Манай Улаанбаатар хот бол дэлхийн мөнх цэвдэгийн хамгийн өмнөд цэг дээр оршдог. Тиймээс ч Улаанбаатар хоттод маань барьсан байшингийн суурь өвөлдөө овойж хөлдөөд, зундаа доошоо суугаад байх вэ дээ. Ямар сайндаа Улаанбаатарт зам тавьж байгаа Японы зам ангийн мэргэжилтэнүүд "Монголын газар нь амьсгалдаг" гэж хошигнож байх билээ дээ.
Мөн түүнчлэн хотын айлуудын газар уул руугаа тэлж, уулан дээр байшин барихад нэн их зардал төвөг учирдаг. Тухайлбал: Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Улиастай, хойд зуслангууд дээр уулын энгэр дээр газар авчихаад байшин барих гэхээр налуу газар барилгын тэгшхэн суурь барихад ихээхэн бэрхшээл тулгардаг.
Тэр бүс нутагт барилгын суурь барих зардал нэн өндөр байдаг тул байшингийн суурь бариулах эрэлт маш их байна. Тэгвэл зөвхөн барилгын суурь барьдаг компани байгуулчихвал ихээхэн ашиг орлого олж болох юм шиг санагдана.
Дээрхи бизнес санааг би өөрийн "Мөнгө босгох мянган санаа" номондоо оруулсан юм.
Тэгвэл энэхүү бизнес санааг илүү дэлгэрүүлэн, хэрхэн хэрэгжүүлж болох тухай мэдээллийг танд танилцуулъя.
Хурдан бөгөөд хямд. 10-45см диаметр бүхий 80см-250см гүн нүхийг 10 секундээс 5хан минутанд ухаж чадна. Энэ нь бусад аргаар нүх ухахаас олон дахин хурдан бөгөөд өртөг багатай юм. Тухайлбал: Өрмийн машинаар газар өрөмдвөл, нэг метр нь 120 мянган төгрөг болно шүү дээ.
Энгийн бөгөөд хялбар. Заавал өндөр мэрэгжлийн өрмийн оператор ажиллуулах шаардлагагүй. Тоног төхөөрөмжтэй харьцахдаа өндөр мэдрэмжтэй нямбай хүн байхад л болно.
Хөнгөн бөгөөд маневр сайтай: Улаанбаатарын гэр хороололд өрөмдлөг хийх газар нь тэр болгон өрмийн том том техник ажиллуулах боломжгүй байдаг. Нарийн мухар гудамжинд жижигхэн ачааны тэргэн дээр ачих буюу хоёр дугуйтай тэргэн дээр нь түрээд явсан ч болно. Машины урт, өргөн, өндөр нь 1.1м х х1.1м х 2.5м.
Хөрс голохгүй. Эрдэслэг, шаварлаг, элсэрхэг, жижиг хайргат, сул чулуурхаг, хар шороон хөрсөнд өрөмдлөг хийж чадна. Мөн ой мод, өндөр уул, тал хээр, говь, гол нуурын эрэг хавийн нутгуудад өрөмдлөг хийхэд өргөн ашигладаг. Ер нь барилгын шрупэн суурь хийхэд чулуулаг давхрага хүртэл өрөмдөх шаардлага гардаг. Иймд өрмийн үзүүрт том чулуу тулах л юм бол өрөмдлөг хийх гүний хэмжээ боллоо гэж үздэг. Харин чулуу тулахгүй бол 2,5м гүн ухаад л 50см хайрга чулуу хийгээд суурийн ажлаа эхлүүлж болно.
Хэмнэлттэй. Шатахууны банк нь 3.6 литр бензиний багтаамжтай бөгөөд энэ бензинээр маш олон нүх ухаж чадна.
Маш өргөн. Ер нь барилгын шрупэн суурь хийхэд 10см-ийн диаметртэй байхад л болдог. Тэгвэл энэ машин 40 см өргөн диаметртэй өргөн, 2.5м гүн нүх ухаж чадаж байгаа нь барилгын суурийн ажилд нэн тохирно.
Үйлдвэрийн баталгаат бүтээгдэхүүн: Үйлдвэр нэг жилийн баталгаа өгөх бөгөөд энэ хугацаанд эвдэрсэн эд ангийг үнэггүй нийлүүлнэ. Мөн экспортын захиалгын урамшуулал болгон БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээврийн зардлыг хариуцна.
1. Үндсэн өрмийн машин
- Үндсэн өрмийн машины хэмжээ: 1.1м х 1.1м х 2.5м
- Бензины банкны багтаамж: 3.6 литр
- Өрөмдлөг хийх гүн: 2.5м
- Өрөмдлөг хийх диаметр: 40см хүртэл
- Өрөмдлөг хийх хурд: 10 сек-ээс 5 минут хүртэл
- Өрөмдлөг
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 20000 юань (Нэг өрөм үнэгүй дагалдана.)
- Тээвэр: Үйлдвэр Эрээн хот хүртэл тээврийн зардлыг хариуцна.
2. Өрмийн хошуу
Хамгийн өргөн хэрэглэгдэх 40см-ийн диаметр бүхий өрмийн хошуу нь тоног төхөөрөмжжтэй үнэгүй дагалдах бөгөөд нэмж захиалбал 2800 юань. Харин нэг метр урттай 10см, 20см, 30см-ийн диаметр бүхий өрмийн хошуу нь 1000 юань үнэтэй. Хоёр метр урттай 10см, 20см, 30см-ийн диаметр бүхий өрмийн хошуу нь 2500 юань үнэтэй.
Нэг өрмийн хошуу нь зөөлөн хөрсөнд өрөмдлөг хийвэл нэг жил баталгаатай ажиллана. Хөрсний онцлогоос шалтгаалан өрмийн хошууны насжилтыг тооцно.
Энэхүү машиныг маш олон үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглана. Тухайлбал:
Мод тарих
Хашаа барих
Барилгын суурь тавих
Гэрлийн шон суулгах
Гадсан суурийн үйлдвэрлэлийн технологийн талаар товч танилцуулга хийе.
Гадсан суурийн хоорондын зайг хамгийн ихдээ 3 м-ээр хийдэг. Харин суурин дээрээ двухтавр юм уу эсвэл швеллер төмрөөр хөндлөвч хийвэл удаан жилийн эдэлгээтэй хялбархан суурь болно.
Практик амьдрал дээрээс харж байхад нэг өдрийн дотор таван байшингийн ийм суурь хийж байсан.
Зураг дээр үзүүлсэн маягаар гадсан суурийг хийдэг. Хэрэв доороо подвалтай байшин барих гэж байгаа бол шалнаас нь доош 2м хирийн гүн хүртэл суурийг суулгаж өгнө. Ийм гадсан суурь хийхэд хамгийн багадаа 100мм-ийн труба ашиглах хэрэгтэй.
Гадсан суурийг хамгийн багадаа 100мм-ийн диаметртэй 3мм-ээс дээш зузаан трубагаар хийж болно. Эсвэл 40см диаметр бүхий төмөр бетон цутган хийдэг. Ийм налуу газар бетонон зуурмагаар барилгын суурь барих юм бол асар их зардал гарна. Харин энэхүү төхөөрөмжөөр нүх ухаад, гадсан суурь хийвэл ихээхэн хэмнэлт гарах бөгөөд хугацаа нь богино. Мөн хөдөлмөр бага зарцуулна.
Трубаны голоор хайрган бтетон хийж өгвөл илүү олон жилийн настай болно.
Гадсан суурийг хөрсний үл хөлдөх бүс хүртэл хийж өгвөл барилгын суурь өвөлдөө овойж зундаа суулт өгсөн ч байшингийн суурь хөрсний хөдөлгөөнд өртөхгүй.
Иймд манай Улаанбаатар хотод хийж болох нилээд ашигтай бизнесийн нэг болох магадлал өндөр.
Та дараах мэдээллүүдээс бага оврын нүх ухагч машин болон хялбархан аргаар хаус барих мэдээллийг олж үзэх бөгөөд улмаар манай охин сайт болох www.steelhouse.info руу зочилж, илүү өргөн мэдлэг олж аваарай.
Нүх ухагч |
Канад хаусын давуу тал |
Хямд үнэтэй хаус барих нь |
![]() |
![]() |
![]() |
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.