Мах утас жигнэгч

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Мах утас жигнэгч

Та уламжлалт мах утагч хэрэгслийг хэрэглэж байна уу? Тэгвэл та даруй хуучирсан утлагын техникээ шинэчлэх хэрэгтэй.

Уламжлалт аргаар утсан хүнсний бүтээгдэхүүнд 3,4-бензопирен зэрэг хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Таны бүтээгдэхүүн Мэрэгжлийн хяналтын лабораторийн шинжилгээнд ороход л анхааруулга сэрэмжлүүлэг гарах нь ойлгомжтой болно.

Утсан амтыг байгалийн ургамлаас хуурайгаар нэрж гаргасан түүхий эдийг цэвэршүүлэх, аагшуулах замаар гарган авдаг. Ингэж гаргаж авсан үнэр амт гашуун биш болохоос гадна махыг ариутгаж өгдөг. Энэ аргыг ихэвчлэн төрөл бүрийн утлагт мах, загас, буурцагт бүтээгдэхүүн хийхэд хэрэглэнэ.

Мах утас жигнэгч

Та малынхаа махыг хэрхэн өндөр үнээр борлуулах тухай бодож үзсэн үү?

Бид дэлгүүрт ороход утсан мах гэвэл гахайнаас өөр мах бараг олж харахгүй байх. Тэгвэл үхэр болон хонь ямааны махыг амталж, утаад, жигнэчихсэн байх юм бол арай өндөр үнээр худалдах боломж бас харагдаж байна.

Нэг кг гахайн мах өнөөдрийн байдлаар 9000-12000 төгрөг. Утсан мах 24000-32000 төгрөг болдог.

Тэгвэл ийм нэг утаж жигнэдэг төхөөрөмжтэй бол шууд л мөнгө босгох сайхан боломжын бизнес санаа төрж байгаа биз?

Материал: SUS304 маркийн үл зэврэх ган

Зориулалт: Хиам, утаж болгосон мах, борц, гахайн утсан мах

Зуухны температур: Цельсийн 100 хэм хүртэл

Уурын даралт: 0,1-0,2 Мпа

Стандарт тэргэнцэрийн хэмжээ: 1000*1030*1980 мм

Цахилгааны хүчдэл: 380 вольт

Марк ҮХ-50 ҮХ-100 ҮХ-250 ҮХ-500
Хүчин чадал 40-50 кг/удаа 80-100 кг/удаа 200-250 кг/удаа 400-500 кг/удаа
Цахилгаан зарцуулалт 4,2 5,2 6,25 квт 11 квт
Овор хэмжээ 1600*1050*1840 2010*1200*2200 1000*1030*1980 мм 2420*1510*2600 мм
Уурын зарцуулалт 25 кг/цаг 50 кг/цаг 75 кг/цаг 150 кг/цаг
Хүндийн жин 400 кг 500 кг 750 кг 1000 кг
Үйлдвэрийн үнэ 21000 юань 31000 юань 56000 юань 84000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Мах утах арга нь түүхий эдээсээ хамаарч дээр өөр өөр байдаг.

1. Утагч нь температурын заалтын дагуу хүйтэн, дулаан, халуун гэсэн гурван орчинд утлага явуулна.

  • Хүйтэн утлага: 25 хэм хүртэл заалтыг хүйтэн гэнэ. Энэ орчинд зарим далайн хоол, загас гэх мэт сэрүүн утлага шаарддаг бүтээгдэхүүнийг боловсруулна.
  • Дулаан утлага: 25-80 хэм хүртэл заалтыг дулаан гэнэ. Энэ орчинд махыг болгохгүйгээр хагас түүхий байдалтай утлага хийхэд ашиглана.
  • Халуун утлага. 80-110 хэм хүртэл заалыг халуун гэнэ. Энэ орчинд махыг дулааны боловсруулалтанд оруулахаас гадна утлагыг зэрэг явуулна.

2. Утах арга технологийн дагуу дотроос нь утах, гаднаас татах хэмээн ангилдаг. Зуухны их биений доод төв хэсэгт өндөр температурт утааны тавиур суурилуулсан. Утааг модны үртэс, фруктоз, брикет, будааны хальс болон бусад утаа ялгаруулагч материалыг байрлуулна. Ажилчин угаартахаас сэргийлэн зориулалтын утааны хайрцагт хийнэ.

  • Утааны хайрцаг: Бүтээгдэхүүнийг утахын тулд утаа үүсгэгч тусгай механизмын удирдлагаар доод талын цахилгаан халаагуур руу утааг илгээдэг. Утааг системтэй илгээхийн тулд цахилгаан удирдлагын самбар дээрхи гал асаах товчлуурыг ашиглана.
  • Утах зуухны хавтан: Модыг зөөлөн галаар удаан шатааж утаа ялгаруулах бөгөөд сэнсний тусламжтайгаар камер руу оруулж, хүнсний бүтээгдэхүүнийг утна.

3. Утааг төлөв байдлаас нь хамааруулан хуурай модны утлага ба шингэн шахах утлага гэсэн хоёр аргаар ангилдаг. Шингэн утлагын аргад энэхүү төхөөрөмж хамаарахгүй.  Энэхүү төхөөрөмж нь хүнсний бүтээгдэхүүнийг гадна талаас нь хуурай аргаар утаж болгоно.

Утагч төхөөрөмж нь зуух, хяналтын хайрцаг, утааны камер гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Зуух нь 304 маркийн зэвэрдэггүй гангаар хийгддэг. Энэ нь утах, өнгө засах, болгох, хатаах орчин юм.

Дээд талд нь зэс ороомогтой мотор болон сэнс байна. Сэнсний үүрэг нь халуун агаарын эргэлт үүсгэж, утааг сарниулан тараана. Утаат салхины эргэлт жигд байх тусам утлагын үр нөлөө сайжирч, бүтээгдэхүүний амт нэмэгддэг.

Зэс ороомгийг хатаах үйл ажиллагаанд ашиглах үед бүтээгдэхүүнээс гарсан чийг нь зэс ороомог руу ордог. Зэс нь дулаан дамжуулалт сайн, хурдан халах учир чийгийг хуурайшуулах чадамж өндөр, эрчим хүч бага зарцуулдаг.

Цахилгаан халаалтын хоолой нь хоёр талдаа халаагчтай тул хурдан хугацаанд жигд халаалт өгнө. 

Утагч төхөөрөмж нь хүнсний бүтээгдэхүүнд дулааны боловсруулалт хийх, хатаах, чийгшүүлэх, сэврээх, жигнэх, утах, агшаах, цэвэрлэх гэх мэт чиг үүргийг гүйцэтгэнэ.

Хоёр температур мэдрэгчтэй. Нэг нь зуухны температурыг хэмжинэ. Нөгөө нь хүнсний температурыг хэмжинэ.

Зуухны температур болон чийгшлийг хүссэн үедээ дэлгэцнээс хянаж болно.

Зуухны температурыг хянах процесс нь бүтээгдэхүүний гадаад төрх, болцыг тохируулах, боловсорч гүйцсэн төлөвийг дүгнэхэд тусланаа.

Зуухны хоёр талд бие даасан яндан бий. Дээд хэсэгт нь байгаа нүхэнд утаа зайлуулах янданг холбоно. Хажуу талынх нь уур гаргах зориулалтаар тоноглогдсон байдаг. Зорилго нь зуухны температур, утааны тогтвортой нөлөөг хангах, дээд ба доод температур, утааны өнгөний тогтворгүй байдлаас зайлсхийх явдал юм.

Уурын конденсацаас үүссэн усны дуслыг зайлуулахын тулд зуухны ёроолд ус зайлуулах хоолой хийсэн. Энэ нь мөн тохируулж болох утаа хаагчаар тоноглогдсон бөгөөд шүүлтүүр дэлгэц нь хоолойд тортог орохоос сэргийлнэ.

Яндангийн хоолой нь богино байдаг нь бохирдол бага, задлаж угаахад хялбар.

Камерийн доторх агаарын эргэлтийг жигд болгосноор хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах үйл явцыг бүхэлд нь хянах боломжтой болсон. Жигд болгож, бага зарцуулж, өндөр бүтээмжтэй ажиллах гарцыг бий болгож чадсан.

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Утагч машин нь маш олон системээс бүрдэнэ. Үүнд:

  • Халуун агаараар (хатаах, эсвэл жигд) дулааны боловсруулалт хийж утах камер,
  • Утаа гадагшлуулах яндан
  • Утаа үүсгэгч төхөөрөмж
  • Гол шугам
  • Өндөр даралтын уурын систем
  • Нам даралтын уурын систем
  • Цахилгаан удирдлагын хэсэг болон бусад системээс бүрдэнэ.

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Мах утас жигнэгч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ