Миний бизнес аялалын тэмдэглэлээс
Хятадад аялж явахдаа энэ нэгэн зүйлийн төхөөрөмжийг гэр орон сууцыг сэрүүцүүлэх зориулалттай юм байна даа гэж боддог байлаа. Гэтэл энэ маань хоёр талын ашигтай төхөөрөмж болохыг нэгэн хятад айлд зочилохдоо мэдсэн юм. Гэрийн эзний тайлбарласанаар:
- Энэ төхөөрөмж нь халаалтын горим дээрээ ажиллахдаа цахилгаан халаагчаас 3-4 дахин эрчим хүчний хэрэглээ бага шаардах бөгөөд угсралтын зардал нь 20 дахин хямд гэж хэлэхэд миний шохоорхол буцлаад явчихлаа. Тэгээд
- Дотроо сэнстэй энэ төхөөрөмж өвлийн цагт яаж гэр халаадаг байна аа? гэж асуухад, Гэрийн эзэн:
- Хүйтэн агаарыг сорж аваад, гэрт дулаан агаар оруулаад зогсохгүй хэрэглээний халуун усыг халаадаг гэв. Энэ хариулт намайг гайхшруулсан юм.
Ид шид нь юундаа байсан бэ?
Энэ төхөөрөмж нь маш бага цахилгаан хэрэглэнэ. Гадна агаарыг сэнснийхээ тусламжтайгаар сорж аваад, түүнийг компрессороор дамжуулан нягтруулдаг гэнэ. Агаар нягтрах явцдаа их хэмжээний дулаан ялгаруулдаг физик үзэгдлийг л ашигласан маш энгийн санаа байсныг би үйлдвэр дээр нь ирээд ухаарсан юм. Энэ процесс нь өвлийн цагт явагдана.
Харин зуны цагт нягтарсан халуун агаарыг задалж хөргөдөг нь ердөө л гэрийн хөргөгчний ажиллах зарчим байсан юм байна. Энгийнээр тайлбарлахад ийм л төхөөрөмж юм байна.
Та Хятадад явж байхдаа байшингийн дэргэд байрлуулсан ийм төхөөрөмжийн хажуугаар өнгөрөхөд маш их халуун агаар үлээж байгааг мэдэрсэн байж магадгүй. Тэр бол хөргөлт явагдаж байгаагийн нэг илрэл юм. Харин өвлийн цагт түүнээс хүйтэн агаар үлээнэ. Тэр нь байшинд халаалт явагдаж байна гэсэн үг.
Хэмнэлт харагдаж байсан уу?
Хятад улсад хийсэн судалгаанаас үзэхэд энэхүү төхөөрөмж нь бусад төрлийн халаагчаас илүү хэмнэлттэй гэдэг нь харагдаж байлаа.
Хятад айлын дулааны зардал жилдээ дундажаар 1438 юань байдаг. (Өнөөдрийн ханшаар бол 542126 төгрөг). Энэ тоо танд бага юм шиг санагдаж байгаа байх. Тэнд чинь дулаан орон шүү дээ. Гэвч энэ бол бас л зардал.
Хэмнэлтийг үнэн зөв ойлгохын тулд халаалтын төхөөрөмжүүдийг ажиллуулж байгаа түүхий эдийн талаар ойлголт авах нь зүйтэй байх. Үүнд:
- Цахилгааны үнэ 0,6 юань/квт байдаг. Манайхаас арай өндөр.
- Дизель түлш бол 2,6 юань/литр байдаг.
- Байгалын хий 0,6 юань/м3
Энэ график зураг дээр хятадад үйлдвэрлэж байгаа халаагч төхөөрөмжүүд 200 литр усыг 200С-аас 550С хүртэл халаахад зарцуулагдах зардлыг харууллаа. Энэ зурган дээрээс нарны халаагч яагаад зардалтай болчихов гэж гайхаж магадгүй. Шөнийн цагт нарны халаагч бас л цахилгаан хэрэглэх учир бас л өөрийн гэсэн зардал гарч байгаа юм.
Энд л энэ төхөөрөмжийн хэмнэлт харагдаад байгаа юм.
Загвар | 150 литр | 200 литр | 260литр | 320 литр |
Халаагч насосын дулаан үйлдвэрлэл | 3000W | 3200W | 3300W | 3500W |
Халаагч насосын цахилгаан зарцуулалт | 880 вт/цаг | 905 вт/цаг | 1150W | 1298W |
Халаагч насосын цахилгаан хэрэглээ | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz |
Сэнст төхөөрөмжийн хэмжээ | 750*250*510мм | 750*250*510мм | 750*250*510мм | 336*810*552мм |
Халуун усны бойлерийн хэмжээ | 460*1480мм | 480*1500мм | 500*1520мм | 550*1550мм |
Материал | SUS304 үл зэврэх ган | SUS304 үл зэврэх ган | SUS304 үл зэврэх ган | SUS304 үл зэврэх ган |
УС халаах температур | 55 градус | 55 градус | 55 градус | 55 градус |
Нийт жин(Сэнст төхөөрөмж + Бойлер) | 58 кг | 77 кг | ||
Баталгаа | 5 жил | 5 жил | 5 жил | 5 жил |
Үйлдвэрийн үнэ | 5698 юань | 6098юань | 6598юань | 7398юань |
Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Зундаа сэрүүцүүлэгч, өвөлдөө халаагч болгоод ашигладаг хос хэрэглээтэй.
Бидний хамгийн сайн мэдэх цахилгаан халаагч нь усыг 4 дахин их зардлаар халаадаг гэнэ.
Энэ төхөөрөмжийн 6 онцлог талыг танилцуулъя.
Таны орон сууцны халуун усны бүх асуудлыг цогцоор нь шийднэ.
Дулаан мэдрэгч термостат тохиргоотой тул усны температурыг 0,5 хэмийн нарийвчлалтайгаар тохируулна.
Аливаа тоног төхөөрөмжийн сонготыг хийхдээ материалын асуудлыг хамгийн түрүүн анхаардаг. Миний хувьд олон жилийн туршлага дээрээ үндэслэн хожим нь чих халууцуулахгүй төхөөрөмж сонгохыг урьтал болгодог.
Агаар халаагч насосын тухай танд хүргэх мэдээлэл
АСУУЛТ 01. Энэ төхөөрөмжийг гэртээ хэрэглэж болох уу?
Эрчим хүчний хэмнэлт гэдэг бол зөвхөн айл өрх төдийгүй улс оронд хамгийн их хэрэгтэй зүйл. Олон хүн өвлийн халаалтын асуудлыг хямд аргаар шийдэх гэж тархиа гашилгадаг. Үүнийг агаар халаагч насос их амархан шийдэж чадлаа гэж Европын орнуудын экспертүүд үнэлжээ.
Ямар ч байсан Англид халаалтын асуудлыг өвлийн улиралд хамгийн бага эрчим хүчний зардалтайгаар шийдэж чадах төхөөрөмж бол АГААР ХАЛААГЧ НАСОС гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тиймээс ч олонхи Англичууд энэ төхөөрөмжийг хувийн орон сууцандаа өргөн хэрэглэх болсон байна. Мөн зуны цагт орон сууцыг сэрүүн болгоход айркондишн хэрэглэх явдал бага болж энэ төхөөрөмжөө бас ашиглах болжээ.
АСУУЛТ 02. Халаалтын насос хэрхэн ажилладаг вэ?
Үндсэн зарчимыг ойлгоход их хялбар. Өвлийн цагт гаднаас хүйтэн агаарыг сороод нягтруулахад агаар халдаг байна. Түүгээр орон сууцны хэрэглээний халуун ус болон халаагчын усыг халааж, орон сууцны хүйтэн агаарыг сорж гадагш гаргана. Харин зуны цагт өрөөний халуун агаарыг сорж гадагшаа гаргаад гаднаас цэвэр агаарыг сорж хөргөнө. Энэхүү хөрсөн агаар орон сууцыг сэрүүн болгодог.
АСУУЛТ 03. Энэ төхөөрөмжийг суурьлуулахад хэцүү юу?
Үгүй. Нэг өдөр л хангалттай. Үүнийг халаагчийн зориулалтаар ашиглах гэж байгаа бол шалны халаалтын төхөөрөмж буюу эсвэл ханандаа халаалтын радиотор суулгасан байхад болно. Түүндээ энэ төхөөрөмжөө холбоод л гүйцээ. Хэрэглээний халуун ус хэрэгтэй бол 55 хэм хүртэл (Халуун бүлээн ус) усыг 24 цагийн турш тогтмол хэрэглэж болно. Харин зуны цагт бол сэрүүцүүлэх айр кондишн суулгасан байх хэрэгтэй.
АСУУЛТ 04. Та яагаад агаар халаагч насосыг сонгох ёстой вэ?
Шатах хийн ус халаалтын систем | Цахилгаан ус халаагч | Нарны усан халаалт | Агаар халаагч насос |
Нүүрс төрөгчийн дутуу исэл ялгаруулж, хордлого үүсгэхээс гадна 6-8 жилийн эдэлгээтэй байдаг. | Халаалтын шугамыг халаах зарчимаар ажилладаг тул энэ нь далд аюул учируулах эрсдэл дагуулдаг. Мөн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өндөр бөгөөд эдэлгээний хугацаа 10-15 жил байдаг. | Температур тогтмол биш бөгөөд цаг агаарын эрхшээлд амьдардаг. Анхны хөрөнгө оруулалт өндөр. Насжилт нь 10-15 жил | Аюулгүй, найдвартай, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй. Эрчим хүчний хэмнэлт 75 хувь + 24 цагийн хэрэглээний халуун ус + 18-20 насжилт. |
Эдгээр олон халаалтын төхөөрөмжөөс агаар халаагч насос арай баталгаатай бөгөөд анхны хөрөнгө оруулалтын зардал бага болох нь харагдаж байна.
АСУУЛТ 05. Хүйтэн агаараар гэр дулаацуулна гэхэд итгэмээргүй юм. Үнэн гэж үү?
Хамгийн энгийн тайлбар хэлье. Та дулаан бүсийн оронд аялаж байсан уу? Тэнд хорогдох газар үгүй болтол халуун болдог. Тэгээд ямар нэгэн байгууллага болон супер маркетад ороход сэрүүн агаар сэнгэнээд хичнээн сайхан байдаг билээ дээ.
Шанхайд анх очоод халуун саунд ороод ирэв үү гэтэл халуун шатаж байсан. Ямар нэгэн томоохон дэлгүүрт орж сэрүүцдэг байлаа. Учирыг нь би хожим ухаарсан юм. Ердөө л дараах зурган дээр харагдаж байгаа төхөөрөмжийг суурьлуулсан байсан.
Зураг дээр: Та бидний итгэж чадахгүй байгаа төхөөрөмж. Энэ бол халуун агаарыг хөргөх систем. Үүний урвуу үйлдэл бол хүйтэн агаарыг халуун болгох явдал юм. Энэхүү төхөөрөмжийн онцлог тал нь ердөө л энэ. Гэхдээ цахилгаан, хийн, нарны халаалтын системээс өөр гэдэгт л хамаг хэргийн учир оршиж байгаа юм. Өвлийн цагт хөргөлтийн насос нь хүйтэн агаарыг халаадаг бол зуны цагт халуун агаарыг хөргөдөг.
АСУУЛТ 05. Агаар халаагч насосыг хүйтэн сэрүүн уур амьсгалтай оронд хэрэглэж байсан туршлага байна уу?
Тийм туршлага гэвэл их бий. Наад захын жишээ гэхэд манай хойд хөрш ОХУ. Та бүхэн "Тепловый насос" гээд интернетээс хайгаад үзээрэй. Эсвэл англиар "Heat pump" гээд хайсан ч болно. Энд би жишээ болгож агаар халаагч насосын тухай тайлбарласан Оросын видео бичлэгийг танилцуулъя.
Өмнөд хөршид ч гэсэн энэ төхөөрөмжийг зүүн хойд бүс нутаг буюу манайхны сайн мэддэг Манжуурт туршиж үзсэн сайхан жишээ их байдаг.
АСУУЛТ 06. Хир их мөнгө хэмнэх вэ??
Монголд хэрэглэж үзээгүй болохоор энэ тухай бодит мэдээлэл хэлж чадахгүй байна. Харин гадаадад хэрэглэж үзсэн туршлагаас харж байхад үнэхээр таатай мэдээлэл их сонсогдож байсан. Тухайлбал:
АНУ-д VERMONT муж бол бас л хүйтэн сэрүүн бүсдээ багтдаг. Тэр нутгийнхан тосон түлш болон пропан хийгээр ажилладаг халаалтын систем ашиглан жилдээ 3000 доллор зарцуулдаг байсан гэнэ.
Харин агаар халаагч насос ашиглаад жилдээ 1000-1500 доллор хэмнэжээ. Энэ бол 30-50 хувийн хэмнэлт гэсэн үг. (“How Does a Heat Pump Work in Vermont” co-opheatpumps.net)-д орж танилцаарай.
Ямар ч байсан эрчим хүчний үнэ өсөлтийн ГАМШИГ таныг арай бага дайрах болно.
АСУУЛТ 06. Өөр ямар давуу тал байна.
Тоочоод байвал хэт сурталчилгаа болчих байх. Ямар ч байсан өвөлдөө дулаан зундаа сэрүүн гэгийг сануулъя. Энгийн айркондишн хэрэглэсэнээс 2 дахин бага зардалтай. Ихэнхи төхөөрөмж нь ухаалаг удирдлагын системээр тоноглогдсон байдаг.
Гэрт орон сууцанд тав тухыг бүрдүүлж, агаарыг шүүж цэвэрлэх, хэт чийгшилээс урьдчилан сэргийлэх гээд тоочоод байвал их л юм байна.
АСУУЛТ 06. Энэ төхөөрөмжийг худалдан авъя гэвэл ямар үнэтэй вэ?
АНУ-д бол 3000-8000 доллор байдаг. Энэ бол бага биш мөнгө боловч та хэрэглэж эхэлсэн тэр мөчөөсөө эхлээд хэмнэлтийг бий болгоно.
Харин өмнөд хөршид бол мэдээж энэ төхөөрөмж хямд үнэтэй. Харин чанарын хувьд ярих юм бол эргэлзээ төрүүлэхөөр муу юм бас ч үгүй нилээд тааралдана шүү.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.