Стандартын дагуу чанарын өндөр үзүүлэлттэй байшин барихад хамгийн хэрэгтэй төхөөрөмж бол хуурай эдийн холигч машин юм.

Бетон зуурмагын үйлдвэрүүдээс өндөр үнэтэй зуурмаг авч байхаар өөрсдөө ийм нэг холигч машинтай бол бүх төрлийн зуурмагаа бэлтгээд байх боломжтой. Урьдилан орц найрлагыг нь тохируулан бэлтгэсэн зуурмагын холимог бэлдмэлийг миксер зуурагч машинд усанд найруулан зуурах нь хурдан бөгөөд хялбар байдаг.

Барилгын угсралтын ажлын явцад технологийн норм нормативийг баримтлах нь цаашид барилгын чанарт эерэгээр нөлөөлөхөөс гадна хөдөлмөр хөнгөвчлөх, материалын хэмнэлт үүсгэх, цаг хугацаа хожих гээд сайн талууд олон.

Энэхүү хуурай эдийн холигч машин нь төрөл бүрийн зуурмагын бэлдмэлийг технологийн дагуу, жигд хольц үүсгэнэ. Ингэсэнээр зуурмаг зуурах ажил хөнгөвчлөгдөхөөс гадна зуурмаг стандартын дагуу бэлтгэгддэг.

Загвар J*300 J*500 J*1000 J*2000
Зуурагч машины
цахилгаан зарцуулалт (квт)
2.2 квт 5.5 квт 7.5 квт 11 квт
Шрупэн конвейорын
цахилгаан зарцуулалт (квт)
2.2 квт 2.2 квт 2.2 квт 4 квт
Нэг ээлжинд
зуурах бүтээгдэхүүн (кг)
300 кг 500 кг 1000 кг 2000 кг
Хэмжээ (мм) 2000*750*1500 3000*870*1800 3300*1120*2100 3700*1310*2200
Үйлдвэрийн үнэ (юань) 9500 юань 11500 юань 14500 юань 18500 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 300 юань

Барилгын хуурай материал холигч машинаар маш олон янзын бүтээгдэхүүнийг хольж төрөл бүрийн зуурмаг гарган авч болно.

Хүсвэл та дулаалгын хавтан ч үйлдвэрлэж чадна. Хамгийн гол нь орц найрлага жороо сайн зохиож чадах юм бол маш олон төрлийн хавтан үйлдвэрлэх боломжтой.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ