Хятад улсад 8 өрөө байрны засвар хийлгэх ажил надад тулгарсан юм. Шал хийлгэхийн өмнө доогуур нь цэвэр усны хоолой суулгах хэрэгтэй байлаа. Гэтэл бараг 5 тонн хайрга, 2 тонн цементийн хэрэгтэй болов. Би хайрга, цемент худалддаг газар очиж:
- Нэг машин хайрга, 2 тонн цемент авъя гэвэл, Худалдагч нь:
- Танай 5 давхарын засвар хийж байгаа байранд чинь оруулж өгнө гэв.
Миний хувьд, "Барилгын ажил нь дуусчихсан байрны 5 давхар өөд энэ их хайрга цементийг яаж үүрч гаргах юм бол доо. Нүсэр ажил байна даа" хэмээн бодоод, Хятад ажилчид хэрхэн хурдан хийхийг нь үзэх гэж байрандаа яаран очоод хүлээж байлаа. Гэтэл хоёр Хятад залуу орж ирээд:
- Танай байранд хайрга, цемент авчирлаа. Оруулах уу? гэж надаас асуув. Би ч 5 давхар өөд хэрхэн үүрч оруулахыг харах хүслээр дүүрэн байсан тул,
- Хурдан оруулаарай. Маргааш өглөө засварын ажил эхлэнэ шүү! гэж шамдуулав. Гэтэл нөгөө хоёр залуу маань хэдэн төмөр балкон дээр угсраад, нөгөө их хайрга цементийг угсармал кранаараа дор нь өргөөд оруулчихсан. Тэгээд:
- Өөр хийх ажил байна уу? гэлээ. Би нэгэнт ухаалаг крантай болсон болохоор хариуд нь:
- Нэг ханыг нураалгаад, хогийг гаргаж хаях ажил байна гэлээ.
Нөгөө хоёр залуу 12см-ийн зузаан ханыг дор нь нураагаад хог хаягдлыг нь машин дээрээ ачаад яваад өглөө. Энэ их нүсэр ажлыг хямдхан хийлгэсэндээ би сэтгэл тэнэгэр үлдэж, нөгөө хоёр залуу маань бас ч үгүй надаас 200 юаний хөлс аваад баяртай байсан.
"Хятадууд юмыг хийхдээ үнэхээр ухаалаг юм даа" гэхээс өөр бодол надад төрсөнгүй.
Зун цаг ирж, орон сууцандаа засвар хийлгэх ажил их өрнөдөг. Манай хайрга цемент худалддаг хүмүүс болон засал чимэглэлчид ийм крантай болчих юм бол бас нэг орлогын эх үүсвэр бий болно доо.
Хятадууд аливаа хүнд ажлыг хялбаршуулахдаа маш гарамгай ард түмэн. Тиймээс ч ямар ч хүнд ажлыг хурдан бөгөөд чанартай гүйцэтгэдэг.
Айлд засвар хийнэ гэдэг үнэхээр хэцүү ажил байдаг. Ялангуяа дээд давхарын айлын засвар хийхэд барилгын материал оруулах, засал чимэглэлийн хог хаягдлыг гаргах гэдэг бол үнэхээр хэцүү.
Манайхан өрөөний зохион байгуулалтыг өөрчлөх шаардлага их гардаг. Үүнд:
- Хуучин ханыг нурааж, хог хаягдлыг гаргах
- Шинээр өрлөг хийж, хана гаргах
- Засал чимэглэлийн шавар, будаг, плита, гэх мэт засварын материал оруулах
- Элс, хайрга, цемент оруулах
- Засал чимэглэл хийсний дараа хог хаягдлыг гаргах
- Хүнд оврын тавилга оруулах гэх мэт гараар гүйцэтгэхэд бэрх олон бэрхшээлтэй тулгардаг.
Үүнийг хялбархан хийх бага оврын зөөврийн краныг танд танилцуулж байна.
1. Бага даацын кран
Даац | 200 кг | 300 кг | 400 кг |
Чадал | 980 вт | 1400 вт | 1800 вт |
Троссын зузаан | 5 мм | 5 мм | 5 мм |
Троссын урт | 12-30м | 12-30м | 12-30м |
Ажиллах хугацаа | Нэг цаг | Нэг цаг | Нэг цаг |
Хүндийн жин | 68 кг | 70 кг | 72 кг |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт | 220 вольт |
Өргөлт хийх хурд | 12 м/мин | 12 м/мин | 12 м/мин |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үйлдвэрийн үнэ | 1478 юань | 1508 юань | 1583 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
2. Дунд даацын кран
Даац | 500 кг | 500 кг | 500 кг |
Чадал | 2200 вт | 3500 вт | 1500 вт |
Троссын зузаан | 7,7 мм | 7,7 мм | 7,7 мм |
Троссын урт | 20-60м | 20-60м | 20-60м |
Ажиллах хугацаа | 3 цаг | 2 цаг | 3 цаг |
Хүндийн жин | 95 кг | 85 кг | 95 кг |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт | 380 вольт |
Өргөлт хийх хурд | 14 м/мин | 14 м/мин | 14 м/мин |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үйлдвэрийн үнэ | 1928 юань | 2228 юань | 1828 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна. Энэхүү кран нь стандарт даацаараа 12 м хүртэл өндөрт өргөнө.
Хэрэв 20м хүртэл өндөрт ачаа өргөх гэж байгаа бол стандарт даацын 75 хувьд тэнцэхээр ачааг хөнгөрүүлж өгөх хэрэгтэй. Харин 30м хүртэл өндөрт өргөх гэж байгаа бол 250 кг-аас илүү байж болохгүй.
3. Их даацын кран
Даац | 800 кг | 800 кг | 800 кг |
Зориулалт | Засал чимэглэл, барилга засвар, интерьер дизайн | ||
Чадал | 3500 вт | 1500 вт | 2200 вт |
Троссын зузаан | 7,7 мм | 7,7 мм | 7,7 мм |
Троссын урт | 30 м | 30 м | 30 м |
Ажиллах хугацаа | 2 цаг | 2 цаг | 2 цаг |
Хүндийн жин | 95 кг | 85 кг | 95 кг |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 380 вольт | 220 вольт |
Өргөж буулгах хурд | 7 м/мин | 7 м/мин | 7 м/мин |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үйлдвэрийн үнэ | 2388 юань | 2468 юань | 2328 юань |
Даацыг нэг тонн хүртэл нэмэгдүүлбэл 500 юань нэмэгдэлтэй.
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна. Энэхүү кран нь стандарт даацаараа 12 м хүртэл өндөрт өргөнө.
Хэрэв 20м хүртэл өндөрт ачаа өргөх гэж байгаа бол стандарт даацын 75 хувьд тэнцэхээр ачааг хөнгөрүүлж өгөх хэрэгтэй. Харин 30м хүртэл өндөрт өргөх гэж байгаа бол 400 кг-аас илүү байж болохгүй.
Барилга засварын хамгийн хүнд хүчир хар ажлууд гэвэл энэ. Үүнийг их амархан шийдэж болно. Хөдөлмөр аюулгүй байдлын шаардлагыг хангах үүднээс дараах зурагт үзүүлснээр хүнд ачаагаар даруулж өгөх нь зүйтэй.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.