Мантуун бууз, пирожки бол нийтийн хоолны салбарт хамгийн их борлуулалт сайтай бүтээгдэхүүний нэг юм шиг санагддаг. Тэгвэл энэхүү машин нь урьдчилан бэлтгэсэн гурилыг элдээд, шанзыг нь автоматаар тааруулан уламжлалт чимхэлтээр чимхэж бэлтгэнэ. 

Урд хөршид мантуун буузны ТҮЦ их байдаг бол хойд хөршид пирожки зардаг ТҮЦ их тааралддаг. Эдгээр хоёр түргэн хоолыг таашаагчид их байдаг.

Миний бодлоор бэлэн гоймон усанд дэвтээж өгч байхаар сайхан амттай мантуун бууз, пирожки худалддаг цэг нээвэл арай олон үйлчлүүлэгчтэй болж магадгүй мэт санагддаг. Гэхдээ ганцхан махтай биш. Ногоотой, төмстэй, аарцтай гэх мэт олон төрлийнх байж болно.

мантуун бууз

  • Нэг цагт 800-2800 ширхэг бууз үйлдвэрлэх энэ машин нэг жилийн баталгаатай.
  • 15-80 гр - ийн хэмжээтэй том, жижиг буузны нэг ширхэг хэв үнэгүй дагалдана. 
  • Нэмж хэв захиалах бол нэг бүр нь 500 юань үнэтэй.
  • Тоног төхөөрөмжийн үйлдвэрийн үнэ: 20000 юань. Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна.

мантуун бууз

Мантуун бууз

Мантуун бууз

Энд би манай хоёр хөршид элбэг тохиолдох мантуун бууз болон пирожки худалдаалах ТҮЦ-ийг танилцуулмаар байна. Энэ бол манайд хэрэгжүүлж болох шинэлэг бизнес мэт санагдаж байна.

мантуун бууз

Зураг дээр: Хамгийн түргэн хоолны нэг болох Птрожки худалдах цэг. (Украйнд))

мантуун бууз

Зураг дээр: Халуун пирожки худалдах ТҮЦ. (ОХУ-д)

мантуун бууз

Зураг дээр: Оросын ресторанууд өглөөнөөс үдэш болтол гаднаа "Халуун пирожки" худалдаад, оройн цагаар ресторанаа нээдэг гэнэ. (ОХУ-д)

мантуун бууз

Зураг дээр: Шанхайгийн алдарт мантуун буузны ТҮЦ. (БНХАУ-д)

мантуун бууз

Зураг дээр: Бостон хот дахь Мантуун буузны BAO BAO сүлжээ ресторан. (АНУ-д)

мантуун бууз

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ