![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: 980 юань |
Саяхан би интернет дээрээс "Хайртай хүндээ битгий хиам авч өгөөрэй" гэсэн нийтлэл уншаад нилээд олон зүйл бодогдов. Хиам бол миний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүн. Гэтэл зарим нэг үйлдвэрүүд хиамны найрлаганд тун бага хэмжээгээр ордог Нитрит гэгч бодисын тунг тааруулахгүй хийснээс болж, Монголд хорт хавдар үүсэх нэгэн шалтгаан болж байгаа тухай дээрхи нийтлэлд өгүүлсэн байсан юм.
Иймд Нитрит хэмээх хорт бодис хэрэглэдэггүй хиамыг олж иднэ гэхэд бэрх. Бүхий л хиамны үйлдвэрийн технологийн жоронд энэ бодис заавал байдаг. Гэвч бидэнд бас нитритгүй амтат хиам үйлдвэрлэх боломж байгааг Хятадын зах зээл дээрээс олж мэдэрсэн юм.
Урд хөршид 14 жил аялаж явахдаа олон газар шууд халуунаар шарж өгдөг хиамыг идэж явлаа. Тэр хиам нь дэлгүүрийн хиам шиг бяцхан гашуувтар амт үгүй бөгөөд халуунаар нь нүдэн дээр бэлтгэж өгдөгт хамаг учир оршиж байгаа юм.
Энхүү үйлчилгээ манай Монголд байдаггүй болохоор энд би зориуд энэ нийтлэлээ бизнес санаа болгон бэлтгэлээ.
Монголд хамгийн хямд мах байдаг бөгөөд мөн малын дайвар бүтээгдэхүүн ихээр хаягдаж байна. Махыг хүн янз бүрээр сайхан амталж болно. Гэвч хиам шиг хэлбэр дүрсэнд оруулж үйлдвэрлэнэ гэвэл хамгийн багадаа гэхэд л 10-15 сая төгрөгний зардал гарна. Хиамны махан таташ бэлтгэгч, таташ амтлагч-холигч, олгойд шахагч, хиам боогч, шарах шүүгээ гээд нилээд олон дамжлага бүхий тоног төхөөрөмжийн хэрэг гарна.
Тэгвэл энд танилцуулж байгаа машин бол шууд махны машинаар татсан махаа амтлаад, хиам хэлбэрт оруулан шардагаараа давуу талтай юм.
Ялангуяа манай хөдөө орон нутаг шиг жижиг зах зээлтэй газар нэн тохиромжтой. Тэгээд ч ойролцоогоор 400 мянган төгрөг байхад л үйлдвэрлэлээ эхлүүлж болно.
- Хүчин чадал: 16 ширхэг/ удаа
- Шарах хугацаа: 5-8 мин
- Хэмжээ: 620*320*180мм
- Хиамны хэмжээ: 185*32мм
- Хүндийн жин: 9 кг
- Ажиллах зарчим: Ахуйн газаар ажиллана.
- Хэвний материал: Хөнгөн цагаан хайлш
- Асаалт: Цахилгаан асаагуур
- Үйлдвэрийн баталгаа: 13 сар
- Үнэ: 980 юань (Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
Манайд малын таван цул болон цус ихээр хаягддаг. Тэгвэл малын таван цул болон цусаар сайхан амтат хиам үйлдвэрлэж бас болно.
Зураг дээр: Таван цулын хиам
Зураг дээр: Цусан хиам
Зураг дээр: Таван цул болон цусны холимог хиам.
Япончууд хиамыг ийм тугалган уутанд хийж хадгалах хугацааг нь уртасгадаг гэнэ.
Төрөл бүрийн амталгаатай хиамыг бэлэгийн багц болгосон байгаа нь.
Шарсан хиамаа нарийн хэрчиж хатаагаад махан чипс хийж бас болно.
Америкт энэхүү махан чипс нь пивоны сайхан даруулга, амны зугаа болдог гэнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.