Хятад улсын Шанхай хотын хүнсний тоног төхөөрөмжийн тэргүүлэгч үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох олон үйлдэлтэй махны машиныг танд танилцуулж байна.
Үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүнийг Хятад улсын бүх муж, хот, тосгонд өөрийн зардлаар хүргэн өгч нэг жилийн баталгаа өгнө. Монгол улсын иргэдийн хувьд Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна.
Нийтийн хоолны газар, хагас бэлэн бүтээгдэхүүний цех, махан бүтээгдэхүүний үйлдвэрт өргөн ашиглагдах энэ машин хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан төдийгүй, үл зэврэх SUS304 маркийн төмрөөр үйлдвэрлэгджээ.
Япон, Тайваны сайн чанарын сэлбэг эд ангиудыг угсран хийсэн тул Европын стандарт, Дэлхийн чанарын стандартын ISO9001 гэрчилгээг хүртсэн байна.
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 2,2 квт/цаг
- Хөдөлгүүрийн хурд: 1400 эрг/мин
- Мах татах хүчин чадал: 400кг/цаг
- Мах хэрчих хүчин чадал: 250кг/цаг
- Мах татагчийн амсарын диаметр: 11см
- Мах хэрчигчийн амсарын хэмжээ: 13см х 9см
- Мах хэрчих хамгийн бага зузаан: 3.5мм, 7мм (Аль нэгийг нь сонгоно.)
- Материал: Үл зэврэх сайн чанарын ган
- Баталгаа: Нэг жил
- Машины жин: 55кг
- Машины хэмжээ: 55см х 38см х 75см
- Үйлдвэрийн үнэ: 2600 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)
Аливаа бизнес санаа хүмүүсийн амьдралд тулгарч байгаа бэрхшээлээс урган гардаг. Манайханд нэг төрлийн үйлчилгээ их дутагддаг. Юу гэвэл бууз баншны мах хэрчигч. Өнөөдрийг хүртэл Монголчууд маань бууз банш хуушуурын махаа гараар татдаг.
Машинаар татсан махаар хийсэн бууз банш хуушуур амтгүй байдаг. Тэгвэл гараар татсан мах шиг хэрчдэг махны машиныг танилцуулмаар байна.
Нэг цагт 250кг махыг хорин хүн ч татаад барахгүй. Үүнийг зөвхөн машинаар л татаж чадна. Машин маань жигдхэн 3.5 буюу 7 мм хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчинэ. Дөрвөлжин шугамтай дэвтрийн нүднээс ч жижигхэн гэсэн үг шүү дээ. Гайхалтай байгаа биз!
Улаанбаатарын махны худалдааны захууд дээр энэ үйлчилгээг нээвэл олон талархалтай хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Зах дээрээс мах бөөндөж байгаа гуанз, рестораны эзэд ч хуучин зовлонгоо мартах болно. Дөрвөн янзын хэрчилт хийгээд дээр нь олгойд чихэж, хиам хийнэ шүү дээ.
Машиндсан махаар хийсэн бууз банш амтгүй болдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм болохоор хүмүүс махаа гараар хэрчдэг шүү дээ. Мөн хоол хийхдээ махаа том жижиг шоо дөрвөлжин, савхан, нимгэн хэлбэрээр хэрчих шаардлага их гардаг. Мөн тогооч хүний хамгийн их цаг зарцуулдаг ажил гэвэл жигдхэн тэгш хэрчилт.
Ийм нэг машинтай тогооч хүн зөвхөн хоолоо амтлаад л халуун тогооныхоо хажууд зогсож байхад л болно. Туслах олон тогооч авч байхаар ганцхан туслагч хорин хүний ажлыг хийчих гээд байна.
Мөн гурилтай хоол, гуляш, цуйвангийн мах хэрчинэ. Цуйван гурилтай хоолны гурилийг ч гэсэн нарийнхан жигд хэрччихнэ. Ажил ч их л хөнгөрөөд явчихна даа. 10мм-ийн зайтай ирийг захиалбал ингэж томоор хэрчиж болно.
Ийм машинтай хүн мах, цус, гэдэс олгойд нь шахаж хиам хийхээс гадна сүүлийн үед моодонд ороод байгуу зүсмэл хиам үйлдвэрлэж болно.
Мөөг, мах, гоймон хэрчинэ. Сүүлийн үед хятадууд Монголоос хатаасан мах их гаргах боллоо. Тэд гуяны махыг энэ машинаах нимгэн зүсээд дулааны аргаар хатааж, нутаг руугаа ачуулж байна.
Энэ машин зөвхөн мах хэрчээд зогсохгүй төрөл бүрийн хүнсний ногоог савхан, дөрвөлжин, нимгэн хэрчинэ.
Тэгвэл махны худалдаа эрхэлж байгаа хүмүүс маань энд танилцуулж байгаа машиныг худалдаад авчихвал ашиг орлого овоохон нэмэгдэх болно.
Энд санал болгож байгаа энэ машин зөвхөн махны худалдаачинд төдийгүй хүнсний ногооны бизнес эрхлэгчдэд ч гэсэн хүрнэ гэж бодож байна. Мөн хэрчсэн гурилын үйлдвэр байгуулахад бас л хэрэг болно.
Японы технологиор Хятад улсад үйлдвэрлэсэн хүчирхэг хөдөлгүүр нь энэ машины нэг давуу тал нь юм. Энэ хөдөлгүүр таван жилийн баталгаатай.
Төмс хүнсний ногоо, мөөг, нарийн ногоо, мах, талх, бяслаг зүсэх энэхүү машин нь маш олон хүнсний бүтээгдэхүүн боловсруулахад өргөн ашиглагдана.
Тайваны Sanlux брэндийн реминэн дамжуулгатай. Тайваньд үйлдвэрлэсэн дээд зэргийн гангаар хийсэн.
Үйлдвэр бүх машины эд ангиудад нэг жилийн баталгаа өгөх бөгөөд энэ хугацаанд эвдэрсэн эд ангийг үнэ төлбөргүй нийлүүлнэ.
Махны машины шнекэн голыг реминэн дамжуулагчаар хүч нэмэгдүүлсэн нь инженерийн ухаалаг шийдэл болсон бөгөөд махны машины хэрчих хүчийг арав дахин нэмэгдүүлжээ.
Зүсэгч хутганууд нь өндөр нарийвчлалтайгаар махыг жигд тэнцүүхэн зүснэ.
Ганцхан машинаар маш олон төрлийн үйлдвэрлэл явуулах боломж байна. Тухайлбал:
- Хиамны үйлдвэрлэл,
- Борцны үйлдвэрлэл
- Хэрчсэн гурилын үйлдвэлэл
- Махны худалдаа
- Нийтийн хоол зоогийн газар гэх мэт олон зориулалтаар ашиглаж болно.
Мах татах, хэрчих, зүсэх, хөшиглөх зэрэг олон үйлдлийг энэ машинаар гүйцэтгэж болно.
Хиам шахах зориулалттай энэхүү хутга нь энэ машины гурав дахь үйлдэл юм.
Энэхүү машин нь миний бизнес санааны нэг болох ХҮЧИРХЭГ СУМЫН ТӨВ-т хамгийн тохирох машин юм. Энэ машинаар нунтаг борц болон амталж хатаасан махны үйлдвэрлэлд маш сайн тохирно. Мөн хиам болон казах түмний амтат идээний нэг каз үйлдвэрлэхэд ашиглах боломжтой.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.