Яс боловсруулах үйлдвэр нь ясны шөл, ясны гурил, ясны тос гаргадаг эгэлхэн үйлдвэр мэт ойлгож явлаа. Гэтэл яс нь зөв сэтгэж боловсруулах юм бол том мөнгө босгох боломж ихтэй бизнес юм байна.

Улаанбаатарт ясны шөлөөр төрөлжсөн гуанз хайгаад олсонгүй. Болсон болоогүй гуляшь, тефтель, пирожки гэх мэт хоол хийж байхаар сайхан ясны шөлөөр хоол хийвэл түүхий эд нь хямд бөгөөд "Шөлөөр цадах дуртай" Монголчууд маань "Үндэсний хоол" хэмээн ихэд хүндэтгэн зооглох байх даа.

Ясны шөлний гуанз байгуулахдаа юуны өмнө цэвэр ясыг хөрөөдөж, мулз чанаад махан шөлийг нь гаргаж авна. Түүгээрээ хоол хийж нийтэд үйлчлэнэ. Харин чанасан ясаа яс бутлагч машинаар будаа шиг жижиг үйрмэг болгон кальцийн шөлийг нь гаргаад гурилаа зуурна.

Ясны шөлөөр зуурсан гурилаа шөлний даруулга болгон өгвөл нэн амттай. Харин будаа шиг болсон жижиг мах, ясны үйрмэгээрээ муур нохой үслэг ангийн хоол хийж худалдаанд гаргаж болно. Ингээд л таны гуанз үнэгүй болоод байсан ясаар хаягдал үгүй үйлдвэрлэл явуулах сайхан боломж гарч байгаа биз?

Амьдралд ойр энэ бизнес санааг хэрэгжүүлэх гурван тоног төхөөрөмжийг танилцуулъя.

1. Яс хөрөөдөх машин

Ясны шөл гаргахын тулд ясыг аль болохоор жижиглэн хөрөөдөх хэрэгтэй. Ингэсэнээр яс буцлах явцад ясны дотор эдүүд хурдан задарч, эрүүд мэндэд хэрэгтэй шим тэжээл нь шөлөнд шингэнэ. 

Яс хөрөөдөгч

Ясны хөрөө Ясны хөрөө Ясны хөрөө
Чадал: 750 ватт Чадал: 1100 ватт Чадал: 1500 ватт
Хүчдэл: 220V Хүчдэл: 220V Хүчдэл: 220V
Жин: 31 кг Жин: 35 кг Жин: 55 кг
Хурд: 15 м/сек Хурд: 15 м/сек Хурд: 18 м/сек
Хөрөөдөх зузаан: 0-12см Хөрөөдөх зузаан: 0-18см Хөрөөдөх зузаан: 0-20см
Хэмжээ: 52*42*75см Хэмжээ: 48*50*86см Хэмжээ: 61*61*110см
Баталгаа: 13 сар Баталгаа: 13 сар Баталгаа: 13 сар
Үнэ: 2500 юань Үнэ: 3200 юань Үнэ: 4500 юань

Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

3. Яс бутлагч машин

Загвар ВC180 ВC250 ВC300 ВC400
Цахилгаан хүчдэл 220V 380V 380V 380V
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) 2.2 4 5.5 7.5
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) 180×150 200×250 230×300 270×400
Ир (ширхэг) 9 9 9 12
Хутга (ширхэг) 2 2 2 2
Хүчин чадал (кг/цаг) 100~150 130~200 220~300 400~500
Торны нүхний диаметр(мм) 6 8 8 10
Машины хэмжээ(см) 75×55×90 100×60×105 110×70×118 130×90×170
Машины жин (кг) 100 300 450 650
Үнэ (юань) 4700 юань 5550 юань 6400 юань 7550 юань

4. Уурын даралттай битүү чанагч цахилгаан тогоо

Энэхүү тогоо нь халаалтын температурын автоматаар болон механик тохиргоотой бөгөөд хэрэглэхэд хялбар. Тос болон усанд хүнсний бүтээгдэхүүнийг чанаж боловсруулах зориулалттай бөгөөд хэрэглэж дууссаны дараа тогоог тонгойлгож доторхи шөл болон тосыг авч болно. Сайн чанарын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн тул арчиж цэвэрлэхэд хялбар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Нийтийн хоолны газар болон хагас бэлэн боловсруулсан хүнсний үйлдвэрөргөн хэрэглэнэ.

Ясны шөлний үйлдвэр

Зураг дээр: Битүү чанагч тогоо. Автомат температур тохируулагчтай энэ тогоонд малын яс, толгой зэрэг удаан хугацаагаар ялз болгох шаардлага бүхий хүнсний бүтээгдэхүүнийг өндөр даралтаар чанана. Тогоон доторхи уурын даралт 0,35 МРа хэмжээнд хүрмэгц тогооны автомат систем цахилгаан хэрэглээг таслан зогсооно. Тогооны доторхи уурын даралтыг хянах боломжтой бөгөөд хэрэв даралтын хэмжээ эрс нэмэгдвэл халаагчыг автоматаар салгана.

Модель CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300 CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600
Үйлдвэрийн үнийн санал 16900 юань 17250 юань 19300 юань 21530 юань 25380 юань 28040 юань
Багтаамж 100 литр 200 литр 300 литр 400 литр 500 литр 600 литр
Тогооны амсарын диаметр 700 мм 800 мм 900 мм 1000 мм 1100 мм 1200 мм
Чадал 12 квт 18 квт 24 квт 30 квт 36 квт 42 квт
Материал SUS304/Q2358 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмөр
Халах температур 1450С хэм
Стандарт даралтын хэмжээ 0,44 МРа Үйлдвэр дээр хийсэн туршилтаас хийсэн дүгнэлтээр хамгийн дээд тал нь ийм үзүүлэлтийг дааж байсан.
Ажлын даралтын хэмжээ 0,35 МРа Үйлдвэрлэлийн хэрэглээнд энэ үзүүлэлттэй байхад аюулгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Энэ тогоо энгийн тогоотой харьцуулбал цахилгаан хэмнэх тал дээр гайхамшигтай. Ясыг 24 цаг буцалгасаны дараа жинхэнэ кальциар баялаг шөл болдог. Тийм шөл гаргахын тулд маш их эрчим хүч шаардагдах нь мэдээж. Тэгвэл энэ тогоо гадуураа давхар дулаалгатай тул доторхи халуунаа гадагшаа алдах нь бага байдаг. Нэгэнт буцалсан бол цахилгаан тэжээлийг таслан 3-4 цаг халуун ууранд нь ясаа болгоно. Тогооны дулаан алдагдал бага тул яс удаан хугацаагаар халуун ууранд задарч, кальци болон бусад тэжээлийн элементүүд шөлөнд шингэнэ.

Өвгөн эмгэн хоёр бизнес хийсэн нь

Огт мөнгөгүй хүн хэрхэн баяжсан тухай бизнес санааг энд хүргэе. Наньжин хотод өндөр настай өвгөн эмгэн хоёрын тэтгэвэрийн мөнгө амьдралд нь хүрэлцдэггүй байжээ. Харж хандах хүүхэдгүй өвгөн эмгэн хоёр амьдралынхаа эцэст өөрсдийн хүчээр хэрхэн шинэ бизнес эхлүүлж, баяжсан тухай түүхийг энд өгүүлье.

Тэд өчүүхэн бага тэтгэвэр авдаг. Тэр нь байрны мөнгө, цахилгаан дулаан, эм эмчилгээнд нь арай гэж хүрдэг байжээ. Өрхийн үйлдвэрлэл явуулж, хэдэн бор юм олъё гэж мөрөөдөвч, мөнгөгүйн зовлонг яах ч билээ. Өвгөн олон өдөр бодсоны эцэст, нэгэн шөнө амьдрал залгуулах мэргэн санааг зүүдэндээ сонсож гэнэ ээ. Түүний зүүдэнд Аз жаргалын тогоруу ирээд:

- Өвгөн ах та! Зах дээрээс шулсан яс худалдан авч чанаад, махыг нь мөлж. Дахин давсгүй усанд буцалгаж шөл гарга. Ясыг 2 ба 3 дахин буцалгахад, ясны эд задарч, цагаан саарал өнгөтэй шөл гардаг. Тэр шөл бол хамгийн их кальци агуулсан ГАЙХАМШИГТ шөл болно. Та хоёр тэр шөлийг уувал үе мөчний өвчин гэдгийг үүр мартана гэжээ. Тэгээд цааш нь:

- Түүнийгээ 10 литрийн саваар "Халуун тогоо" хоолны ресторануудад нийлүүлбэл, рестораны эзэд ясны шинэхэн шөлийг дуртай авна гэжээ.

Өглөө нь Өвгөн зөнч зүүдээ эмгэндээ хэлж, түүний дагуу ажлаа эхэлж гэнэ. Хөёр хөгшин өдөр бүр чанасан мах идэж, шөлийг нь ресторануудад нийлүүлсэнээр гэдэс цатгалан амар жимэр суух болжээ. Ясны гурилын үйлдвэрт чанасан ясаа нийлүүлдэг болохоор, өвгөн эмгэн хоёр цахилгааны зардлаа өлхөн төлчих мөнгө ороод ирнэ.

Яс хөрөөдөгч

Гэвч эмгэнд нь яс чанасан эхний шөлөө асгахад хайран санагдаад байв. Иймд гэрийнхээ ойролцоо орших оюутны байрны дэргэд жижигхэн өрөө түрээслэн авч, тэндээ оюутны гуанз нээж гэнэ. Эмгэн ясны шөлөндөө 200гр хэрчсэн гурил, 40 гр мах хийгээд, 6 юанаар (1800 төгрөг) худалдахаар тооцоолсон байна.

"Өлсгөлөн бол хамгийн сайн сүмс" гэдэг. Эмгэн өлссөн оюутнуудад гурилтай шөлнийхөө амтыг мэдрүүлэхээр үнэгүй амтлуулж, хүн бүрт хөнгөлөлтийн карт бэлэглэжээ.

Залуус оюутны байр, сургууль дээрээ очоод, найзууддаа "Нэг Эмээ үнэгүй хоол өгч байна. Хоол идсэн хүн бүрт хөнгөлөлтийн карт бэлэглэсэн. Хар даа" гээд л үнэгүй сурталчилгааг цагийн дотор бүх сургууль даяараа цацжээ. Тэр өдөр эмгэний гуанзанд 120 оюутан хоол идэж, хөнгөлөлтийн карт авсан байлаа.

Дараа өдөр нь эмгэн бүр сайхан шөл хийж, "Нэг аяга хоол 10 юань. Хөнгөлөлтийн карттай оюутан бол 6 юань" гэсэн бичиг гуанзныхаа хаалган дээр бичиж тавьж гэнэ.

Хөнгөлөлтийн карттай оюутнууд ч өөрийнхөө картаар хоолоо идчихээд, картгүй найз нартаа картаа нууцаар хэрэглүүлсэн байна. Тэр өдөр 180 оюутан хөнгөлөлтийн картаар хоол идсэн бөгөөд эмгэн мэдээгүй дүр үзүүлэн дараагийн өдөр мөн л хоолоо худалдав. Эмгэнийг хуурч, хямд хоол идэж байгаадаа баяссан оюутнууд ч хөнгөлөлтийн картаа барьж ирсээр, Эмгэн ч хоолоо зарсаар нэг сар өнгөрчээ.

Өдөр бүр 1000 гаруй юаний орлоготой болсон эмгэн ядрах тул, зарим өдөр оюутан охидуудаас туслалцаа авч, хоолоо заруулдаг болов. Эмгэн бас туслагч охидуудаа 50 юаниар урамшуулахаа мартсангүй. Завтай үедээ эмгэнд туслаад, 50 юань авах дуртай охидууд ч мундсангүй гэнэ ээ. Цагийн ажил гэдэг бол оюутан хүний мөрөөдөл шүү дээ.

Удалгүй эмгэнд туслах хүсэлтэй охидуудын тоо нэмэгдэж, эмгэн бас нэгэн шинэ салбараа холгүй орших хот, хоорондын автобусны вокзал дээр нээв.

Мөн ясны шөл чанах, ресторануудаар түгээх ажилд ч охидууд тусладаг болж, өвгөн эмгэн хоёр олон сайхан туслагч хүүхдүүдтэй болсон байна. "Эмээгийн гурилтай шөл" гэсэн нэртэй жижиг гуанзууд ар араасаа шинээр нээгдэж, тэр хотод нэгэн шинэ төрлийн сүлжээ гуанзны брэнд бий болсон байна. Онцлог нь өвгөн эмгэн хоёр зөвхөн оюутан охидуудын туслалцаа авдаг уламжлалаа одоо хүртэл хадгалсаар байгаа гэнэ.

Үхрийн булууны ясны ид шид

Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой яс бол булууны яс юм. Монголчууд идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байжээ. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бөх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, фосфор, кальци, төмрийн агууламж сайтай байдгийг нь эрдэмтэд нотлоод байна. Ясны шөл нь хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулахаас гадна үе мөчний хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, эрч хүч тамир тэнхээ нэмдэг.

Сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэнэ. Хэрвээ ядаргаа тайлах ясны шөл гаргаж авмаар байгаа бол ясыг сайтар шулах хэрэгтэй. Хэт их махтай нь чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис нь махны чанарт дарагддаг. Ясыг хүйтэн усанд хийж 3-4 цаг зөөлөн гал дээр чанах бөгөөд шөлний дээр тунасан өөх тосыг байнга шүүж авна.

Яс хөрөөдөгч

Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул олон цаг буцалгавал ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисууд нь задарна. Өрхийн хэрэглээний энгийн тогоонд дүүртэл нь ус хийж байгаад өдөржин буцалгах хэрэгтэй. Харин дээрхи тогоонд 1 цаг буцалгаад 3 цаг битүү жигнэх маягаар 2 удаа буцалгахад бүрэн задрана.

Сайн буцалгах тусам амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна.

Яс хөрөөдөгч

Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй. Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөц их ялгарсан цайвар бордуу шөл болдог. Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байх бөгөөд бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, үнэрийг нь сайжруулна.

Зүүн өмнөд ази, Солонгос, Хятад зэрэг оронд ясны шөлөн дээр дүпү, байцаа, майлз, далайн байцаа, чинжүү хийж иддэг бөгөөд эдгээр нь эрдэс баялагийг нь улам арвижуулж өгдөг. Түүнчлэн цагаан гаа, хатаасан улаан чавгийг хийж чанахад дархлаа сайжирч, чалх сайтай болдог хэмээн үздэг.

Ясны шөлийг амтлаж, дангаар нь уухаас гадна гоймон, будаа, ногоо зэргээр хачирлан хоол хийж болно.

Ясны шөлний үйлдвэрээс зөвхөн шөл гараад зогсохгүй их хэмжээний шөлөн тос, яс гарна. Сайтар чанасан ясаар гахай, тахиа, загас, нохой, үслэг ангийн тэжээл хийхээс гадна бордоо, ясны шаазангийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгоно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ