Бууз гэдэг хаяа идэж байхад сайхан хоол.

Буузны гурил элдэгч

Үндэсний уламжлал болсон сайхан буузыг бид дэлгүүрээс аваад иддэг болсоор удаж байна. Гэвч буузны бизнес хийх сонирхолтой хүмүүүс их байдаг. Бүгд л сэтгэл гаргаж сайхан бууз хийн түмэндээ хүргэх гэсэн сайхан эрмэлзэлтэй.

Гэвч гар аргаар олон хүн цалинжуулахгүйгээр хэрхэн цөөхүүлээ энэ хүнд ажлыг нугалах вэ? гэдэг л хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Зах зээл байна уу гэвэл үнэхээр байгаа.

Автомашины түгжрэлээс болоод ч тэр үү, эсвэл Монголчуудын маань бэлэнчлэх сэтгэлгээ хэт өндөр болсноос ч болоод байгаа юм уу бүү мэд. Ямар ч байсан бууз банш ашигтай бизнес гэдгийг манайхан анзаарсан бололтой.

Орой ажилаасаа 6 цагт тараад л түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа харж байгаа иргэд маань бэлэнчлэхээс ч яах билээ дээ.

Миний хувьд ч гэсэн хүүхэд байхдаа бууз банш чимхээд, гурилаа зуураад байдаг байсан бол одоо дэлгүүрийн бууз банш байнга авч иддэг болоод байгаа.

Тэгвэл бидний хамгийн өргөн хэрэглээтэй буузны үйлдвэрийг механикжуулахад ямар ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ? Үүнд:

  1. Бууз баншны мах хэрчигч машин
  2. Гурил зуурагч машин
  3. Буузны гурил элдэгч машин
  4. Буузны хөлдөөгч

Энд би яагаад бууз чимхэгч машиныг оруулсангүй вэ? гэвэл Хятадад үйлдвэрлэдэг бууз чимхэгч машин нь Монгол буузны уран гоёмсог чимхэлтийг хийж чаддаггүйд байгаа юм. Хятадын бууз чимхэгч машин нь мантуун бууз чимхэхэд тохиромжтой байдаг болохоор энэ төхөөрөмжийг танилцуулахаас татгалзлаа.

1. Бууз баншны мах хэрчигч

Энэхүү машин нь бууз баншны мах ногоог гараар татсан мэт хэрчихээс гадна махыг нарийн татах нэмэлт тоноглолтой.

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 2,2 квт/цаг
  • Хөдөлгүүрийн хурд: 1400 эрг/мин
  • Мах татах хүчин чадал: 400кг/цаг
  • Мах хэрчих хүчин чадал: 250кг/цаг
  • Мах татагчийн амсарын диаметр: 11см
  • Мах хэрчигчийн амсарын хэмжээ: 13см х 9см
  • Мах хэрчих хамгийн бага зузаан: 3.5мм, 7мм (Аль нэгийг нь сонгоно.)
  • Материал: Үл зэврэх сайн чанарын ган
  • Баталгаа: Нэг жил
  • Машины жин: 55кг
  • Машины хэмжээ: 55см х 38см х 75см
  • Үйлдвэрийн үнэ: 2600 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

2. Гурил зуурагч машин

Энэхүү машинаар гурил зуурахаас гадна бууз баншны шанзыг амтлаж базахад өргөн хэрэглэнэ.

Гурил зуурагч

Загвар HM-15 HM-25 HM-50
Хүчин чадал 15 кг/удаа 25 кг/удаа 50 кг/удаа
Гурил зуурах хугацаа 15-30 минут 15-30 минут 15-30 минут
Эргэлтийн хурд 40 эрг/мин 40 эрг/мин 40 эрг/мин
Цахилгаан хэрэглээ 220V/50Hz 220V/50Hz 380V/50Hz
Цахилгаан зарцуулалт 1.1 квт/цаг 2.2 квт/цаг 3.0 квт/цаг
Туузан дамжуулагч А1050 В1200 В1250
Хүндийн жин 65кг 76кг 123кг
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрлэх хугацаа 5 өдөр 5 өдөр 5 өдөр
Үнэ 1780 юань 2780 юань 3000 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг Үйлдвэрлэгч тал хариуцна. Хэрэв HM-50 загвар дээр 220V-ийн хөдөлгүүр тавиулах хүсэлтэй бол хүчин чадал 5 кг-аар буурахыг анхаарах хэрэгтэй.

Гурил зуурагч

Загвар HM-15 HM-25 HM-50
Хүчин чадал 15 кг/удаа 25 кг/удаа 50 кг/удаа
Гурил зуурах хугацаа 15-30 минут 15-30 минут 15-30 минут
Эргэлтийн хурд 40 эрг/мин 40 эрг/мин 40 эрг/мин
Цахилгаан хэрэглээ 220V/50Hz 220V/50Hz 380V/50Hz
Цахилгаан зарцуулалт 1.1 квт/цаг 2.2 квт/цаг 3.0 квт/цаг
Туузан дамжуулагч А1050 В1200 В1250
Хүндийн жин 65кг 76кг 123кг
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрлэх хугацаа 5 өдөр 5 өдөр 5 өдөр
Үнэ 2280 юань 3080 юань 4700 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг Үйлдвэрлэгч тал хариуцна. Хэрэв HM-50 загвар дээр 220V-ийн хөдөлгүүр тавиулах хүсэлтэй бол хүчин чадал 5 кг-аар буурахыг анхаарах хэрэгтэй.

3. Гурил элдэгч машин

Энэхүү машин нь гурилын ирмэгийг нимгэлж элдэнэ. Хэмжээ болон гурилын зузааныг үйлдвэрээс тохируулан хийдэг тул захиалга хийхдээ энэ тухай мэдээллийг урьдчилан өгөх хэрэгтэй байдаг. Нэг машин нэг л янзын хэмжээгээр гурилыг элдэнэ.

  • Материал: Үл зэврэх ган төмөр
  • Баталгаа: Нэг жил
  • Үнийн санал: 6300 юань

Буузны гурил элдэгч

Буузны гурил элдэгч

4. Бууз баншны хөлдөөгч

 

Бууз банш хөлдөөгч

Энэхүү хөлдөөгчүүд нь бууз банш хөлдөөх зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Хүнсний эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангасан болно.

Үзүүлэлт Нэг хаалгатай Хоёр хаалгатай Дөрвөн хаалгатай
Хэмжээ 620мм х 750мм х 1950мм 1200мм х 750мм х 1950мм 1200мм х 750мм х 1950мм
Цахилгаан хэрэглээ 0.56 квт/цаг 0.98 квт/цаг 0.98 квт/цаг
Хөлдөөх температур -180С аас - 220С -180С аас - 220С -180С аас - 220С
Цахилгаан хэрэглээ 220V 220V 220V
Материал Хүсний зориулалтын үл зэврэх ган
Тавиур тоо 14 тавиур 28 тавиур 26 тавиур
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Нийлүүлэх хугацаа 10-13 хоног
Үйлдвэрийн үнэ 9500 юань 15500 юань 15000 юань

Жич: Хятад улсын томоохон үйлдвэрүүд БНХАУ-ын нутаг дэвсгэрийн аль ч бүс нутагт өөрийн зардлаар хүргэлт хийдэг тул дээрхи үнийн саналд Гуанжу хотоос Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ