Манай нийтийн хоолны салбарт 1 ба 2-р хоолны тогоо гэж тус тусдаа байдаг.Энэ нь социализмийн үеийн нийтийн хоолны салбарын шаардлага байлаа. Гэвч ажлын байран байр талбай их хэрэглэхээс гадна тогоочид ихээхэн хүндрэл учируулдаг байсан.
Харин энэхүү тогоо нь 1 ба 2-р хоолыг их хэмжээгээр бэлтгэхэд зориулагдсан тул ажлын байрны талбайг хэмнэхээс гадна тогоочийн ажлыг хөнгөвчлөх цэвэр усны цорго, температур тохируулагч, Галын хүч тохируулагчтай болсон бөгөөд бүх эд анги нь үл зэврэх гангаар үйлдвэрлэгджээ.
50-300 хэмийн температур тохируулагчтай тул хоол түлэгдэхгүй. Мөн олон давхар халаагч теньтэй тул тогоо жигд халдаг. Жигд халаалт гэдэг бол хоолыг жигд болгоно гэсэн давуу тал юм.
Зураг дээр: 78 литрийн тогооны ерөнхий хэмжээг харууллаа.
Та өөрийн ресторан хүчин чадалд тохируулан дараах сонголтуудыг хийгээрэй. Хэрэв та өдөрт удаан хугацаагаар олон цаг хэрэглэх бол 380V-ийн цахилгаан хэрэглээтэй тогоог сонгох хэрэгтэй. Учир нь энэ тогоо нь цахилгаан бага хэрэглэхээс гадна хурдан халдаг, эвдрэл багатай гэх зэрэг олон давуу талтай.
Модель | Гадна хэмжээ | Халаагчийн чадал | Цахилгаан хэрэглээ | Хүчин чадал |
62 литр | 800*1000*800мм | 6 квт | 220V/380V | 50 хүний хоол |
68 литр | 850*1050*800мм | 9 квт | 220V/380V | 60 хүний хоол |
78 литр | 950*1150*800мм | 12 квт | 220V/380V | 80 хүний хоол |
84 литр | 1000*1200*800мм | 15 квт | 220V/380V | 110 хүний хоол |
87 литр | 1050*1250*800мм | 15 квт | 220V/380V | 140 хүний хоол |
95 литр | 1100*1300*800мм | 18 квт | 220V/380V | 170 хүний хоол |
103 литр | 1200*1350*800мм | 21 квт | 220V/380V | 200 хүний хоол |
116 литр | 1350*1500*800мм | 28 квт | 220V/380V | 240 хүний хоол |
Эдгээр тогоо нь бүгд гадна талаасаа хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үл зэврэх ган корпустай.
Эдгээр тогоо нь Стандарт төмөр тогоо, Ширмэн тогоо, Үл зэврэх ган тогоо гэсэн 3 сонголттойгоор үйлдвэрлэгдэнэ. Та дараах үнийн саналын хүснэгтээс өөрийн хүссэн загвараас сонголт хийж болно.
Нийтийн хоолны салбарын эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тогоо авъя гэвэл үл зэврэх ган тогооны сонголтыг хийж болно. Ширмэн тогоо нь халуун тосонд боов хайрах, хуушуур хийх, бууз жигнэх, хуурга хийхэд тохиромжтой.
Стандарт төмөр тогоо нь зэврэх магадлал ихтэй байдаг тул хэрэглэж дууссаны дараа ургамалын тосоор байнга тослож байх хэрэгтэй байдаг. Энэ бол хамгийн хямд сонголт юм.
Стандарт төмөр тогоо | Ширмэн тогоо | Үл зэврэх ган тогоо | |||
62 литр | 2380 юань | 62 литр | 2720 юань | 62 литр | 3150 юань |
68 литр | 2500 юань | 68 литр | 2800 юань | 68 литр | 3280 юань |
78 литр | 2650 юань | 78 литр | 2980 юань | 78 литр | 3560 юань |
84 литр | 2850 юань | 84 литр | 3260 юань | 84 литр | 3760 юань |
95 литр | 3100 юань | 95 литр | 3480 юань | 95 литр | 3960 юань |
103 литр | 3300 юань | 103 литр | 3880 юань | 103 литр | 4250 юань |
116 литр | Үгүй | 116 литр | Үгүй | 116 литр | Үгүй |
Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 350 юань
Эдгээр тогоо нь Стандарт төмөр тогоо, Ширмэн тогоо, Үл зэврэх ган тогоо гэсэн 3 сонголттойгоор үйлдвэрлэгдэнэ.
Зураг дээр: Үл зэврэх SUS304 маркийн ган тогоо болон ширмэн тогоонууд
Зураг дээр: Стандарт төмөр тогоо
Энэхүү тогоо нь хэрэглэхэд нэн хялбар. Зураг дээрээс хэрхэн хэрэглэж болох тухай ойлголтыг авч болно.
Энэ тогоон дээр олон төрлийн халуун хоол бэлтгэж болно.
Нийтийн хоолны бүх салбарт өргөн хэрэглэнэ.
Энэ тогоо нь 2017 оны шинэ загвар бөгөөд урьд загваруудаасаа өөрчлөгдсөн байдлыг харьцуулан танилцуулав.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.