Төрөл бүрийн хатаасан ногоо, хоол амтлагч, давсны үйлдвэрт өргөн хэрэглэх энэхүү нунтаглагч машин нь SUS304 маркийн сайн чанарын гангаар хийсэн тул хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн юм.
Энэхүү машин дээр байгалын эрдэс бодис (давс, барагшун, хужир), хатаасан хүнсний ногоо, борц, ааруул, эрдэнэшиш, улаанбуудай, халтар арвай гэх мэт чийглэг багатай, тослог бус материалыг гурил шиг нунтаг болгож тээрэмдэнэ.
Хүчин чадал өндөртэй тул өрхийн үйлдвэрлэлд хэрэглэх нь тохиромжгүй. Хоногт 1- 3 тонн хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Үүнээс дээш хэмжээгээр үйлдвэрлэл явуулах шаардлагатай бол төхөөрөмжийн тоо ширхэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Марк: | JG-FG200 | JG-FG200L | JG-CS180 | JG-FS250 |
Усан хөргөлтийн систем | Үгүй | Үгүй | Бий | Үгүй |
Материал: | Үл зэврэх SUS304 маркийн ган | |||
Хүчин чадал: | 120 кг/цаг хүртэл | 120 кг/цаг хүртэл | 120 кг/цаг хүртэл | 300 кг/цаг хүртэл |
Цахилгаан хэрэглээ: | 220 вольт | 380 вольт | 380 вольт | 380 вольт |
Цахилгаан зарцуулалт: | 2,2 квт/цаг | 3,0 квт/цаг | 3,0 квт/цаг | 3,0 квт/цаг |
Хөдөлгүүрийн эргэлтийн хурд: | 5200 эрг/мин | 5200 эрг/мин | 4600 эрг/мин | 3800 эрг/мин |
Хэмжээ: | 62*48*105см | 62*48*105см | 52*59*82см | 82*68*145см |
Хүндийн жин: | 95 кг | 95 кг | 95 кг | 230 кг |
Нунтаглах хэмжээ: | 10-150 микрон | 10-150 микрон | 10-150 микрон | 10-150 микрон |
Баталгаа: | Нэг жил | |||
Үнэ: | 8200 юань | 8250 юань | 10300 юань | 13800 юань |
Жич: Үйлдвэр Эрээн хот хүртэл өөрийн зардлаар нийлүүлнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.