Термостат гэдэг нь температур тохируулагч багаж юм. Энд танилцуулж байгаа термостатууд нь хийн, шингэн, хатуу төлөвт байгаа бодисын температурыг хэмжинэ.
Хийн төлөвт байгаа бодис хэмжиг термостатыг ихэвчлэн орон сууцны агаарын температурыг хэмжих бөгөөд энэ нь цахилгаан хэмнэх нэг чухал багаж хэмээн ойлгож болно. Та гэрийнхээ дулааныг зуухаар шийдсэн бол температурыг хүссэн хэмжээндээ барьж чаддаггүй. Гал түлэх үед гэр хэт халж, түлээгүй зогссон үед температур эрс буурдаг.
Энэ үзэгдэл манай гэр хороололд ихээхэн элбэг тохиолдог. Цахилгаанаар шийдсэн үед бол заавал хүн сахиж байж халаагчийг тэжээлээс салгахгүй бол эрчим хүчний зардал талийгаад өгөхөөс гадна галын аюул гарч болзошгүй.
Иймд термостатыг хэрэглэсэнээр гэрийнхээ халаалтыг хялбархан удирдах боломжтой юм. Тухайлбал термостат дээрээ 17-20 хэмийн тохиргоо хийчих юм бол гэрийн тань дулаан 20 хэм хүрмэгц цахилгаан халаагч автоматаар цахилгаан тэжээлээс салах бөгөөд 17 хэм хүрмэгц автоматаар цахилгаан тэжээлд холбогдоно.
Та термостатаа 9-18 цагийн хооронд 5 хэм гээд тохируулах юм бол танай гэр эзгүй үед таны гэрийн халаагч төхөөрөмж цахилгаан бага хэрэглэх бөгөөд гэрийг чинь тэс хөлдөөчихгүй дулааныг 5 хэм дээр барих болно.
Үүнээс өөр маш олон зориулалтаар термостатыг хэрэглэж болно.
Хувилбарууд /td> | Ганц хэмжүүрт термостат | Гурван хэмжүүрт термостат | Өндөр нарийвчлалт гурван хэмжүүрт термостат | Өндөр нарийвчлалт LCD дэлгэцтэй термостат |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт | 220 вольт | 220 вольт |
Хэмжилт хийх дулаан | -9 өөс +99 хэм | -9 өөс +99 хэм | -9 өөс +99 хэм | -40 өөс +120 хэм |
Хяналт хийх температур | -9 өөс +99 хэм | -9 өөс +99 хэм | -9 өөс +99 хэм | -40 өөс +120 хэм |
Температурын нарийвчлал | ±10С | ±10С | ±10С | ±0.10С |
Цахилгаан хэрэглэгч | 1500 вт | 1500 вт/2200вт | 1500 вт/2200вт | 1500 вт/2200вт |
Хэмжих шугам | 98 см | 98 см | 98 см | 98 см |
Мэдрэх шугам | 185 см | 185 см | 185 см | 185 см |
Агаарын хэмжилт хийх арга | Тодорхой өндөрт агаарын дулааныг хэмжинэ. | |||
Усны хэмжилт хийх арга | 800С хүртэл усны дулааныг хэмжинэ. | |||
Соронзон толгой | Метал эдлэлийн дулааныг хэмжинэ. | |||
Гадна хэмжээ | 147мм х 97мм х 45мм | 147мм х 97мм х 45мм | 147мм х 97мм х 45мм | 147мм х 97мм х 45мм |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Хувилбарууд | Ганц хэмжүүрт термостат | Гурван хэмжүүрт термостат | Өндөр нарийвчлалт гурван хэмжүүрт термостат | Өндөр нарийвчлалт LCD дэлгэцтэй термостат |
Агаар дулаан хэмжигч | 82.9 юань | 92.9 юань | 102.9 юань | 112.9 юань |
Усны дулаан хэмжигч | 79.9 юань | 89.9 юань | 99.9 юань | 109.9 юань |
Соронзонт дулаан хэмжигч | 78 юань | 89.7 юань | 97.9 юань | 107.9 юань |
Үнийн саналд үйлдвэрээс Улаанбаатар хүртэл тээврийн зардал багтсан болно.
Үндсэн 4 сонголттой. Үүнд
- Нэг хэмжүүрт термостат - Өрөөний температурыг хэмжиж, дулааны заалт заасан хэмжээнээс хэтэрмэгц цахилгаан сүлжээг автоматаар таслана.
- Гурван хэмжүүрт термостат - Тодорхой цагийн орчинд өрөөний температурыг хэмжиж, дулааны заалт заасан хэмжээнээс хэтэрмэгц цахилгаан сүлжээг автоматаар таслана. Та гэртээ эзгүй байгаа үед халаалтын хэмжээг бага заалт дээр тохируулж, гэртээ байх үедээ хүссэн хэмжээгээрээ тохируулах боломжтой.
- Өндөр нарийвчлалт гурван хэмжүүрт термостат - Өрөөний температурыг маш өндөр нарийвчлалтайгаар хэмжих бөгөөд 0.1 хэмийн нарийвчлалтайгаар хэмжилт хийнэ. Бусад үйлдэл нь гурван үйлдэлт термостаттай адилхан.
- Өндөр нарийвчлалт LCD дэлгэцтэй термостат - Энэ термостат нь -40 хэмээс +120 хэмийн орчинд өндөр нарийвчлалтай хэмжилт хийж, LCD дэлгэцэн дээр тодорхой харуулна. Бусад үйлдэл нь гурван үйлдэлт термостаттай адилхан.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.