Жимсний шүүсийг шахагч машин нь 97%-иас дээш хэмжээгээр жимсний шүүсийг ялгана. Чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн энэ машин 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, жимсний шүүсийг шахаж чадна.
Загвар | WF-A3000 Жижиг машин | WF-A2000 том машин |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт |
Цахилгаан зарцуулалт | 370 ватт/цаг | 500 ватт/цаг |
Хөдөлгүүрийн эргэх хурд | 2800 эрг/мин | 2800 эрг/мин |
Цэвэр жин | 12кг | 19кг |
Бохир жин | 13кг | 20кг |
Хүчин чадал | 80-100 кг/цаг | 100-120 кг/цаг |
Хэмжээ: | 340мм х 270мм х 360мм | 430мм х 350мм х 450мм |
Хайрцагийн хэмжээ: | 360мм х 285мм х 420мм | 435мм х 355мм х 520мм |
Материал | SUS304 сайн чанарын ган | SUS304 сайн чанарын ган |
Үйлдвэрийн үнэ | 1480 юань | 1980 юань |
- Жимс жимсгэнэ болон хүнсний ногооны шүүсийг шахаж, хаягдлыг ялгана.
- Жимсний шүүсний гарцын байрлалыг тохируулах найман байрлалтай.
- Бүх дотоод эд ангийг хөнгөн цагаанаар хийсэн.
- Цэвэрлэхэд хялбар, ажиллуулж сурахад энгийн
- Төрөл бүрийн жимс болон хүнсний ногооны шүүсийг задаргаа хийлгүйгээр шахна.
- Шинэлэг дизайн шийдлийг тусгасан тул ижил төрлийн шүүс шахагчаас бүтээмж өндөр.
Машиныг ажлын бэлэн байдалд байгааг шалгаад цахилгааны эх үүсвэрт залгана. Хамгийн багадаа 10 амперийн гүйдлийн хүч бүхий цахилгаан сүлжээнд залгах хэрэгтэй.
Жимс жимсгэнэ, хүсний ногооны шүүсийг шахахын өмнө угааж цэвэрлэсэн байх бөгөөд жижиглэн хэрчсэн байх хэрэгтэй. Хэдийн жижиг хэрчих тусам шүүсний алдагдал бага байх болно.
Машиныг асаагаад, гарах цоргыг нээхэд шүүс гоожих болно. Харин цоргоны доор тосгуур торхыг тавьсан байна.
Анхаар:
- 200V / 50Hz-ийн 10 амперийн цахилгаан шугамд ажиллана. Газардуулагчтай байх хэрэгтэй
- Тагны хоёр талын түгжээг байнга цоожилсон байна.
- Хатуулаг ихтэй жимний шүүсийг шахах боломжгүй. Тухайлбал: тоор, манго, хатсан банан, наргил модны самар гэх мэт
- Жимс ногоог зөвхөн зориулалтын амсараар хийхгүй бол машин эвдрэх магадлалтай.
- Машиныг цахилгаан тэжээлээс бүрэн салгасаны дараа хаягдлыг гаргаж авна.
- Машинд цэвэрлэгээ хийхдээ байнга цахилгаан тэжээлээс салгасан байна. Цэвэрлэгээ хийхдээ хүнсний зориулалтын угаалгын нунтаг хэрэглэж байх хэрэгтэй.
- Машиныг бүх эд ангийг цэвэрлэсэний дараа ургамалын тосоор арчина.
Дээд зэргийн үл зэврэх SUS304 ган төмрөөр хийсэн.
Дэлхийд хамгийн өндөр агуулгатай чацаргана зөвхөн Монголд ургадаг. Чацаргана хэмээх шүүслэг жимсний ач холбогдлыг энд дурьдаад яах вэ? Хүн бүхэн мэднэ.
Харин тэрхүү сайхан жимсний шүүсийг 97 хувь шахаж чадах хямд үнэтэй төхөөрөмжийг их хайлаа. "Эрлийг сурлаар" гэгчээр би түүнийг олж чадлаа. Ямар ч байсан чацаргана тариалагчид маань энэ жил хямд зардлаар их хэмжээний чацарганы шүүс бэлтгэх боломжтой боллоо.
Чацарганы холимог шүүс.
Чацарганы цэвэр шүүсийг алим, лууван болон үхрийн нүд гэсэн жимс, ногооны цэвэр шүүстэй хольж холимог шүүс гаргаж авна. Үхрийн нүдний шүүс 35%, чацарганы цэвэр шүүс 15%, элсэн чихрийн уусмал /сироп/ 50%-г хольж үхрийн нүд, чацарганы шүүс бэлтгэнэ.
Улаан луувангийн шүүс 60%, чацарганы шүүс 15%, элсэн чихрийн уусмал 25%-г хольж лууван чацарганы шүүс бэлтгэнэ. Энэ нь хүүхэд, эх, өндөр настны эрүүл мэндэд нэн ашигтай.
Алимны шүүс 60%, чацарганы шүүс 15%, элсэн чихрийн уусмал 25%-г хольж алим чацарганы шүүс бэлтгэнэ.
Дээрх 3 төрлийн холимог шүүсэнд холих элсэн чихрийн уусмалыг бэлтгэхдээ ус, элсэн чихрийг 2:1 харьцаагаар холино.
Чацарганы цэвэр шүүс бэлтгэх.
Жимсийг угааж цэвэрлээд 40-45 хэм хүртэл халаана. Түүнийгээ янз бүрийн аргаар бяцлан шахаад нарийн шүүрээр буюу давхарласан марлаар шүүж, үр болон өтгөн эд, хальснаас нь ялгаж паалантай юм уу зэвэрдэггүй гангаар хийсэн саванд тосон авч 65-70 хэм хүртэл халаагаад шилэн саванд савлаж, түүнийгээ буцалмал усан дотор 20-25 минут байлган ариутгаад битүү таглан сэрүүн байранд тавьж хадгална.
Чацаргана зөгийн балтай шүүс.
Чацарганы 3 аяга цэвэр шүүсэн дээр нэг аяга буцалсан усанд найруулсан 50 гр зөгийн балыг нэмж сайтар хутгаад халааж ариутган савлана.