![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: 4880-9020 юань Сонголтуудын үнийн саналыг дор нийтлэсэн. |
Хятад хүмүүс хийх ажил үгүй лазан залхуу хүнийг "Хөрөөгүй мужаан, анжисгүй тариачин" гэж ярьдаг. Энэ нь ажлын багажгүй бол хийх ажилгүй хүн болно гэсэн утгатай үг юм.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд маань "Ресторанд угаагч хийж байлаа" гэх нь элбэг байдаг. Маш нарийн дэс дараалалтай, хүнд ажил л даа.
Монголчууд бидний хувьд ядуу дорд хүмүүсийн ажил мэт санагдах авч, зоогийн газрын үйлчилгээний хувьд бол өндөр хариуцлагатай ажлын нэг юм.
Хятад улсад аялаж явж байхад бөгс эргэх зайгүй жижигхэн ажлын байраа бүрэн дүүрэн ашиглаж чадсан авъяаслаг хүмүүстэй их тааралддаг.
Нэг удаа Хятадын түншүүдтэйгээ оройн зоог барихаар томоохон зоогийн газар очлоо. Хурим найр дуусаад хүмүүсийн хөл хөдөлгөөн их байв. Зааланд байгаа ширээнүүд дээр бохир аяга тавагнууд нь овоорсон байгааг хараад хир удаан хүлээх бол хэмээн айдас төрж байлаа. Гэтэл 10 минутын дараа зочид хүлээн авах танхимын ширээн дээр цэвэр цэмцгэр аяга тавгаа өрж байв. Ердөө л ганц янжуур тавтайхан татах л хугацаа шүү дээ.
Миний сонирхол хөдөлж гал тогооны өрөө рүү нь шагайж харав. Туслах тогооч нэгэн төхөөрөмж рүү бохир аяга тавгаа хийж цэвэрлээд, хув хуурай аяга тавагнуудыг зөөгчид өгч байлаа. Дараа нь нөгөөх нөхөр маань нөгөө төхөөрөмж рүүгээ бас л маш олон төрлийн хүнсний ногоог хийгээд угааж эхлэв.
Би ихэд олзуурхаж, тэр төхөөрөмжийн зургийг гар утсандаа авч, заавал судлах төхөөрөмжүүдийнхээ жагсаалтанд оруулж, сайт руугаа шинэ мэдээлэл болгон нийтлэж байна.
Энэ төхөөрөмж бол хүний оролцоогүйгээр 1000 гаруй аяга тавагнуудыг аравхан минутын дотор угаагаад ариутгана. 12-15 хүний бүтэн өдөр хийх хүнд ажлыг 30 минутанд хийнэ.
Хамгийн гайхалтай нь гэвэл энэ төхөөрөмж химийн бордоогоор бордсон (Пестицид ихтэй шууд хэрэглэж болохгүй ногоо) жимс ногоо, их хэмжээний хүнд метал агуулсан далайн гаралтай бүтээгдэхүүн, үнэр орсон мах зэргийг угаагаад, ариутгаж чаддаг нь хачирхалтай. Тусгай ариутгал хийх озоны аппарат суулгасан юм байна билээ.
Энэ төхөөрөмжийг хараад ер нь жимс ногоо, махыг угааж ариутгадаг бизнес юм уу эсвэл жижиг зоогийн газруудын аяга тавагыг угааж өгдөг шинэ төрлийн бизнесийг хөгжүүлмээр юм байна даа гэсэн бодол төрсөн. Гэтэл Хятадад хүмүүс энэ үйлчилгээг аль хэдийн сэтгээд хийчихсэн байлаа.
Харин МОНГОЛ-д ямар байгаа билээ?..
Загвар | 0,8 | 0,1 | 1,2 | 1,5 | 1,8 |
Дотор хэмжээ | 60*60*30см | 80*80*30см | 100*60*30см | 130*60*30см | 160*60*30см |
Гадна хэмжээ | 80*75/80*80см | 100*75/80*80см | 120*75/80*80см | 150*75/80*80см | 180*75/80*80см |
Материал | Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан SUS304 маркийн үл зэврэх ган | ||||
Халаалт | Халаалтын шугаман хоолой | ||||
Цахилгаан зарцуулалт | 2,1 квт/цаг | 2,8 квт/цаг | 3 квт/цаг | 3 квт/цаг | 3 квт/цаг |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт | 220 вольт | 220 вольт | 220 вольт |
Хүчин чадал | 1000-2000 ш/цаг | 1000-2000 ш/цаг | 2000-3000 ш/цаг | 3000-4000 ш/цаг | 4000-5000 ш/цаг |
Хүндийн жин | 60 кг | 60 кг | 78 кг | 95 кг | 120 кг |
Чичирийлэлт | 30 | 35 | 40 | 50 | 60 |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үнэ стандарт загвар | 4880 юань | 5450 юань | 5700 юань | 6000 юань | 7600 юань |
Үнэ делюкс загвар | 5180 юань | 5750 юань | 6000 юань | 6300 юань | 7920 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна. 2019 оны 12-р сарын 31 нээс эхлэн энэхүү үнийн санал нь 1000 юанаар хямдрах болно гэж үйлдвэрлэгч мэдэгдэл хийсэн.
Загвар | 0,8 | 0,1 | 1,2 | 1,5 | 1,8 |
Дотор хэмжээ | 60*60*30см | 80*80*30см | 100*60*30см | 130*60*30см | 160*60*30см |
Гадна хэмжээ | 80*75/80*80см | 100*75/80*80см | 120*75/80*80см | 150*75/80*80см | 180*75/80*80см |
Материал | Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан SUS304 маркийн үл зэврэх ган | ||||
Халаалт | Халаалтын шугаман хоолой | ||||
Цахилгаан зарцуулалт | 2,1 квт/цаг | 2,8 квт/цаг | 3 квт/цаг | 3 квт/цаг | 3 квт/цаг |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт | 220 вольт | 220 вольт | 220 вольт |
Хүчин чадал | 1000-2000 ш/цаг | 1000-2000 ш/цаг | 2000-3000 ш/цаг | 3000-4000 ш/цаг | 4000-5000 ш/цаг |
Хүндийн жин | 60 кг | 60 кг | 78 кг | 95 кг | 120 кг |
Чичирийлэлт | 30 | 35 | 40 | 50 | 60 |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үнэ стандарт загвар | 5480 юань | 6100 юань | 6450 юань | 6800 юань | 8600 юань |
Үнэ делюкс загвар | 5830 юань | 6450 юань | 6800 юань | 7150 юань | 9020 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна. 2019 оны 12-р сарын 31 нээс эхлэн энэхүү үнийн санал нь 1000 юанаар хямдрах болно гэж үйлдвэрлэгч мэдэгдэл хийсэн.
Зураг дээр: Гар болон компьютер тохиргоотой угаагч машины харьцуулалт
Зураг дээр: Стандарт загварын гар тохиргоотой машин
Нийтийн хоолны газрын аяга таваг, сав суулга угаах зардлыг хэмнэж үр ашгийг нэмэгдүүлнэ. Төхөөрөмжийг угааж цэвэрлэхэд 10 секунд хангалттай. Туршилтаас үзэхэд нэг удаагийн аяга таваг угаах зардал 10 юань хүрээгүй байсан тул мөнгө хэмнэх боломж байгааг баталж чадсан байна.
Озон үүсгэгч төхөөрөмж суурьлуулсан нь угаалга хийх усыг ариутгахаас гадна сав суулганд наалдсан нян вирусыг бүхэлд нь усгана. Мөн төхөөрөмжийн булан тохойд үүрлэж үржих нөхцлийг зогсоож байнгын ариутгал хийнэ. Крантаар урсан ирж байгаа усанд байгаа элдэв бохирдлыг ариутгаж, угаалгыг төгс хийх боломжыг бүрдүүлж өгнө.
Иймд энэхүү төхөөрөмжинд жимс ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, махыг угааж цэвэрлэж бас болно.
Зураг дээр: Гар тохиргоотой угаагч машины хянах самбар
Зураг дээр: Компьютер тохиргоотой угаагч машины хянах самбар
Зураг дээр: Хэт авианы генераторыг суурьлуулж холбосон байдал
Аяга таваг угааж хатаасны дараа түүнийг хадгалах, нэмэлт ариутгал хийхэд дараах төхөөрөмжийг ашиглана.
Загвар | RTP980-A | RTP1500-A | RTP2000-A |
Хэрэглэх орчин | Жижиг зоогийн газар | Дунд ресторан | Том ресторан |
Багтаамж | 980 литр | 1500 литр | 2000 литр |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт | 220 вольт |
Цахилгаан зарцуулалт | 1800 ватт | 2400 ватт | 3600 ватт |
Тавиур | 5 давхар | 5 давхар | 5 давхар |
Хэмжээ | 116*48*168см | 170*49*189см | 223*50*189см |
Халаах температур | 1200С | 1250С | 1250С |
Ариутгал | Хэт ягаан туяа | Хэт ягаан туяа | Хэт ягаан туяа |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үйлдвэрийн үнэ | 3288 юань | 7000 юань | 8300 юань |
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Эрээн хотод ажиллаж амьдарч байхад гэнэтхэн нэг өдөр бүх зоогийн газрууд гялгар уутаар бүрсэн аяга таваг хэрэглэх болов. Учирыг нь асуухад хотын захиргаанаас хийсэн шалгалтын дүнгээр нийтийн хоолны газруудын эрүүл ахуйн шаардлага хангасан газар нэг ч байхгүй байсан гэнэ. Иймд хотын захиргаа аяга таваг угааж, ариутгал хийдэг газрыг бодлогооор байгуулж бүх гуанз ресторануудыг хамруулсан байна.
Энэ бол нэг талаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах сайн ажил болсон төдийгүй нийтийн хоолны газруудад ч орон тоо хэмнэх сайшаалтай ажил болсон гэдэг.
Манайд ч гэсэн энэ ажлыг хэрэгжүүлж болмоор санагддаг.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.