![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: 22600-220000 юань |
JS маркийн бетон зуурагч нь барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамгийн анхны хос голтой, өндөр нарийвчлалтай зуурмагын төхөөрөмж юм. Хөндлөн паралель хийцтэй 2 болон 4 голтой бетон зуурагчийн гагнаасыг хүнд даацын бүтээгдэхүүн боловсруулахад тохирсон тусгай технологиор хийсэн тул удаан жилийн эдэлгээ даана.
Үйлдвэрээс шууд нийлүүлж байгаа тул Монгол улсад 13 сарын баталгаа гаргаж өгөх бөгөөд үйлдвэрийн буруугаас болсон эд ангийн гэмтлийг үйлдвэрээс хариуцаж сэлбэгээр хангаж өгнө.
Миксерийн гадна корпусыг компьютерийн плазмын технологиор зүсэж хийсэн тул хийц загварын алдаа гарахгүй бөгөөд тэгшхэм сайтай.
Бетон зуурмагын үйлдвэрлэлийн процесс, насосын шахалт, цахилгаан, хүч дамжуулах эд ангийн ажиллагааг мониторинг системээр хянана.
Тосон шахуургатай цахилгаан насос суурьлуулсан тул хүчирхэг бөгөөд их хэмжээний бетон зуурмагыг хялбархан зуурч бэлтгэнэ.
Ус шүрших систем нь зуурмагын биежилтийг жигд болгож өгнө.
Загвар | JS500 | JS750 | JS1000 | JS1500 | JS2000 | |
Миксерийн багтаамж | 500 литр | 750 литр | 1000 литр | 1500 литр | 2000 литр | |
Оруулагчийн багтаамж | 800 литр | 1200 литр | 1600 литр | 2400 литр | 3200 литр | |
Хүчин чадал | ≥25м3/цаг | ≥37.5м3/цаг | ≥50м3/цаг | ≥75м3/цаг | ≥100м3/цаг | |
Ширхэгийн хэмжээ (Хайрга, Элс) | 80мм/60мм | 80мм/60мм | 80мм/60мм | 80мм/60мм | 80мм/60мм | |
Хутгагч ир | Эргэлийн хурд | 35эрг/мин | 31эрг/мин | 25.5эрг/мин | 25.5эрг/мин | 23эрг/мин |
Тоо | 2×7 | 2×7 | 2×8 | 2×10 | 2×9 | |
Хутгагч мотор | Загвар | Y180M-4 | Y200L-4 | Y225S-4 | Y225M-4 | Y280S-4 |
Чадал | 18.5квт | 30квт | 37квт | 45квт | 75квт | |
Эргүүлэгч мотор | Загвар | YEZ1325-4-B5 | YEZ132M-4-B5 | YEZ160S-4 | YEZ180L-4 | YEJ180L-4 |
Чадал | 5.5квт | 7.5квт | 11квт | 18.5квт | 22квт | |
Насосын мотор | Загвар | 50DWB20-8A | 65DWB35-8A | KQW65-100I | KQW65-100I | CK65/20 литр |
Чадал | 0,75квт | 1.1квт | 3квт | 3квт | 4квт | |
Лифтийн өргөх хурд | 18m/мин | 18m/мин | 21.9m/мин | 23m/мин | 26.8m/мин | |
Хэмжээ | Тээвэрлэлт | 305*230*268см | 365*260*289см | 464*225*225см | 507*225*244см | 568*225*273см |
(Урт*Өргөн*Өндөр) | Үндсэн | 446*305*522см | 495*365*622см | 876*3436*954см | 964*344*970см | 107*387*1072см |
Машины жин | 4200кг | 5500кг | 8700кг | 11130кг | 15000кг | |
Торх суллах өндөр | 1500мм | 1600мм | 2700/ 3800мм | 3800мм | 3800мм | |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар | |
Үйлдвэрийн үнэ | 22600 юань | 42000 юань | 71000 юань | 118000 юань | 220000 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 4200-14500 юань
Бетон зуурмагын үйлдвэрлэл явуулж байхад зөвхөн миксерээс гадна нэмэлт тоноглолууд их хэрэг болдог. Ажил хөнгөвчлөх үүднээс автоматжуулалт маш чухал.
Автоматжуулалт хийх хоёр үндсэн сонголт байдаг. Үүнд:
- Ерөнхий удирдлагын төвтэй
- Дан удирдлагын шиттэй гэж байдаг.
Зураг дээр: Ерөнхий удирдлагын шит нь миксер, силос бункер, ус, хайргыг нэг цэгээс орц нормыг нь тааруулж, зуурмаг үйлдвэрлэнэ. Ингэж үйлдвэрлэл явуулахад 1-2 ажилчин хангалттай. Үйлдвэрийн үнэ: 6000 юань
Зураг дээр: Дан удирдлагын шит нь ус, цемент жинлэх төхөөрөмж дээр суурьлуулах бөгөөд нэг оператор хянаж байх хэрэгтэй. Энэ сонголтыг хийж байгаа бол дараах жинлэх төхөөрөмжийг зайлшгүй нэмж суурьлуулах хэрэгтэй. Үйлдвэрийн үнэ: 1200 юань
Зураг дээр: Ус цемент жинлэх төхөөрөмж. Үйлдвэрийн үнэ: 4500 юань
Зураг дээр: Шурган голтой конвейорууд. Үйлдвэрийн үнэ: 3600 юань/6 метр урт моторын хамт
Зураг дээр: Дан удирдах шит бүхий бетон зуурмагын иж бүрэн төхөөрөмж.
Зураг дээр: Ерөнхий удирдлагын төв бүхий бүхий бетон зуурмагын иж бүрэн төхөөрөмж + 100 тонны цементийн бункер + хайрганы бункер
Зураг дээр: Хэвтээ бункер
Зураг дээр: Босоо бункер буюу силос
Энэхүү бетон зуурагч машинууд нь экспортын зориулалтаар үйлдвэрлэгдэж байгаа тул Олон улсын чанарын стандартын шаардлага хангасан.
Үйлдвэр дээр очиж, бэлэн болж байгаа зуурмагын машинуудыг бүх талаас нь сайтар харж шинжлээ. Будаггүй байх үед нь гагнаасууд болон эд ангийн угсралтыг харахад нэн ойлгомжтой байдаг.
Барилга зам, уул уурхайн тоног төхөөрөмжийн чанарыг шинжие гэвэл будаг хэмээх өнгөлөн далдлалт хийгээгүй, хагас угсралттай байхад нь шалгах хэрэгтэй. Дараах зургуудыг харах нь үйлдвэр дээр очоод үзсэн мэт мэдрэмж төрөх байх.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.