![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Энэхүү машин нь маркаасаа шалтгаалан хайрах гурилын диаметр тодорхойлогдоно. Хамгийн жижиг нь 20 см байдаг бол хамгийн том нь 80 см хүртэл диаметртэй байна.
20-40 загварын машинууд нь жижиг гурил хайрах тул 10-20 секундэнд гурилыг хайрч элдэж бэлэн болгоно. Харин 45-80см-ийн том машинууд нь 30-50 секундэнд хайрсан гурил үйлдвэрлэнэ.
Элдсэн гурилын зузааныг 1мм-10мм хүртэл тохируулж болно.
Марк | Чадал | Хүчдэл | Хэмжээ | Хүнд | Хүчин чадал | Цахилгаан зарцуулалт | Үнэ |
20см | 2500 ватт | 220V | 520x620x1350 мм | 160 кг | 1200 шр/цаг | 1.6 квт | 5800 юань |
25см | 3000 ватт | 220V | 520x620x1350 мм | 180 кг | 1200 шр/цаг | 2 квт | 6100 юань |
30см | 3500 ватт | 220V | 520x620x1350 мм | 200 кг | 600-1200 шр/цаг | 2.5 квт | 6500 юань |
35см | 4000 ватт | 220V | 520x620x1350 мм | 250 кг | 600-1200 шр/цаг | 4 квт | 6900 юань |
40см | 4500 ватт | 220V | 720x640x1600 мм | 250 кг | 600-1200 шр/цаг | 5 квт | 8000 юань |
45см | 5000 ватт | 220V | 720x640x1600 мм | 260 кг | 600-800 шр/цаг | 6 квт | 8600 юань |
50см | 10000 ватт | 220V | 720x640x1600 мм | 280 кг | 600-800 шр/цаг | 8 квт | 9100 юань |
60см | 12000 ватт | 380V | 900x950x1800 мм | 300 кг | 90 шр/цаг | 12 квт | 11600 юань |
70см | 14000 ватт | 380V | 920x980x1800 мм | 350 кг | 90 шр/цаг | 14 квт | 12100 юань |
80см | 16000 ватт | 380V | 1030x130x1800 мм | 400 кг | 90 шр/цаг | 16 квт | 13400 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
1. Гурил хайрагчийн халаагч нь дээд доод талдаа ижил температураар жигд хална.
2. Үл зэврэх гангаар хийсэн тул хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.
3. Джитал дэлгэцийн тусламжтайгаар халаалтын температурыг хүссэн хэмжээгээрээ тохируулж болох тул гурилыг бүрэн болон хагас хайрч чадна.
4. Хайрах хугацааг тохируулж болдог тул гурил түлэгдэх гэсэн алдаа гарахгүй.
5. Нэгэнт тохиргоог зөв хийсэн бол ганцхан товчлуураар машиныг удирдах бөгөөд машин тодорхой жигд температурт гурилыг тогтоосон хугацаанд хайрч бэлэн болгоно.
6. Даралт нь жигд тул гурилын зузаан жигд элдэгдэнэ. Элдсан гурилын цаана байгаа бичгийг ч уншиж болохоор маш нимгэн элдэж чадна.
7. Овор хэмжээ бага бөгөөд ажиллуулахад нэн хялбар.
8. Ямар ч тос хэрэглэхгүй бөгөөд наалддаггүй тул эдийн засгийн хэмнэлттэй.
9. Тослоггүй, түлэгдэлтгүй, өнгө цагаан, амт үнэр сайхан хайрсан гурил үйлдвэрлэнэ.
10. Үйлдвэрлэлийн байранд тосны утаа гарахгүй, гал түймэрийн аюул үгүй.
11. Цуйван болон гурилтай хоолны элдэж хайрсан гурил бэлтгэхээс гадна далан давхар бин үйлдвэрлэж болно. Мөн хайрсан гуриланд котлет, тахиа гахайн мах, загас, шинэ ногооны салат, жимс, цөцгий, өндөг гэх мэт бүтээгдэхүүнийг ороож амтат түргэн хоол үйлдвэрлэж болно.
12. Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газар ашиглахад нэн тохиромжтой.
Энэхүү машинаар маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж болно.
Гурилын хатуухан зуурвал чийг бага болох бөгөөд хатсан бин шиг болох тул 500 гр усанд 300-350 гр ус хийж өгөх хэрэгтэй. Амт чанарыг сайжруулахын тулд давс, сонгино, өндөг гэх мэт зүйл нэмж өгч болно. Хэрэв хадгалалтын хугацааг уртасгах гэвэл бэлэн болсон гурилын чийглаг аль болох бага байх нь чухал. Чийглэг багатай гурилыг удаан хадгалж болно. Гурилыг зуураад, гадаргуу дээр нь тос түрхэн 40 минут хиртэй амраах хэрэгтэй. Учир нь гурил дөнгөж зуурсны дараа их наалдамхай байдаг. Амраасны дараа гурилын наалдамхай чанар бага болж хайрахад төвөг учирахгүй.
Зөвхөн сонгино гэлтгүй халиар, хүмүүл, таана гэх мэт Монголчуудын амтархан иддэг байгалын гаралтай ногоон ургамалтай хийвэл илүү олны талархэл хүлээх болно.
Гурилын зузааныг хүссэн хэмжээгээрээ тохируулж болох тул зөвхөн цуйвангийн гурил гэлтгүй амтат бин үйлдвэрлэсэн ч болно.
Гурлийг далан давхар бин хийдэг шиг бэлтгэх юм бол ийм олон давхрагатай бин бас үйлдвэрлэж болно.
Шөлтэй хоолны даруулга болгох Сонгинотой бин ямар ч талхнаас илүү амттай гэдэг нь ойлгомжтой.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ. Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.