Автомашины түгжрэлээс болоод ч тэр үү, эсвэл Монголчуудын маань бэлэнчлэх сэтгэлгээ хэт өндөр болсноос ч болоод байгаа юм уу бүү мэд. Ямар ч байсан бууз банш ашигтай бизнес гэдгийг манайхан анзаарсан бололтой.

Орой ажилаасаа 6 цагт тараад л түгжирсээр яваад 8 цаг гэхэд гэрийн бараа харж байгаа иргэд маань бэлэнчлэхээс ч яах билээ дээ.

Миний хувьд ч гэсэн хүүхэд байхдаа бууз банш чимхээд, гурилаа зуураад байдаг байсан бол одоо дэлгүүрийн бууз банш байнга авч иддэг болоод байгаа.

банш

Загвар МС-80 МС-180 МС-200
Стандарт зориулалт Энгийн Үйлчилгээний Үйлдвэрлэлийн
Цахилгаан хэрэглээ 220V 220V/380V 220V/380V
Хөдөлгүүр 1.5 квт 2.25 квт 2.25 квт
Хүчин чадал 4800 шр/цаг 15000 шр/цаг 20000 шр/цаг
Хэмжээ 70см*50см*80см 150см*75см*120см 190см*80см*150см
Материал Үл зэврэх ган SUS304
Бууз баншны жин (g) 6-60гр 12-30гр 15-45гр
Машины жин 120кг 290кг 350кг
Үнэ 5900 юань 13000 юань 19000 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Жич: Та машины сонголт хийхдээ бууз баншны жинг анхаарах хэрэгтэй. Өөрийн хийх гэж байгаа бууз баншны жинг тодорхойлсоны дараа аль загварын машиныг сонгохоо шийднэ. Үйлдвэрлэгч нэг хэв тоног төхөөрөмжтэй дагалдуулан үнэгүй өгнө. Хэрэв өөр хэв хэрэгтэй бол 500 юанаар нэмж захиалж болох юм байна.

Хэрэв банш болон буузны хэвний хэмжээ болон хэлбэр их хэмжээгээр өөрчлөгдөх шаардлага гарвал толгойг нь бас өөрчилөн солино. Иймд толгой болон хэв нийлээд 1200 юань болдог.

  • Бүрэн автомат ажиллагаатай
  • Хэрэглэхэд хялбар, бүтээмж өндөр
  • Хөдөлмөр хөнгөвчилж ажиллах хүч хэмнэнэ.
  • Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул зэврэхгүй бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангасан.
  • Арчилгаа бага шаардах бөгөөд маш цэвэр.
  • Машиныг бүхэлд нь SUS304 маркийн үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн тул нийтийн хоол, хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн.
  • Бага хэмжээний шүүслэг махыг цэвэрхэн бөгөөд нямбай бооно.
  • Авсаархан энэхүү машин нь маш авъяаслаг тогоочоос илүү хурдан бөгөөд жигд хэлбэртэй банш хийнэ.
  • Машин нь гурилын зузааныг тохируулж болохоос гадна шанзны их багыг тааруулна. Төрөл бүрийн хоол хийх боломжтой бөгөөд бэлэн бүтээгдэхүүнийг нь жигнэх, шарах, чанаж болно.
  • Цагт 4800-20000 ширхэг банш чимнэ.
  • Цэвэрлэхэд хялбар, задлаж угсрах нь амархан.

Үйлдвэр дээр хийсэн тэмдэглэл

Үйлдвэр дээр очиж судалгаа хийх явцдаа хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэлийн хамгийн чухал шаардлагуудын нэг болон төмрийн маркийг бид голлон анхаарсан юм.

Тус үйлдвэр SUS304 болон SUS204 гэсэн хоёр төрлийн төмрөөр үйлдвэрлэл явуулж байв. SUS204 болон SUS304 маркийн төмөр нь Хятадын стандартаар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан сайн чанарын үл зэврэх ган юм.

Энэхүү гангаар хийсэн хүнсний тоног төхөөрөмжийг дэлхийн чанарын стандартаар хүлээн зөвшөөрдөг бөгөөд үнийн хувьд SUS304 төмрөөр хийсэн тоног төхөөрөмж нь арай үнэтэй байлаа.

Манайд мэрэгжлийн хяналтын шаардлага нэн өндөр тавигддаг тул би SUS304 маркийн төмрөөр хийсэн машины сонголтыг хийсэн юм.

Тус машин нь бэлэн таташ болон зуурсан гурилаар төрөл бүрийн хэлбэртэй бууз банш чимхэх бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал маш их байсан нь манайх шиг сайн ажилчин олдоггүй оронд нэн хэрэгтэй мэт санагдсан.

Энэхүү видео бичлэг дээр энгийн МС-80 загварын машин дээр банш үйлдвэрлэж байгааг харууллаа.

Энэхүү бичлэг дээр 80 загварын баншны машин дээр ажиллах зааварчилгааг харууллаа.

Бид цагаан сарын 1500 бууз чимхэх гэж 7-8 хүн бүтэн үдшийн ажил болдогийг мэднэ. Тэгвэл энэ машинаар нэг ажилчин нэг цагт 4500-20000 ширхэг бууз банш чимхэнэ. Хамгийн гол онцлог тал гэвэл үйлдвэрлэлийн хаягдал брак гарахгүй.

Технологийн горим алдахгүй л бол 100 хувь чанартай банш бууз чимхэнэ. Эцсийн бүтээгдэхүүнийг чанах, шарах, жигнэх гэх мэт олон зориулалтаар болгоно.

Бууз баншнуудын хэмжээ, жин нь жигд адилхан гарах тул нийтийн хоолны газруудын стандартад маш сайн тохирно. Гурилын зузаан, махны хэмжээг өөрийн хүссэн хэмжээгээр тохируулж болдог.

1. Энгийн загварын машин

банш

Зураг дээр: Цагт 4500 ширхэг банш үйлдвэрлэх хүчин чадалтай, МС-80 загварын машин.

банш

Үйлдвэрийн талбай бага шаардана. Цахилгаан зарцуулалт бага, цэвэрлэгээ хийхэд хялбар зэрэг нь үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлагыг хангахад амар.

банш

банш

2. Өндөр хүчин чадалтай бууз баншны машинууд

банш

Зураг дээр: Цагт 15000-20000 ширхэг банш үйлдвэрлэх хүчин чадалтай, МС-180 ба МС-200 загварын машин.

банш

МС-180 болон МС-200 загварын машинаар дараах маягын чимхэлттэй бууз баншуудыг хийж болно.

банш

Хэрэв та МС-180 болон МС-200 загварын машин захиалж байгаа бол дээрхи хэвнүүдээс нэмэлтээр захиалан авч болно. Нэг хэвний үнэ 600-1200 юань.

банш

Зураг дээр: МС-80 машинаар чимхсэн банш

банш

Зураг дээр: МС-80 машинаар чимхсэн банш

банш

Зураг дээр: Гэрийн банш

банш

Empanada шарсан банш буюу манайхаар гэрийн хуушуур. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр: Spring roll буюу хуймаг. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр: Ravioli буюу дөрвөлжин банш. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр: Samosa буюу Энэтхэгийн гурвалжин хуушуур. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

банш

Зураг дээр:Wonton буюу Хятад банш. МС-180 болон МС-200 загварын машинд тохирно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ