Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголтоор

Үнийн Сонголтуудыг дор танилцуулсан байгаа.

Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрнээс нөхдөг бол АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан "Үдийн цай" хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтэнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой. Төрсөн эх, мөн хүүхэд хөгшид гэлтгүй тамир тэнхээ барагдахад шинэ хонины шөлөөр тэнхрүүлдэг байсан уламжлал бий. Мөн хаврын тарчиг цагт хонины таван цулын махаар битүү шөл хийх зэргээр харшаа ядаргаагаа гаргадаг байсан уламжлал бий.

Үхэр, хонины бөөр. Үхэр хонины бөөр нь селен болон төмрөөр баялаг. Селен нь хүний биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Тамир тэнхээг сайжруулахаас гадна цус төлжүүлэх үйлчилгээтэй.

Зүрх. Үхрийн зүрх нь магни болон таурин хэмээх бодисыг агуулдаг. Магнийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үхрийн годон. Үхрийн годон эрчүүдэд гойд сайнаар нөлөөлдөг. B12 аминдэм, цайраар баялаг учир цусны эргэлтийг сайжруулдаг.

Бярууны элэг. Элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 аминдэм болон С витаминаар баялаг. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэдэг элэгнээс хорт бодисыг хөөж гаргадаг үйл явцыг эрчимжүүлдэг аж. Бярууны элгэнд агуулагдах С аминдэм нь алимныхаас ч их байдаг. Элгийг шарж идэх нь хүний эрүүл мэндэд олон ач тустай юм.

Хэл. Магадгүй хүний аманд өөр хэл орж ирсний дараа олон янзын нян үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр юм. Хэлэнд цайр, төмөр хоёр ихээр агуулагддаг учраас дархлааг дэмжиж, ханиад томуунд тэсвэртэй болгодог.

Малын таван цулын гайхамшигт ашиг тусыг дурьдаад байвал нилээд урт нийтлэл болно. Харин энэхүү байгаль эхээс заяасан амин дэм Монгол оронд маань хог болон хаягдаж байгаад сэтгэл зовинож энэхүү бизнес санаагаа дэлгэж байна.

Энд би нэгэн Өвөр Монгол бүсгүй эмэг эхийнхээ өвлүүлж үлдээсэн амтат хоолны жорооор хэрхэн "Юаны Тэрбумтан" болсон тухай өгүүлье. Өвөр Монголын Алашаа аймгийн нэгэн тосгонд амьдарч байсан хөдөөний малчин эмэгтэй өөрийн хоёр, өрөөлийн хоёр гээд 4 өнчин хүүхэд өсгөн амьдардаг байжээ. Тэдний саалийн ганц үнээтэй айл байсан бөгөөд нэгэн өдөр тэжээлийн худалдаачин Хятад эр үхрийн тэжээлийн мөнгөө нэхэж ирээд, мөнгөгүйн зовлонг нь үл ойшоон ганц үхрийг нь нядлаад явж гэнэ.

Хайртай ганц үхрээс нь таван цул, цус, араг яс нь л бүсгүйд үлдсэн байна. Хөөрхий бүсгүй:

Үлдсэн таван цулаараа хэд хоног боловч өлсгөлөн 4 хүүхдээ тэжээх гэж эмээгийнхээ алдарт жорыг ажил болгожээ. Тэрээр таван цулаа махны машинаар жижиглэж, дээр нь жаахан цус, гурил болон амтлагчууд хийгээд олгойд нь шахахаар бэлгэж гэнэ. Ингэж олгойд нь шахаж амталсан таван цул долоо хоногын хоол болдог байсан гэнэ. Гэтэл бие засахаар түр гарах зуураа том хүүдээ хандаж:

- Гал тогооны өрөөнд байгаа 50 жингийн (25 кг) шуудайтай гурилнаас таван цул руугаа хийгээд базаж байгаарай гэж хэлээд гарч гэнэ. Бүсгүйг эргэн орж ирэхэд хүү нь бүтэн шуудай гурилыг нь таван цул хийсэн саванд бүгдийг нь хийгээд бантанг нь хутгачихсан сууж байв. Ийнхүү таван цул ч үгүй, гурил үгүй болох нь тэр.

Бүсгүй доод хэсгээс нь гурилтай холигдож амжаагүй байсан жаахан хэсэг таван цулыг авч, олгойд нь шахаад, үлдсэн хэсгийг нь яах учираа олохгүй баахан шаналж гэнэ. Гэтэл бурхан дөрвөн хөөрхөн үрийнх нь заяа буяныг бодсондоо ч тэр үү "Нэгэн бизнес санаа" хайрлажээ.

Бүсгүй үхрийнхээ ясыг чанаж сайхан тослог шөл гаргаад өнөө таван цултай гурилаа зууран, боорцог хайрч гэнэ ээ. Мах гурил хоёр амтлагчтайгаа нийлээд үнэхээр салахын аргагүй боорцог болсон байна. Хүүхдүүд нь ч их дуртай идэж байсан бол хавь ойрын хөршүүд нь ч гэсэн Үхэр нядалсан айлын хишгийг амсаж, амтыг нь гайхан шагшижээ. Энэ үед бүсгүйд бизнес санаагаа хөгжүүлэх сайхан боломж мэт санагдан маргааш нь Хятадуудын хамгийн их цуглардаг зах дээр өнөө боорцогоо худалдаж 200 гаруй юань босгосон байна.

Ийнхүү олон өнчин хүүхэд өсгөн тэжээж байсан Монгол бүсгүй эмээгийнхээ өвлүүлсэн жорын дагуу "Таван цултай олгой", махан боорцог хийх бизнесийн гараагаа эхэлсэн түүхтэй.

Энд би бүсгүй хэрхэн энэ бизнес санаагаа ажил болгосон тухай дэлгэрэнгүй нийтлэлээ танд танилцуулъя.

1. Таван цулын хошного

Юуны өмнө үхэр хонь ямааны таван цулыг сайтар угааж, махны машинаар таташ болгон бэлтгэнэ. Үүнд энэхүү махны машин нилээд тохирно.

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 2,2 квт/цаг
  • Хөдөлгүүрийн хурд: 1400 эрг/мин
  • Мах татах хүчин чадал: 400кг/цаг
  • Мах хэрчих хүчин чадал: 250кг/цаг
  • Мах татагчийн амсарын диаметр: 11см
  • Мах хэрчигчийн амсарын хэмжээ: 13см х 9см
  • Мах хэрчих хамгийн бага зузаан: 3.5мм, 7мм (Аль нэгийг нь сонгоно.)
  • Материал: Үл зэврэх сайн чанарын ган
  • Баталгаа: Нэг жил
  • Машины жин: 55кг
  • Машины хэмжээ: 55см х 38см х 75см
  • Үйлдвэрийн үнэ: 2600 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

Энэхүү машин нь 3 үйлдэлтэй бөгөөд мах татах + мах хэрчих + олгойд нь шахах гэсэн зориулалтаар ашиглана.

  1. Мах татдаг төхөөрөмжөөр нь таван цулаа татаж бууз баншны мах шиг болгоно.
  2. Өөхийг нь мах хэрчигчээр нарийнхан цуулж хэрчинэ.
  3. Татсан таван цул дээрээ жаахан цус, гурил хийж, сонгино, саримс болон Монгол орны хаана ч ургадаг хоол амтлагч ногоо болох таана хүмүүл гоньд гэх мэт уламжлалт амталгаа хийнэ.
  4. Амталгаа хийсэн таван цулыг нарийн хэрчсэн өөхтэйгөө холиод, олгойд нь шахна.

Ийнхүү олгойд нь шахсан таван цулаа 20 см хиртэй уртаар нь хэсэглэн боож хөлдөөнө. Хөлдөөсөн таван цулын хошногыг шууд худалдаанд гаргаж болно.

Энэхүү хошногыг дулааны аргаар боловосруулан худалдаанд гаргасан ч болно. Тэгвэл энэхүү хиам шарагчаар шарж бэлэн болгоно.

  • Хүчин чадал: 16 ширхэг/ удаа
  • Шарах хугацаа: 5-8 мин
  • Хэмжээ: 620*320*180мм
  • Хиамны хэмжээ: 185*32мм
  • Хүндийн жин: 9 кг
  • Ажиллах зарчим: Ахуйн газаар ажиллана.
  • Хэвний материал: Хөнгөн цагаан хайлш
  • Асаалт: Цахилгаан асаагуур
  • Үйлдвэрийн баталгаа: 13 сар
  • Үнэ: 980 юань (Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)

2. Таван цулын чипс

Дээр амталж бэлтгэсэн таван цулыг 4:1 гэсэн харьцаагаар гурилтай хольж ясны шөлөөр зуурна. Мэдээж энд бид боорцог шиг махан амттай чипс хийх гэж байгаа тул гурил нь арай ахиухан байх нь зүйтэй.

  1. Гурил болон махаа гурил зуурагчаар зуурна.
  2. Зуурсан гурилаа 10-40 минуут амрааж, макарон гоймонгийн машинаар хэвлэж баяцхан чипс хийнэ.
  3. Чипсийг өөхөн тосонд шарж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.

Махан чипс хэвлэх машин

Загвар Хүчин чадал Цахилгаан зарцуулалт Цахилгаан хэрэглээ Хэмжээ

Үнэ

MST-30 30кг/цаг 1.5-2.2 квт 220 вольт 500*470*780мм

2600 юань

MST-60 60кг/цаг 3 квт 380 вольт 700*480*900мм

2800 юань

MST-100 100кг/цаг 4 квт 380 вольт 710*480*910мм

3100 юань

Жич: Та сонголт хийхдээ 3 фазын 380 вольтийн машиныг нь сонгох нь зүйтэй. Учир нь 380 вольтийн машин нь хүчирхэг байдаг тул шнекэн шахуургаар шахагдаж байгаа хатуу гурилыг гацахгүйгээр амархан шахаж чаддаг.

Танд илүү ойлгомжтой болгох үүднээс мазарон гоймонгийн машины видео бичлэгийг үзүүлье.

Махан чипс тосонд чанах тогоо

Хоол бэлтгэх тогоо

Зураг дээр: 78 литрийн тогооны ерөнхий хэмжээг харууллаа.

Та өөрийн ресторан хүчин чадалд тохируулан дараах сонголтуудыг хийгээрэй. Хэрэв та өдөрт удаан хугацаагаар олон цаг хэрэглэх бол 380V-ийн цахилгаан хэрэглээтэй тогоог сонгох хэрэгтэй. Учир нь энэ тогоо нь цахилгаан бага хэрэглэхээс гадна хурдан халдаг, эвдрэл багатай гэх зэрэг олон давуу талтай.

Модель Гадна хэмжээ Халаагчийн чадал Цахилгаан хэрэглээ Хүчин чадал
62 литр 800*1000*800мм 6 квт 220V/380V 50 хүний хоол
68 литр 850*1050*800мм 9 квт 220V/380V 60 хүний хоол
78 литр 950*1150*800мм 12 квт 220V/380V 80 хүний хоол
84 литр 1000*1200*800мм 15 квт 220V/380V 110 хүний хоол
87 литр 1050*1250*800мм 15 квт 220V/380V 140 хүний хоол
95 литр 1100*1300*800мм 18 квт 220V/380V 170 хүний хоол
103 литр 1200*1350*800мм 21 квт 220V/380V 200 хүний хоол
116 литр 1350*1500*800мм 28 квт 220V/380V 240 хүний хоол

Эдгээр тогоо нь бүгд гадна талаасаа хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үл зэврэх ган корпустай. Та өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадалд тохируулан тогооныхоо багтаамжыг сонгоорой.

Энэхүү нийтлэлийг бичсэний маргааш нь Ховд аймгаас Хотолбаяр гэдэг сүйхээтэй залуу гэртээ туршиж үзээд надад талархал илэрхийлж, өөрийн хийсэн таван цулын хошногын зургийг явууллаа. Их сайхан санаа бэлэглэсэнд надад талархал илэрхийсэн юм.

Хэрэв махаар хийх юм бол иймэрхүү чипс бас байж болох юм.

Гадаадад бас махаар чипс хийдэг гэсэн. Энэ ч гэсэн бас л хийж болох бизнес санаа.

Монголчууд эрт дээр үеэс мал амьтны дотор цулыг нөөцлөн боловсруулж, хоол хийх аргыг маш нарийн мэдэж, амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн юм. Үүнд бог малын таван цул нь нэн хүндтэй хоолны төрөлд орох мөртлөө эмчилгээний үйлчилгээ маш өндөр байдаг. Ийнхүү таван цулын орцтой хоол хүний биед ямар үйлчилгээ өгдөг тухай Өвөр Монголын Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн хорооны уламжлалт заслын салбарын эмч Жилинбаяртай ярилцсан юм.

Элэг, уушги, зүрх, дэлү, бөөрийг таван цул гэдэг. Ердөө хонины таван цулаар шөл буюу битүү шөл, бууз, хуушуур хийхээс гадна малын эрхтний онцлогийг ашиглан бас янз бүрийн нарийн хоол хийдэг. Жилинбаяр эмч:

- Хонины таван цулын шөл. Хонины таван цулын шөлийг цус төлжүүлэх зорилгоор өргөн ашигладаг. Мөн төмөр ба иодын дутагдлаас сэргийлж, хавар бие сулран, ядаргаанд орсон нөхцөлд таван цулын шөл илүү сайн ач тустай. Монгол уламжлалт эмнэлэгийн судар бичгүүдэд таван цулын хүчин чадлыг маш нарийн тэмдэглэсэн байдаг.

- Хонины элэг. Гашуувтар амттай, сэрүүн чанартай ч гэсэн элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаана.

- Хонины уушги. Амтлаг, дагш чанартай бөгөөд уушгины хийг дарж, уушгийг төлжүүлнэ. Голдуу хий ханиалга, шээс хоригдох зэрэг өвчнийг анагаана.

- Хонины зүрх. Амтлаг махан амттай, бүлээн чанартай. Зүрхний тамирыг сайжруулж хийг дарах увидастай. Мөн зовниж унтууцах зэрэг зүрхэн хийг анагаана.

- Хонины дэлүү. Амтлаг амттай, дагш чанартай. Голдуу дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

- Хонины дотор бөөр. Амтлаг амттай, бүлээн чанартай байж бөөрний хүйтнийг арилгаж, бөөрний хүйтэн хийгээр чих дүлийрэх, чих шуугих, нуруу шимшрэн өвдөх, бөөрний тамирыг сайжруулан, чөмгийг нөхнө.

Жилинбаяр эмч:- Таван цулыг хоол хүнсэнд хэрэглэхэд онцгой анхаарах зүйл байхгүй. Хамгийн гол нь байгалийн эрүүл хонины дотор цулыг идэх хэрэгтэй. Бас хонины элэг уушгийг идэхдээ уушгины үрэвсэлгүй, элгэн өвчингүй байхыг онц хичээнэ.

Эдүгээ нутаг бэлчээр муудсан, хонь малын зүү тариа олон болсон учир зах дээрээс таван цул худалдан авахдаа гарал үүслийг нь анхаарах хэрэгтэй. Тодорхойгүй махыг битгий хэрэглээрэй! Үүнээс гадна хүүхэд буюу залуу хүмүүсийн таван цулын ажиллагаа сайн байдаг учир хэт их идэж болохгүй хэмээн сануулъя.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ