Зайдас шарах бизнесийг ашигтай юм шиг санагддаг. Америкт зайдасыг дэлгүүрээс худалдаж авахад 1 доллор байдаг ч шараад өгөхөд $3 болдог бөгөөд 3 - 5 минутанд бэлэн болгодог гэнэ. Ямар ч байсан агшин зуур мөнгө босгох боломж эндээс харагдаад байгаа юм.
Тэгвэл энэ машин нэг удаадаа 6 ширхэг том зайдсыг хялбархан шарах бөгөөд борлуулалт нь ч хурдан, мөнгө босгох боломж нь ч өндөр юм. Ер нь Америкт HOTDOG (Халуун зайдас) гэх нэрээр алдаршсан энэхүү бүтээгдэхүүн нь түргэн хоолны нэг төрөлд багтах бөгөөд уламжлалт HOTDOG-ийг гоёмсог харагдах гурилан бингээр ороон шардаг тул илүү их борлуулалт сайтай байдаг.
HOTDOG-ийн төрөлжсөн бар Францид олон жилийн түүхтэй гэдэг.
Жигнэмэгийн гурилаа сайхан амт үнэр оруулагчтай зуурч бэлтгээд, зайдсаа ороож, шарагчид хийхэд л энэхүү гайхамшигт амтыг бүтээх болно. Дээр нь сонгино болон соусаар амлаад өгвөл гараад өгнө дөө... Пиццатай өрсөлдөх чадвартай, зардал бага энэ бизнес рүү эргэлт буцалтгүй ороход гэмгүй юм шиг санагддаг.
Францын гудамж бүрт түгээмэл борлогдох Халуун зайдасны бизнес Хятадад ч гэсэн хүчээ аваад байгаа юм. Ялангуяа хямдхан мөртлөө, хийхэд хялбархан энэхүү зууш нь оюутны хотхон, галт тэрэгний өртөө, зах зээлийн газар түргэн борлогддог.
Халуун зайдас хийх энгийн арга.
- Гурил дээрээ өндөг, сүү хийж зуурна.
- Шарагч машиныг 178 хэм дээр тааруулаад, асаагч товчлуур дээр дарна.
- Гуриланд боосон зайдсаа шарагч дээр тавиад 3-5 минут хүлээнэ.
- Цаг дуусмагц Халуун зайдас бэлэн болно.
Багахан хөрөнгө оруулалтаар хурдан хугацаанд мөнгөө өсгөх энэ сайхан боломж манайд ч бас байгаа гэдэгт би итгэдэг.
Ер нь Монголчууд бид Европын хоолны соёлд илүү их татагдан орж чаддаг бөгөөд махан бүтээгдэхүүнд дуртай ард түмэн.
- Төхөөрөмжийн нэр: Зайдас шарагч
- Хэмжээ: 390мм х 340мм х 245мм
- Хүндийн жин: 9.5 кг
- Цахилгаан зарцуулалт: 1550 квт/цаг
- Цахилгаан хэрэглээ: 220-240 вольт
- Шарагч ширэмний хэмжээ: 320мм х 185мм
- Бүтээгдэхүүний хэмжээ: 140мм х 40мм
- Баталгаа: Нэг жил
- Үнэ: 1200 юань
Хэрэв та зөөврийн зориулалтаар хэрэглэхийг хүсвэл хийгээр ажилладаг төхөөрөмжийг сонгох хэрэгтэй. Үнийн санал цахилгаан төхөөрөмжтэйгээ ижил.
Зайдас ороосон жигнэмэгийг хоёр талаас нь жигд болгож өгнө.
Дэлхий дахинаа брэнд болоод байгаа халуун зайдсыг 3-5 минутанд шарж болгоно.
Нэг ээлжиндээ 6 халуун зайдас шарна.
Мэрэгжлийн ур чадвар бага шаардах тул хэн ч халуун зайдсыг хийж чадна.
Хэрэглэхэд хялбар бөгөөд угааж цэвэрлэхэд амархан
Түлэгдэж наалдахгүй өнгөлгөөтэй ширмэн халаагчтай.
Энэхүү халуун зайдасны шарагч дээр аарцтай жигнэмэг бас хийж болно. Монгол оронд маань зуны улирал айлчилж, сүү цагаа элбэгшиж байгаа болохоор аарцаа сайхан амтлаад жигнэмэгэнд ороогоод шарах юм бол бас л гайхамшигт амт бүрэлдэх болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ./p>
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.