байдаг гэвэл хэн ч маргахгүй байх.

Тэгвэл бид ямар ямар үрэл үйлдвэрлэж болох вэ?

Монголчууд бид халтар арвай, элсэн чихэр, шар тосыг зуурч идэх дуртай ард түмэн. Түүнийг үрлэн хэлбэрт оруулаад хатаачих юм бол аятайхан амны зугаа бий болно.

Эсвэл аарц, хөмүүл, нунтаг борцыг холиод үрэл болгочих юм бол жинхэнэ монгол хоол амтлагч болно.

Энэ мэт сэтгээд байвал зөндөө олон төрлийн үрлэн чихэр, хоол амтлагч, эмчилгээний нэмэлт бүтээгдэхүүн, архи пивоны даруулга гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд байна.

Хамгийн гол нь түүнийг зөв хэлбэр дүрст оруулаад, худалдаанд гаргах овсгоо л бидэнд дутагдаад байгаа юм.

Үүнийг үйлдвэрлэхэд ганц үрэл хэвлэгч машин байхад гүйцээ.

Үрлэн хэвлэгч

  • Марк: YQD-6
  • Хүчин чадал: 25 кг/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220 вольт
  • Цахилгаан зарцуулалт: 0,8 квт/цаг
  • Хүндийн жин: 85 кг
  • Хэмжээ: 60*59*60 см
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 8800 юань Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Үрлэн хэвлэгч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ