Би Хятадын өмнөд нутгаар аялж явахад Малатан шөлний гуанз тааралдвал заавал орж иддэг хоббитой болоод байгаа. Учир нь өөрийнхөө хүссэнээр хоолныхоо жорыг тааруулж иддэг болохоор надад их таалагддаг.
Тэгээд ч олон тогооч ажиллуулах шаардлагагүй бөгөөд маш олон төрлийн шөлтэй хоолоор үйлчилэх боломжтой гэдгээрээ онцлог юм.
Энэ төрлийн зоогийн газрын Монголдоо нээвэл, хэрэглэгчидийн таашаалыг ихээхэн татна гэж бодож байна.
Энэхүү видео бичлэгт оюутны зоогийн газар байрлах малатан шөлний үйлчилгээний тухай үзүүлэх болно.
1. Сонголттой шөл чанагч
Сонголттой шөл чанагчид захиалагт хоолыг буцалгаж болгоно.
- Хэрэглээ: Төрөл бүрийн сонголттой шөлтэй хоолны худалдаа
- Тулга: Шатагч хийгээр ажиллана.
- Тогооны дотор орон зай: 50см х 30см х 15см
- Хэмжээ: 113см х 43см х 33см
Үйлдвэрийн үнэ: 1500 юань
2. Шөл халаагч тогоо
Шөлийг урьдчилан бэлтгэх, халаах зэрэг зориулалтаар ашиглана.
Цахилгаан тогоо
Загвар | Цахилгаан хэрэглээ | Цахилгаан хүчдэл | Дотор диаметр | Гадна диаметр | Өндөр | Багтаамж | Үнэ |
EP40 | 6 квт | 220V | 40см | 45см | 80см | 45литр | 680 юань |
EP45 | 9 квт | 380V | 45см | 50см, | 80см | 65литр | 730 юань |
EP50 | 12 квт | 380V | 50см | 55см | 80см | 95литр | 780 юань |
EP60 | 12 квт | 380V | 60см | 65см | 92см | 135литр | 850 юань |
Хийн тогоо
Загвар | Дотор диаметр | Гадна диаметр | Өндөр | Багтаамж | Үнэ |
GP40 | 40см | 45см | 80см | 45литр | 740 юань |
GP45 | 45см | 50см, | 80см | 65литр | 790 юань |
GP50 | 50см | 55см | 80см | 95литр | 830 юань |
GP60 | 60см | 65см | 92см | 135литр | 970 юань |
Сүүлийн үед Хятадад МАЛАТАН гэдэг шөлтэй хоол олны таашаалыг их хүртэх боллоо.
Ясыг дахин дахин чанахад шөлний өнгө нь цагаан саарал болдог. Тэр шөлийг АМЬД УС гэж хэлэхэд болно. Хүний биед маш сайн.
Энэ гуанзны витрин дээр шөлөнд хийх олон янзын ногоо, мөөг, мах, гурилын сонголт байх бөгөөд үйлчлүүлэгч дуртай зүйлээ хүссэн хэмжээгээрээ сонгон авна.
Зоогийн газарын эзэн сонголтын дагуу төлбөрөө авч, урьдчилан бэлтгэсэн шөлөнд буцалгаж өгнө. Хоол 3 минутанд болно. Хүмүүс өөрөө сонголтоо хийсэн тул таашаал авах нь гарцаагүй.
Тэд 40-100 гр түүхий ногоо, мах, гурилыг 1,5-3 юанаар үнэлээд, шөлтэй хоол хийж өгдөг. Хүссэн ногоо, мах, гурилаа сонгоод, нэг порц хоол авч идэхэд дундажаар 15-20 юань болно.
Энэ нь их хямд юм шиг санагддаг. Гэвч зоогийн газрын эзэн 40 гр махыг л 1000 төгрөгөөр, 100 гр хэрчсэн гурилыг 450 төгрөгөөр борлуулчихсан байгаа юм.
Зоогийн газрын эзэд хагас бэлэн бүтээгдэхүүний цехээс хоолны материалаа захиалдаг. Энэ мах ногооны худалдаачдын хийж болох шинэ бизнес санаа юм.
- Дагалдаж ирсэн холбох хэрэгсэлүүдийг хооронд нь холбоно.
- Хийн зуухыг дээрхи хэрэгсэлүүдтэй холбож хавхлагыг нээнэ.
- Хавхлагыг нээхэд хийн зуухны саванд байгаа галын дөл олон тийш цацагдана.
- Хэрэглэж дууссаны дараа хийн зуухыг шалгаад байнга унтраах хэрэгтэй.
- Ажлын байрны дулаан нь 50 градусын темпратурт байх хэрэгтэй.
Зураг дээр: Сонголттой шөлний гуанзны витрин дээр олон төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүн болон мах, ногоо байна.
Зураг дээр: Хятадын өмнөд мужын малатан шөлтэй хоолонд хэрэглэгч маш олон төрлийн сонголт хийсэн байгаа нь.
Зураг дээр: Сонголттой шөлний витрин дээрээс өөрийнхөө хүссүэн ногоо, мах, мөөг, пүнтүүз, гурил зэргийг хүссэн хэмжээгээрээ аваад жингээр нь үнэлүүлж тооцоогоо хийдэг.
Зураг дээр: Хэрэглэгч сонголтоо хийж байгаа нь. Хүн бүр жижиг түмпэнд өөрийнхөө дуртай сонголтоо хийнэ.
Зураг дээр: Гал тогооны өрөөнд. Тогооч түмпэнд байгаа сонгосон бүтээгдэхүүнийг тус тусад нь шүүрэн шанаганд хийж, шөлөнд буцалгаж өгдөг.
Зураг дээр: Миний сонголт хийсэн гурилтай шөл. Монгол хүн болоод ч тэр үү, нэг их ногооны сонголт хийсэнгүй. Зөвхөн л мах, мөөг, гурил, тахианы сонголтоор хоол идлээ. Маш сайхан амттай шөл байсныг энд дурьдая.
Ясны шөлний үйлдвэр
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.