• Цахилгаан хэрэглээ: 220V 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 2.2 квт
  • Хөдөлгүүр: Зэс утсан ороомогтой
  • Хүчин чадал: 5-30 кг/цаг
  • Зуурмагын чанар: ≥98%
  • Алдагдал: ≤ 0.1%
  • Тогооны автомат цэвэрлэгээ: ≥ 95%
  • Аюулгүй байдал: ≥ 98%
  • Түүхий эдийн оруулга: Механик
  • Зориулалт: Хэрчсэн гурил, бууз, хуушуур, баншны гурил зуурах. Жимс, ногоо, мах зэрэг таташ амтлах
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 1500 юань

Олон жилийн турш гурил зуурах төхөөрөмжүүдийн давуу талуудыг судлан үзэж уламжлалт гурил зуурах аргатай харьцуулалт хийсэний үндсэн дээр энэхүү гурил зуурагчийг бүтээсэн юм. Гурилыг жигдхэн хатуу зуурна гэдэг бол гурил зуурагчуудийн шийдэж чадаагүй асуудлуудын нэг билээ. Гэтэл хатуухан зуурмагаар хийдэг олон зүйлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал:

Хэрчсэн гурил, бууз, хуушуур, банш гэх мэт нарийн хоолны гурилан зуурмаг юм.

Үүнээс гадна төхөөрөмжийг миксер маягын загвараар хийсэн нь төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний амталгаа хийх, холих үйлдлийг давхар хийх боломжыг бүрдүүллээ. SUS304 маркын сайн чанарын гангаар хийсэн тул гурил наалдах, зэв идэх явдал үгүй болно.

Итали улсын макарони зуурагчийн технологийн ашиглан дуу чимээ багатай, авсаархан, жигд эргэлттэй зэрэг онцлогыг бүрдүүлсэн бөгөөд хуурай гурилыг богино хугацаанд хүнсний технологийн дагуу уян зуурмаг бэлтгэж чадна. Энэ төхөөрөмжийг хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна дараах салбарт өргөн хэрэглэж болно.

  1. Эм эмнэлэгийн үйлдвэрлэл
  2. Барилгын зуурмагын үйлдвэрлэл
  3. Цэргийн анги нэгтгэл
  4. Нийтийн хоолны газар
  5. Зочид буудал
  6. Хагас бэлэн бүтээгдэхүүний цех зэрэг

  1. Машины эд ангиудыг боосон боолтуудыг сайтар чангалах хэрэгтэй.
  2. Машиныг ажиллах боломжтой талбайд суурьлуулсан байх хэрэгтэй
  3. Машиныг цахилгаанд холбохдоо газардуулгыг сайтар хийсэн байна.
  4. 3квт, 15A -аас доошгүй цахилгаан тэжээлд холбоно. Цахилгааны утасны шалбархай болон даацыг сайтар шалгаж тооцсон байх хэрэгтэй.
  5. Асаах товчлуурыг дарж, машин жигд ажиллаж байгааг шалгана.

Дадлага хийх

Зуурмаг бэлтгэх

Тогоонд 5-10 кг гурил хийж, түүний жингийн 50 хувьтай тэнцэх ус хийнэ. 3-5 минут хиртэй зуурмаг бэлтгэхийг хүлээнэ. Зуурмагын нягтрал таалагдсан бол тухайн жороор цаашид гурилын зуурмаг бэлтгэнэ. Машиныг ажиллаж байх хугацаанд гараа тогоо руу оруулахыг хориглоно.

Зуурмагыг авах

Зуурмаг бэлэн болмогц машиныг цахилгаан тэжээлээс салгаж хавхагыг нээн, зуурмагыг авна. Зуурмаг том хэмжээтэй бол хутга хэрэглэж болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч