Нийтийн хоолны салбарт хамгийн их борлуулалттай хоол бол гурилтай шөл юм. Хятад улсын аль ч хотод гурилтай шөл, шарсан гурил буюу цуйванг идэж болно. Манайхан ч гэсэн эдгээр хоолыг өдөр бүр амтархан идсэн ч уйддаггүй.
Иймд гурилтай шөлийг хамгийн хурдан бөгөөд хийхэд хялбар болгосон нэгэн робот машиныг танд танилцуулья.
Урьдчилан програмчилсан энэ робот нь гурилыг жигд хурдаар бөгөөд хэрчиж тогоо руу шиднэ.
1. Гадна үзэмж сайтай энэ төхөөрөмжийн гадна корпусыг үл зэврэх ган төмрөөр хийсэн.
2. Захиалагчийн хүсэлтээр роботын гадаад үзэмжийг өөрчлөн хийж болно.
3. 150 кг жинтэй, 450 * 550 * 850мм хэмжээтэй.
4. Эрчим хүчний хэрэглээ бага. 12 цаг ажиллуулахад 3квт цахилгаан хэрэглэнэ.
5. Туслах тогоочийн орон тоо хэмнэнэ.
6. Гурилын нигэн зузаан, урт богинийг тохируулан өөрчилж болно.
7. Ямар нэгэн асуудалгүйгээр 20 жил эдврэлгүй ажиллаж чадах бөгөөд сэлбэг эд ангийг үнэгүй дагалдуулна.
Үнэ: 6500 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)
{flv}noodlerobot{/flv}
Хятадын нийтийн хоолны газар гурил татагч хэмээх өндөр мэрэгшсэн тогоочийг ажиллуулахад сар бүр 5000 юанийн цалин өгдөг байна. Тэд зөвхөн гурилаа л татаж тогоо руу шидэх үүрэгтэй гэнэ. Тэгвэл энэ ажилчин жилд 60000 юанийн цалин авахаас гадна нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал гэх мэт нэмэлт төлбөрийг эзэн улсад төлнө. Тэгвэл энэ машиныг 6000 юанаар худалдан авсан эзэн 20 жил цалин авдаггүй тогоочтой болно. Энэ л тооцоо нийтийн хоолны газрын эздийн шохоорхолыг ихээр төрүүлсэн юм. Робот машин ямар ч өндөр мэрэгшсэн тогоочоос илүү хурдан бөгөөд цуцалтгүй ажиллаж чадна.
Зах зээлийн шинжилгээ:
БНХАУ-ын нийтийн хоолны салбарт гурилтай хоолны үйлчилгээ маш чухал байр суурь эзэлдэг юм. Ялангуяа зүүн хойд Хятадын амьдралын хэв маягт Хятадын уламжлалт гоймонгийн хэрэглээ маш өндөр байдаг байна. Хот суурин газруудад хаа сайгүй гоймонгийн гуанз тааралдана.
2013 оны статистик мэдээгээр нийт улсын хэмжээнд 1536030 гурилтай хоолны гуанз ажиллаж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Аль орны хүмүүс амтархан иддэг гурилтай хоол нь Хятад, Солонгос, Япон, Итали зэрэг оронд үндэсний хоол болон хөгжсөн юм.
Зураг дээр: Гурилтай шөл
Зураг дээр: Цуйван
Энэ хоолыг идэж байхдаа надад төрсөн нэг сэтгэгдэл бол их амархан мөнгө олж болох юм шиг санагдсан.
Хэрхэн мөнгө үйлдвэрлэх вэ?
Хятадад "Хуймиан" гэдэг гурилтай шөлний сүлжээ ресторан, гуанзны сүлжээ их байдаг. Тэд үхэр гахай хонины ясыг нэг чанаад шөлийг нь асгадаг гэнэ. Учир нь эхний чаналтаар шөл нь их тослог байдаг тул түүнийг уудаггүй юм байна. Харин хоёр дахь чаналтаар шөл нь цагаан өнгөтэй, өтгөн болсон байх бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн их хэрэгтэй ховор элемент болох кальц, фосфор агуулсан байдаг тул хөгшин залуу бүх хүнд нэн хэрэгцээтэй ундаа болдог байна. Тэр шөлөнд чанасан гурил маш амттай байдаг.
Иймээс ч Хятадад шулсан ясыг их өндөр үнээр худалддаг байна. Харин манай Монгол эсрэгээрээ. Махны дэлгүүрүүд шулсан ясаа хаях тохиолдол их байдаг.
Бэлэн гоймон чанаж байхаар ясны шөлтэй гурилтай хоол хийж яагаад болохгүй гэж? Мөн яасны шөлөнд чанасан гурилаа тосонд хуураад жангаар амталсан хоол нь маш сайхан.
Гурил зуурагч машин болон хэрчигч машин дээр нэг л хүн ажиллахад болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.