Монгол орон бол цаг агаарын Хүйтэн-сэрүүн бүс нутагт хамаарагддаг. Өвлийг зардал багатай давна гэдэг бол маш том асуудал болдог. Ялангуяа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн хувьд халаалтын зардлыг хямд шийдэх боломж тэр болгон байдаггүй. Уламжлалт аргаараа нам даралтын зуух тавих юм уу эсвэл орчин үеийн гэгдээд байгаа янз бүрийн өндөр үнэтэй, зардал ихтэй цахилгаан халаагч тавьж шатах явдал бишгүй байна.
Энд би Хятад орноор олон жил аялаж явсан болохоор тэр нутгийн хүмүүс хэрхэн хямд зардлаар энэ асуудлаа шийдэж байгааг бишгүй л харж явлаа. Ер нь халаалтын хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга бол тухайн байрны агаарыг богино хугацаанд халаах явдал юм. Мөн ямар нэгэн өндөр зардалтай радиотор ашигласанаас хүйтэн агаарыг хурдан хугацаанд халуун агаар сэлгэхэд л хэргийн учир оршиж байна.
Иймд агаарыг хурдан халаах төхөөрөмжийн талаар энд танилцуулъя. Энэхүү төхөөрөмжийг цахилгаан шугам сүлжээгүй хөдөө орон нутагт ч өргөн хэрэглэж болно.
Нэг литр дизель түлш 2000 төгрөг гэж тооцвол нэг цагийн дотор 100-150 кв.м талбайтай байрыг 30 минутын дотор бүрэн халаахад нийтдээ 3400 төгрөгний зардал гарна. Нэгэнт халаалт авчихсан байр дулааны алдагдалгүй бол хагас өдөр дулаанаа барьчихна. Тэгвэл үүн дээр эдийн засгийн энгийн тооцоо бодож үзье. Хоногт 6400 төгрөгний шатахуун хэрэглэнэ гэж үзвэл сард 100-150 кв.м талбай бүхий байрыг 192 мянган төгрөгөөр халаах тооцоо гарч байна. Өвлийн хүйтэн үргэлжилсэн 10 - 3 сар хүртэл сая төгрөг хүрэхгүй зардлаар өвөлжинө гэсэн үг.
Загвар | СҮ-20D | СҮ-30D | СҮ-50D | СҮ-70D |
Чадал | 20 квт | 30 квт | 50 квт | 70 квт |
Сэнсний цахилгаан зарцуулалт | 80W | 100W | 120W | 140W |
Сэнсний цахилгаан хэрэглээ | 220V | 220V | 220V | 220VДизелийн |
Дизель түлшний зарцууулалт | 1,7 литр/цаг | 2,4 литр/цаг | 4 литр/цаг | 2,4 литр/цаг |
Дизель түлшны банк | 19 литр | 38 литр | 56 литр | 68 литр |
Халаах агаар | 595м3/цаг | 720м3/цаг | 1100м3/цаг | 1300м3/цаг |
Хэрэглэх талба | 100-150м2 | 150-200м2 | 200-250м2 | 250-350м2 |
Хүндийн жин | 17 кг | 21,5 кг | 27,4 кг | 40,8 кг |
Цэвэр хэмжээ | 775*420*540мм | 920*456*630мм | 1050*490*615мм | 1170*570*690мм |
Хайрцагны хэмжээ | 830*425*475мм | 930*450*500мм | 1080*500м*580мм | 1215*580*705мм |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар |
Үйлдвэрийн үнэ | 2180 юань | 2680 юань | 3180 юань | 3980 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Температур тохируулах хос дэлгэцтэй тул өрөөний агаарын температурыг их бага тохиргоог хийж болно. Өөрөөр хэлбэл 18-22 хэм гэж тохируулбал төхөөрөмж 18 хэм болмогц өөрөө асаад, 22 хэм болмогц өөрөө унтрана.
Халаагч нь өөртөө тэргэнцэртэй тул өрөөны хаана ч зөөвөрлөн байрлуулж болдогоороо давуу талтай.
Энэхүү агаар халаагч төхөөрөмжийн маш олон газар хэрэглэж болно. Тухайлбал:
Жижиг дунд үйлдвэрийн байранд
Гахайн аж ахуй дээ
Тахианы аж ахуй дээр
Үхрийн саалийн ферм дээр
Авто засварын газар
Дулаан гаражид
Барааны агуулахад
Хүлэмжийн ах ахуйд
Жуулчны бааз дээр
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ. Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.