Энэхүү жигнэгч машин нь бууз, мантуу, жигнэсэн гурил, бөөрөнхий мах, хүнсний ногоо, махыг (гахай, тахиа, загас, хонь, үхрийн) уурын өндөр даралтаар боловсруулна. Хагас бэлэн бүтээгдэхүүний цех, ресторан, хэрчсэн гурилын үйлдвэр, салатны үйлдвэрт өргөн ашиглана.

Нэг ээлжиндээ нийт 48 тавиур дээр 5800 шр бууз, 1440 шр мантуу жигнэхээс гадна их хэмжээний хэрчсэн гурил, мах, хүнсний ногоог жигнэж болгоно.

Төхөөрөмжийн давуу тал

1. Жигнэгч камерын гадна ханыг дулаан үл алдах маш сайн дулаалгатай. Эрчим хүч хэмнэх бөгөөд бүтээмж өндөр.
2. Автомат болон механик удирлагын системтэй, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад тохиромжтой.
3. Цэвэр цэмцгэр дизайнлаг харагдахаас гадна ажиллуулахад хялбар.
4. Хаалга нь уур дулаан алдахгүй бөгөөд халуун уурын өндөр даралт, температурыг сайтар битүүмжилж чадна.
5. Эд ангиудыг сүүлийн үеийн технологиор шинэчлэн үйлдвэрлэсэн. Иймд эрчим хүчний хэмнэлт сайн.
6. Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул удаан жилийн туршид зэврэхгүй бөгөөд өнгө үзэмжээ алдахгүй. Удаан жилийн турш эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангаж чадна.
7. Хаалганд автомат түгжээ суулгасан тул хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан.
8. Усны хэмжээг хянаж, автоматаар нэмэгдүүлнэ.
9. Уурын даралтын аюулгүй ажиллагааны хаалттай тул жигнэж байгаа хүнсний бүтээгдэхүүний хэлбэрийг алдагдуулахгүй бөгөөд жигнэгчийн дотор ханыг ямар нэгэн деформацид оруулахгүй.

Техникийн үзүүлэлт ба үнэ

Материал 201 SS 304 SS
Халаагчийн чадал (w) 30 квт * 2  30 квт * 2 
Rated Voltage () 380V, 50Hz 380V, 50Hz
Хэмжээ 1400*1020*1540мм 1400*1020*1540мм
Тавиур 48 шр 48 шр
Үнэ Эрээн 5200 юань 6300 юань

Худалдааны нөхцлүүд

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардалыг үйлдвэр хариуцна.
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.