Энэхүү халаалтын төхөөрөмжийг Carbon Crystal Heater буюу Монголоор Карбон кристал халаагч гэж нэрлэдэг. Гэвч би ЭКО ХАЛААГЧ гэж нэрлэмээр байна. Яагаад гэвэл нарны хамгийн ашигтай туяа болох инфра улаан туяа ялгаруулж, эрүүл мэндийн туяат эмчилгээ хийхээс гадна өрөөнд байгаа нян бактерийг устгаж байдаг.
Дэлхийг гэрэлтүүлж байгаа нарны гэрлээс гадна хортой, хоргүй хоёр туяа байдаг нь ультра ягаан туяа болон инфра улаан туяа юм. Нарны хоргүй туяа болох инфра улаан туяаны нөлөөгөөр эх дэлхийл маань дулаан илч ирж, хүн байгалыг эмчилж байдаг. Тэгвэл энэхүү гайхамшигт эмч болсон инфра улаан туяа үүсгэгчийг та гэртээ залъя гэвэл ЭКО ХАЛААГЧ-ийн тухай мэдээллийг үргэлжлүүлэн уншина уу.
Зураг дээр: 3 ширхэг халаагчийг холбосон байдал. Энэхүү халаагч нь 1500 ватт чадалтай бөгөөд 15-21м2 талбай бүхий өрөөнд хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний нэр: Өрөөний карбон кристалл халаагч
- Чадал: 500 вт/цаг
- Халаах талбай: 5-7м2
- Хүндийн жин: 2.5кг
- Зориулалт: Галын өрөө, зочины өрөө, ванны өрөө, 00-ийн өрөө, унтлагын өрөө, сургууль, цэцэрлэг, офис, зоогийн газар, жижиг үйлчилгээний цэгүүд
- Хэмжээ: 105см х 60см.
- Зузаан: 2см
- Үйлдвэрийн баталгаа: 25 жил
- Үйлдвэрийн урамшуулал: Эрээн хот хүртэл тээврийн зардлыг хариуцна.
- Үнэ: 240 юань/ширхэг
Энэхүү төхөөрөмжийг ашиглахад маш хялбар. Та өрөөнийхөө талбайн хэмжээг 5-д хуваахад л хичнээн ширхэг халаагч танай өрөөнд шаардлагатай байгаа нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл өрөөндөө хичнээн радиотор тавих хэрэгтэй вэ? гэдгийг тооцохдоо адил. Тухайлбал:
4м х 5м хэмжээтэй зочины өрөө байна гэж тооцох юм бол 20м2 талбайтай гэсэн үг. Тэгвэл энэ өрөөнд 3-4 ширхэг халаагч байхад л хангалттай. Харин Ванны өрөө, 00-ийн өрөө, гал тогооны өрөөнүүд жижигхэн байдаг болохоор нэг ширхэг байхад л хангалттай.
105см х 60см хэмжээ бүхий халаагчуудыг хооронд холбож хүчин чадлуудыг нь нэмэгдүүлж болдог. Тухайлбал:
Хоёр ширхэг халаагч 2шр х 500вт = 1000вт болдог бол гурван ширхэг халаагч 3шр х 500вт = 1500 ваттын чадалтай болно.
Гэвч цахилгаан зарцуулалт нь өөр. Тухайлбал:
Хоёр ширхэг халаагч 2шр х 300вт = 600вт болдог бол гурван ширхэг халаагч 3шр х 300вт = 900 ватт болно.
Халаалтын төхөөрөмжийг худалдан авахын өмнө үр ашигийн тооцоог заавал тооцдог. Тэгвэл би гэр хорооллын айлын хамгийн бага зардалтай хэмээгдэх ханан пийшэнтэй айлын зардалтай харьцуулан тооцоо хийж үзье.
Үзүүлэлт | Гурван худагтай ханан пийшин |
Carbon Crystal Heater буюу Эко халаагч |
Байшингийн хэмжээ болон талбай | 6м х 6м = 36м2 | 6м х 6м = 36м2 |
Эко халаагчийн тоо | - | 6 ширхэг |
Цахилгаан хэрэглээ | - | 1.8 квт/цаг |
Өдөрт хэрэглэх цаг | - | 6 цаг |
Хоногын нийт цахилгаан зарцуулалт | - | 10.8 квт/цаг |
Нэг сард хэрэглэх цахилгаан зарцуулалт | - | 324 квт/цаг |
Нэг шуудай нүүрсний үнэ | 3500 төгрөг | |
Нэг сард хэрэглэх нүүрсний зардал | 15 шуудай | |
Нэг квт цахилгааны зардал | 120 төгрөг | |
Нэг сард хэрэглэх дулааны зардал | 52500 төгрөг | 35326 төгрөг |
Жич: 6м*6м хэмжээтэй жижиг байшинтай айл өдөрт хэмнэлттэйгээр түлбэл хагас жижиг шуудай нүүрс түлнэ гэж тооцлоо.
Эко халаалтын төхөөрөмж нь термостаттай бол өдөрт 6 цаг залгагдан ажиллаж байсан нь Хятад улсын цахилгаан сүлжээний экспертүүдийн туршилтаар нотлогдсон юм.
Ингэж ажиллахдаа бусад төрлийн цахилгаан халаагчуудтай харьцуулах юм бол 40% бага цахилгаан хэрэглэж байсан байна. Харин цахилгааны зардлыг тооцох юм бол дараах байдлаар тооцно.
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Цахилгаан зарцуулалтын тариф
- Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 98.40 төг/квт.цаг
- Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи хэрэглээг 118.20 төг/квт.цаг гэж тооцдог. Тэгвэл:
324 квт цахилгаан хэрэглэж байгаа айлын тооцоог бодвол 150 квт х 98.4 = 14760 төгрөг, 174 квт/цаг х 118.2 төг = 20566 төгрөг буюу нийт 35326 төгрөг болно.
Улаанбаатар ЦТС ТӨХК-ийн
www.ubedn.mn сайтаас үнийн тарифыг авлаа.
Ер нь урагшаа харсан том цонхтой хувийн байшин өдрийн цагт халаалтын зардал бага байдаг бөгөөд гурван тирифт цахилгааны тоолууртай бол шөнө ч гэсэн бага зардлаар халаалтаа шийдэж болдог.Тэгэхээр энэ тооцоо арай өөр ч болж магад.
Ямарч байсан нүүрс түлэхгүйгээр өвөлжих боломж бидэнд байна. Аз болоход Монгол оронд маань цахилгааны зардал харьцангуй хямдхан юм байна.
Одоогоор би БНХАУ-д амьдарч байна. Гэтэл тэнд 100квт.ц хүртэл цахилгааны хэрэглээ 0.44 юань/квт.цаг байгаа нь манайхаас 60 хувь илүү өндөр үнэтэй байна.
Энэхүү ЭКО халаагч нь ижил төрлийн халаагчуудтай харьцуубал давуу тал нь юунд оршино вэ?
Хавтангийн зузааны хэмжээ өндөр нарийвчлалтай байгаа нь үйлдвэрлэгчийн технологи болон техникийн хүчин чадлыг илтгэнэ.
Энэхүү Эко халаагчийг Хятад улсад хуурамчаар үйлдвэрлэх явдал их байна. Иймд өрсөлдөгч үйлдвэрүүдийн эко халаагчийг ялган таних харьцуулалтыг танд танилцуулъя.
Зураг дээр үзүүлсний дагуу ахуйн болон ажлын байранд хэрэглэхээс гадна бас жижиг дэлгүүр ТҮЦ-нд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Дүн өвлийн хүйтэнд халаалтын асуудлаа шийдэх гэж зууханд гал түлж, нүүрсний утаанд хордож суухаар нарны туяанд биеэ ээгээд эмчилгээ хийлгээд сууж байвал илүү дээр санагдана.
Эко халаагч нь хөнгөн жинтэй тул ямар ч хананд тогтооход хялбар. Зургийн дагуу ханандаа тогтоогоорой.
Зурагнуудыг эр, эм холбогчоор нь холбоход болно
Үнийн саналд Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно. Энэ хөнгөлөлт 2016 оны 12 сарын 16 хүртэл үргэлжлэнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.