Нарны усан халаалтын систем нь маш өндөр даралт болон температурт удаан жилийн турш найдвартай ажиллана. Усны бойлерын дулаалгыг өндөр нягтрал бүхий полиуритан хөөсөөр хийсэн тул өвлийн цагт усны температурыг 72 цаг тогтмол барьж чадна. Мөн усны халууны түвшин шаардлагатай хэмжээнд хүрж чадахгүй тохиолдолд нэмэлт цахилгаан усан халаагчийг хэрэглэх бөгөөд температур хэмжигч автомат төхөөрөмж үүнийг удирдана.

Нарны усан халаалт

Удиртгал

2013 оны 8 сарын 18 өдөр Бээжин хотод "Дотоодын Нарны усан халаалтын системийг стандартчилах" гэсэн сэдвээр Хятад улсын 60 гаруй эрдэмтэн, шинжээчид (эксперт), бизнес эрхлэгчид хуралдан, илтгэл тавьж, шийдвэр гаргажээ. Энэ хурлаар Хятад улсад нарны усан халаалтын системийн стандартыг 5 шатлалтайгаар тогтоох болсон юм.

Эдүгээ "Нарны усан халаалтын системийн стандарт"-ын шаардлагыг хангуулах зорилгоор Хятад улсын 16 яамнаас сонгогдсон мэрэгжлийн экспертүүдээс бүрдсэн Үндэсний Стандарын Удирдлагын Хороон сонгон шалгаруулалтыг хийж, зөвшөөрөл олгож байна. Одоогооор Хятад улсын GB / T19141 стандартын шалгаруулалтанд 61 аж ахуйн нэгжийг бүртгэгдсэнээс 20 аж ахуйн нэгж нь тэнцсэн байна.

Хятад улсад эрчим хүчний үр өгөөжийн хувьд 15-20 хувьтай бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэгдэж байгаа нь Сэргээгдэх эрчим хүчний хөгжилтөнд сөргөөр нөлөөлж, хэрэглэгчидийг үл итгэх байдалд оруулж байна. Энэхүү төхөөрөмж нь зуны цагт 90%, өвлийн цагт 70-75% нарны энергийг дулааны энерг болгож чадсан тул бидний анхаарлыг татсан юм. Иймд энэхүү стандартыг хангаж чадахуйц бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна.

Нарны усан халаалт

Миний бие Хятад улсын өмнөд мужуудаар бизнес аялал хийж явахдаа Хятадын хөдөө тосгонд Нарны усан халаалтын төхөөрөмжийг өргөнөөр ашиглаж байгаа нүдээрээ харан баясаж явлаа. Айл бүр байшингийнхаа дээр энэхүү халаагчийг тавьж, хүссэн үедээ халуун усанд орж, үйлдвэрлэл үйлчилгээндээ хэрэглэх халуун усныхаа хэрэглээг ямар ч үнэ өртөггүйгээр хангаж байгаа нь гайхалтай байлаа.

Монгол орон маань жилийн 280 өдөр нартай цэлмэг байдаг гэдгийг би мэднэ. Ийм их нарны эрчим хүчний нөөцтэй Хөх тэнгэрийн Монгол орондоо бидэнд бодох юм их байна даа.

Бага оврын ус халаагч

Загвар М16 М18 М20
Багтаамж 160 литр 180 литр 200 литр
Хэрэглээ 1-2 хүн 2-3 хүн 3-4 хүн
Хэмжээ 123см х 160см 138см х 160см 153см х 160см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Стандарт загварын үнэ үгүй 2050 юань 2120 юань
Ган хийцтэй загварын үнэ 2049 юань 2119 юань 2200 юань
Люкс загварын үнэ үгүй 2369 юань 2450 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 300 юань.

Дунд оврын ус халаагч

Загвар М24 М30 М36
Багтаамж 240 литр 300 литр 360 литр
Хэрэглээ 4-5 хүн 5-6 хүн 6-7 хүн
Хэмжээ 183см х 160см 228см х 160см 273см х 160см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Стандарт загварын үнэ 2280 юань 2600 юань 2880 юань
Ган хийцтэй загварын үнэ 2420 юань 2730 юань 3079 юань
Люкс загварын үнэ 2670 юань 2980 юань 3329 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 400 юань.

Том оврын ус халаагч

Загвар М42 М48 М55
Багтаамж 420 литр 480 литр 550 литр
Хэрэглээ 7-8 хүн 9-12 хүн 14-16 хүн
Хэмжээ 318см х 160см 363см х 160см 418см х 160см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Стандарт загварын үнэ 3400 юань 3719 юань 4119 юань
Люкс загварын үнэ 3650 юань 3969 юань 4369 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 500 юань.

Нарны шилэн ваакум гуурсний техникийн үзүүлэлт

Нарны усан халаалт

Ваакум гуурсны техникийн үзүүлэлт

Гуурсны бүтэц Давхар шилэн ханатай
Шилний материал Боросиликат 3.3 шил
Гуурсны гадна диаметр болон шилний зузаан Диаметр: 47±0,7мм, Шилний зузаан: 1,6±0,15мм
Диаметр: 58±0,7мм, Шилний зузаан: 1,6±0,15мм
Диаметр: 70±0,7мм, Шилний зузаан: 2,0±0,15мм
Гуурсны дотор диаметр болон шилний зузаан Диаметр: 37±0,7мм, Шилний зузаан: 1,6±0,15мм
Диаметр: 47±0,7мм, Шилний зузаан: 1,6±0,15мм
Диаметр: 58±0,7мм, Шилний зузаан: 1,6±0,15мм
Гуурсны урт 1200мм, 1500мм, 1600мм, 1800мм, 1900мм, 2000мм, 2100мм бөгөөд нарийвчлал 5 мм
Нарны туяа шингээлт Гадна бүрхүүл Хөнгөн цагаан + Никель + Хөнгөн цагаан
Тундасны аргачилал Дан шарлага бүхий магнетрон гэрлийн бүрэх технолог
Шингээлт α: 0.900.93 (АМ1.5)
Гэрэлтэлт ε: ≤7,5% (80±5)
Ваакумжилтын түвшин Р≤5.0 х 10-3 (РА)
Шилэн гуурсны тунгалагшилт Т≥0,89 (AM1.5 ISO9806-11994)
Тогтворжилтын параметр Y≥200/kw
Дулаан дамжуулалтын дундаж алдагдал ULT: 0.65-0.75 W/m2*0C
Мөндөр тэсвэрлэх чадвар 25мм
Даралт тэсвэрлэх чадвар 0,6МРа

Дээрхи үзүүлэлт нь нарны шилэн ваакум гуурсны техникийн үзүүлэлтийн түвшинг хир өндөр байгааг нотолж байна.

Нарны усан халаалт

Дулаалгын гуурстай нарны коллектор

Нарны усан халаалт

1. Тайлбар:

Хавтгай болон ташуу байрлал бүхий дээвэр дээр угсарч болно. Нарны тусгалд тохируулан бэхэлгээний суурийг ямар ч өнцөгөөр өөрчлөн тохируулж болдог. 25мм хүртэл хэмжээтэй мөндөрт үл гэмтэнэ. Зуны цагт 90%, өвлийн цагт 70-75% хүртэл нарны эрчим хүчийг шингээн авч чадна.

2. Материал:

Бэхэлгээний суурь: Гальванжуулсан ган төмөр, Хөнгөн цагаан давхрага, 1,2-3мм зузаан SUS ангилалын үл зэврэх дээд зэргийн ган төмөр лист,
Халаалтын гуурс: Үл хөлдөх зэс хоолой
Материал: 2мм зузаан хөнгөн цагаан давхрага, зэс
Ваакум гуурс: 3 объекттой
Дулаалга: Хөнгөн цагаан силикат

Нарны усан халаалт

3. Техникийн үзүүлэлт

Загвар 3 объект Халаалтын гуурс Хавтангийн талбай Жин Суурийн өнцөг Эзэлхүүн
М16 58*1800*16ширхэг TU1 зэс 1,86 м2 54,8 кг 250-450 0,212м3
М20 58*1800*20ширхэг TU1 зэс 2,32 м2 73,1 кг 250-450 0,216м3
М24 58*1800*25ширхэг TU1 зэс 2,55 м2 91,5 кг 250-450 0,270м3
М30 58*1800*30ширхэг TU1 зэс 2,79 м2 106,3 кг 250-450 0,324м3

U хэлбэрийн гуурстай нарны коллектор

Нарны усан халаалт

1. Ажиллах зарчим

Агааргүйжүүлсэн гуурс нь нарны энергийг дулааны энерги болгон хувиргана. Хөнгөн цагаан сэрвээ бүхий U хэлбэрийн гуурс нь нарны энергийг маш хурдан шингээн авах тул дулааны алдагдал бага байдаг. Гуурсаар дамжин өнгөрөх шингэн (ус буюу антифриз) нь халж, өндөр даралтаар усны бойлер руу түрэгдэн орно. Шингэний даралт нь техникийн үзүүлэлтээрээ 0,6 МРа байсан боловч туршилтын явцад 1,2 MPa байлаа.

2. Материал

Бэхэлгээний суурь: Гальванжуулсан ган төмөр, Хөнгөн цагаан давхрага, 1,2-3мм зузаан SUS ангилалын үл зэврэх дээд зэргийн ган төмөр лист,
Халаалтын гуурс: Антифриз
Материал: 2мм зузаан хөнгөн цагаан давхрага, зэс
Ваакум гуурс: 3 объекттой
Дулаалга: Хөнгөн цагаан силикат

Нарны усан халаалт

3. Техникийн үзүүлэлт

Загвар 3 объект Халаалтын гуурс Хавтангийн талбай Жин Суурийн өнцөг Эзэлхүүн
М16 58*1800*16ширхэг TU1 зэс 1,86 м2 60 кг 250-450 0,32м3
М20 58*1800*20ширхэг TU1 зэс 2,32 м2 80 кг 250-450 0,35м3
М25 58*1800*25ширхэг TU1 зэс 2,55 м2 100 кг 250-450 0,37м3
М30 58*1800*30ширхэг TU1 зэс 2,79 м2 110 кг 250-450 0,42м3

Өндөр даралттай дулааны компакт гуурсан халаагч

Нарны усан халаалт

1. Тайлбар

Энэ төрлийн халаалтын систем нь одоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй гэж тооцогддог. Маш өндөр даралт болон температурт удаан жилийн турш найдвартай ажиллана. Усны бойлерын дулаалгыг өндөр нягтрал бүхий полиуритан хөөсөөр хийсэн тул өвлийн цагт усны температурыг 72 цаг тогтмол барьж чадна.

Мөн усны халууны түвшин шаардлагатай хэмжээнд хүрж чадахгүй тохиолдолд нэмэлт цахилгаан усан халаагчийг хэрэглэх бөгөөд температур хэмжигч автомат төхөөрөмж үүнийг удирдана. Үүнээс гадна халаалтын анод саваа буюу тень дээр өнгөр тогтохгүй.

2. Материал

Усны бойлерын доторлогоо: 1,2мм-1,5мм зузаан SUS304-2В маркийн үл зэврэх ган төмөр лист
Усны бойлерын гадна тал: PVDF/Өнгөт хавтан/SUS304 ган төмөр лист
Бэхэлгээний суурь: Гальванжуулсан ган төмөр, Хөнгөн цагаан давхрага, 1,2-3мм зузаан SUS ангилалын үл зэврэх дээд зэргийн ган төмөр лист,
Дулаалга: Өндөр нягтрал бүхий полиуритан хөөс
Ваакум гуурс: 3 объекттой шилэн гуурс
Цахилгаан халаагч: Захиалагчийн хүсэлтээр нэмж суурьлуулна.

3. Техникийн үзүүлэлт

Загвар 3 объект Багтаамж Ам бүл Жин Суурийн өнцөг Эзэлхүүн
М100 58*1800*10ширхэг 100 литр 2-3 хүн 35 кг 250-450 0,38м3
М150 58*1800*15ширхэг 150 литр 3-4 хүн 55 кг 250-450 0,58м3
М200 58*1800*20ширхэг 200 литр 5-6 хүн 93 кг 250-450 0,72м3
М250 58*1800*25ширхэг 250 литр 6-8 хүн 105 кг 250-450 0,88м3
М300 58*1800*30ширхэг 300 литр 9-10 хүн 135 кг 250-450 0,98м3

Хяналтын систем

Ажиллах зарчим

Усны температур ба усны түвшин мэдрэгч сенсорууд нь усны бойлер дотор байрлана. Харин цахилгаан соронзон хаалтыг усны шугаманд угсарна. Мэдрэгч сенсор болон цахилгаан соронзон хаалт нь джитал тохируулагчаар холбогдох бөгөөд дэлгэцэн дээр усны түвшин, температурын заалтыг үзүүлдэг. Та энэхүү дэлгэцийн тусламжтайгаар тохиргоогоо хийх бөгөөд усны бойлер руу орох усны хэмжээг тогтооно. Үүнээс гадна цахилгаан халаагч электродыг залгаж усны температурыг нэмж халаана. Шаардлагатай гэж үзвэл хийн халаалтын төхөөрөмж ч суурьлуулж болно. Нэмэлт халаалтын төхөөрөмж тавихдаа тусгайд нь термостат суурьлуулж өгөх хэрэгтэй.

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

1. Зөөврийн усан халаалтын төхөөрөмж

Энэ бол надад ихээхэн таалагдсан санаа юм. Жижигхэн зөөврийн тэргэнцэр дээр байрлуулсан энэхүү усан халаалтын төхөөрөмжийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлж болмоор санагдсан.

Нарны усан халаалт

2. Материал

Халуун усы бойлерын доторлогоо: 150-200 литрийн багтаамжтай үйлдвэрлэвэл 1,2мм зузаан SUS304-2В листээр доторлоно. 300-400 литрийн багтаамжтай үйлдвэрлэвэл 1,5мм зузаан SUS304-2В төмөр листээр доторлоно.
Дулаалга: 50 мм зузаан өндөр нягтрал бүхий полиуритан хөөс
Халуун усы бойлерын гадна тал: 0,5мм зузаан гальванжуулсан ган төмөр материал
Нэмэлт халаалт: Цахилгаан тень
Дулаан дамжуулагч: Урт нь 20м, Диаметр нь 12мм, Зузаан нь 1 мм бүхий зэс гуурс байна.

3. Хүчин чадал

Тэлэлтийн сав: 5 литр, 10-99 хэмийн температур, 1 МРа даралт
Усны эргэлт: WILO RS15/6 загварын усны насос нь 3 фазын 220V/50Hz цахилгаан тэжээлээс хангагдана.
Хяналт: Усны даралт болон температурыг хянана. Аварын хаалт суурьлуулсан
Температур мэдрэгч: Температурын 3 мэдрэгчтэй бөгөөд усны урсгалыг хэмжинэ.
Джитал дэлгэц: Температурыг тохируулж өгөх ба усны хангамын цагийг тохируулна. Ингэсэнээр үйлчлүүлэгч 30 минутын хугацаатай усанд орохдоо 36 хэмийн халуун ус хэрэглэнэ гэдгийг тогтоож өгөх болно.

4. Тайлбар

Гуурсан хоолойнуудыг зэсээр хийсэн бөгөөд усыг халаалтыг хянах тохиргоотой. Төхөөрөмжийг зогсоосны дараа ваакум хоолойгоор ус гүйхгүй. Хөнгөн цагаан хоолой дотор байгаа уурыг өндөр даралттай агаарын урсгалаар хөөж гаргана. Энэ нь аюулгүй ажиллагааг хангаад зогсохгүй технологийн шилдэг шийдэл болж чадсан байна.

Усны танк дотор цахилгаан халаагч суурьлуулсан тул усны температурыг шаардлагатай гэж үзвэл хүссэн хэмжээгээрээ нэмэгдүүлэх боломжыг олгоно. Халаагч тень буюу электродыг магнезумаар хийсэн тул өнгөр тогтохгүй.

Дулаалгыг полиуритан хөөсөөр хийсэн тул хөнгөн бөгөөд дулааны алдагдалгүй болно.

Нарны усан халаалт

Хөдөө орон нутагт иймэрхүү маягийн жижиг халуун усны газар байгуулах нь тохиромжтой юм.

Нарны усан халаалт

Зураг дээр бага оврын усан бассены халаалтыг хэрхэн шийдэж болох холболтыг үзүүллээ.

 

Нарны усан халаалт

1. T&P хаалт 9. Хамгаалалтын хаалт
2. Халуун усны гаралт 10. Контроллёр
3. Дээд температур мэдрэгч сенсор 11. Манометр
4. Цахилгаан халаалтын төхөөрөмж 12. Усны насос
5. Зэс цагираг 13. Усны эргэлтийн оруулга
6. Температур 14. Тэлэлтийн сав
7. Агаар оруулах хаалт 15. Доод температур мэдрэгч сенсор
8. Нарны коллектор 16. Хүйтэн ус оруулах суваг

Нарны усан халаалт

Нарны усан халаалт

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ