![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Нам даралтын DY109 маркийн хийн төхөөрөмж нь полиуретан хөөсыг шахаж шүрших бөгөөд хос бүрэлдэхүүн хэсэгтэй систем юм. Энэхүү төхөөрөмж нь нэгэн зэрэг хоёр төрлийн түүхий эдийг хольж барилгын бүх хийцүүдэд полиуретан хөөсийг шүршинэ.
DY109 маркийн шүршигч төхөөрөмжийг барилга, зам гүүр, төмөр зам, автомашин, хөлөг онгоц, нефьтийн уурхай, цахилгаан хэрэгсэлийн үйлдвэр, хүнс, ХАА үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэнэ.
Өндөр үйлчлэл бүхий халаагч нь нэг л машинаар хэд хэдэн өөр төрлийн материалыг өөр өөр зориулалтаар хэрэглэж боломжыг нээж өгсөн байна.
Полиуретан түүхий эдийг дамжуулагч насосыг үндсэн төхөөрөмжийн хийгээр удирдана. Энэхүү энгийн технологи нь насосыг цахилгаан хэрэглэхгүйгээр ажиллуулах боломжыг бий болгож өгсөн байна. Үүнээс гадна хамгийн гайхамшигтай нь гэвэл, түүхий эд болох полиуретан хөөс нь насос болон бууны хоолойд царцаж бөглөрөхгүй.
Дээд зэргийн динамик болон статик гагнуурын материалаар гаганасан хийсэн тул эдэлгээний хугацаа урт болсон.
- Марк: DY-109
- Цахилгаан хэрэглээ: 3 фазын 4 утастай 380V
- Цахилгаан зарцуулалт: 3.5квт/цаг
- Шүршилт: Пневматик
- Хийн эх үүсвэр: 0.5 ~ 0.8 MPa ≥0.6м3 / мин
- Түүхий эдийн зарцуулалт: 3 ~ 9 кг / мин
- Гуурсан хоолой: 5 метр
- Шүршигч буу: Нэг ширхэг
- Хүндийн жин: 100 кг
- Хэмжээ: 760мм х 450мм х 980мм
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 5900 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
Энэхүү төхөөрөмжийг хийн даралтын компрессорын хамт хэрэглэнэ. Хэрэв танд дараах үзүүлэлт бүхий компрессор байхгүй бол бидэнд нэмэлт сонголтоор захиалан авч болно.
Компрессор үзүүлэлт
Загвар | Хэмжих нэгж | 0.6-8 | 0.6-12.5 | 0.67-8 | 0.67-12.5 |
Цахилгаан хэрэглээ | вольт | 220/380 | 380 | 380 | 380 |
Цахилгаан зарцуулалт | квт/цаг | 4 | 4 | 5.5 | 5.5 |
Агаарын хэмжээ | литр/мин | 600 | 600 | 670 | 670 |
Агаарын даралт | Мра | 8 | 12.5 | 8 | 12.5 |
Агаарын багтаамж | литр | 110 | 95 | 110 | 110 |
Компрессорын жин | кг | 145 | 145 | 185 | 185 |
Компрессорын хэмжээ | см | 115х47х87 | 115х47х87 | 120х47х90 | 120х47х90 |
Үйлдвэрийн баталгаа | жил | 3 | 3 | 3 | 3 |
Нэгжийн үнэ | юань | 2720 | 2745 | 3375 | 3500 |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн
Энэхүү видео бичлэг дээр бид полиуретан хөөс шүршигчийн хэрэглэж байгааг танилцууллаа.
Полиуретан дулаалгын материалыг ихэвчлэн хөргөлтийн зоорь, барилгын фасад, хаусын дулаалга, усан сангийн дулаалга, авто машины дулаан доторлогоо, усан онгоц, цонх хаалганы дулаалга гэх зэрэг дулаалгын материал болгон ашиглахаас гадна дуу тусгаарлагчын зориулалтаар өргөн хэрэглэнэ.
Мөн түүнчлэн нарны халаалтын систем, бүргэд хаалга, усны танк, хөргөгч, цахилгаан усан халаагч, нүхтэй тоосго, сантехникийн хоолой болон бусад олон хэлбэрээр дулаалга, дүүргэгч материал болгон хэрэглэж болно.
Полиуретан түүхий эд нь А болон В гэсэн хоёр шингэн бодис байх бөгөөд нэг кг түүхий эд хосоороо 18,5 юань байдаг. Хэрэглэхдээ 1:1 гэсэн харьцаатайгаар хэрэглэнэ. 25 кг, 50кг, 200кг гэсэн савалгаатайгаар худалдаалагдана.
1. Полиуретан нь дулаан дамжуулалт хамгийн бага барилгын материал юм. Нягтрал нь 35 ~ 45 кг/м3, дулаан дамжуулалтын коэффициент нь 0.018 ~ 0.024W/(m.k) байгаа нь энгийн EPS цагаан хөөсөнцөрөөс 0.5 дахин бага. Хатуу болон зөөлөн гэсэн 2 янзын полиуретан байдаг.
2. Полиуретан нь ус чийгийг 90 хувь үл нэвтрүүлэх бөгөөд салхи жаврыг бүрэн тусгаарлана.
3. Полиуретан 250 хэм хүртэл өндөр температурт чанараа алдахгүй. Галд дүрэлзэж асахгүй хайлна. Бас нэг давуу тал нь гэвэл EPS хөөсөнцөр шиг формальдегидийн хорт утаа их хэмжээгээр ялгаруулахгүй.
4. Дулаан тусгаарлалт сайн тул дулаалганд ашиглахдаа 5см хүртэл нимгэн хийж болно. Цаг агаарын ямар ч нөхцөлд гарт барихад бүлээн байдаг нь агаарын температурын нөлөөллөөр халах буюу хөрөхгүй. Барилгын хана, шал, таазны дулаалганд хэрэглэх үед бүх нүх сүв рүү тархан тэлж найдвартай бөглөнө.
5. Деформацид орохдоо хэлбэрээ алдахгүй, хагалж огтлоход амархан, бат бөх бөгөөд аюулгүй. Энгийн утгаар ойлгоход манайхны хэрэглээд байгаа цонхны хөөс бол полиуретаны багаар савласан нэг хэлбэр юм.
6. Полиуретанаар халуун сав, хөргөгч, нарны хавтангийн дулаалга хийдэг нь дулаанаа маш сайн барьж чадах онцлогийг харуулж байгаа юм.
7. Практик амьдрал дээр хийсэн туршилтаас харахад 30 жил чанараа алдаагүй байна. Энэ хугацаанд ус чийгнээс болж ямар нэгэн хорт мөөгөнцөрт идэгдээгүй бөгөөд зэврэлт өгөөгүй. Мөн хортон шавьж үүрлэх боломжгүй байжээ.
8. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр биш бөгөөд барилга орон сууцны халаалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулна.
9. Нэг тонн бодисыг 5см зузаантай 460-500 кв.м талбайд шүршиж чадна.
- Стандарт үзүүлэлтээрээ нягтрал 40-60кг/м3,
- Урт 0.5м -4м, өргөн 0.5м -1.2м, зузаан 20мм -200мм хэмжээтэйгээр шүршинэ.
- Өндөр нарийвчлалтай зүсэлт хийхэд хавтгай гадаргуу дээр ± 0.5мм алдаа гарна.
- Хөөсөн бөмбөлөг нь жигд хэмжээтэй цэвэрхэн.
- Хөнгөн жинтэй. Энгийн хөөсөнцөр материалтай харьцуулах юм бол 30-60 % хөнгөн жинтэй.
- Эцсийн бүтээгдэхүүн нь ашиглалтын явцад маш өндөр даралтыг даах чадвартай.
- Бүтээгдэхүүний чанарыг шалгахад амархан. Зүсэлт хийх явцад жижиг хог үйрмэг гарахгүй байвал арьс болон амьсгалын замын эрхтэнд хоргой байна гэж ойлгож болно.
- Үнэ: Хатуу полиуретан хөөс 17 юань/кг, Зөөлөн полиуретан хөөс 23 юань/кг
1. Урвалын ерөнхий үзүүлэлт
Үзүүлэлт | Гар аргаар шүрших | Шүршигч төхөөрөмж |
Хөөсрөх хугацаа |
10—35 сек | 10—15 сек |
Бүрэлдэх хугацаа |
30—230 сек | 70—170 сек |
Наалдалт бэхжих хугацаа | 120—360 сек | 110—300 сек |
Хөөсны нягт |
23—32 кг/м3 | 22—30 кг/м3 |
2. Хөөсөнцөрийн ерөнхий үзүүлэлт
Үзүүлэлт | Нэгж | Зөөлөн | Хатуу |
Нягтрал |
кг/м³ | ≥ 10 | ≥ 35 |
Шахалтын бат бөх байдал |
kpa | ≥ 20 | ≥ 160 |
Дулаан дамжуулалтын коэфициент |
W/m.k | ≤ 0.042 | ≤ 0.022 |
29 хэмийн халуунд 24 цагт эзэлхүүний тогтвортой байдал |
% | ≤ 1 | ≤ 1 |
Орон зайд тархан чигжих хувь |
% | ≥ 90 | ≥ 90-95 |
Жич: Захиалагч дээрхи үзүүлэлтэнд нэмэлт шаардлага тавьж болно.
3. Полиуретаны шинж чанар
- Химийн найрлага: polyester polyol (полиестер полиол), isocyanate (изоцианат) болон бусад нэмэлт бодисууд
- Харагдах байдал: Цайвар шар зунгааралдсан шингэн.
- Чанарын индекс: Наалдамхай чанар (20 цельсийн градус) 1500 ~ 3500 mpa.s
- Дулааны задрал явагдах температур: Цельсийн тэг градусаас цельсийн 200 градус хүртэл
- Хальсны хатуулаг: 5N хүртэл
- Хэрэглэх температур: Хасах цельсийн 45 градусаас нэмэх цельсийн 100 градус хүртэл
- Хор: Хоргүй (Үндэсний хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагын дагуу зөвшөөрөгдсөн).
- Хэрэглээ: төмөр лист, мод, хуванцар, PS, шил, ган төмөр, тоосго, бетонон хана зэрэг төрөл бүрийн материал дээр дулаалгын давхрага болгон хэрэглэж болно.
- Савалгаа: Гальванжуулсан төмөр торх 200кг, Хуванцар сав 25кг.
- Цэвэрлэгээ: Наалдамхай желатинийг ацетон болон хлорид метилинээр угааж цэвэрлэнэ.
- Хадгалалт: Хуурай сэрүүн газар хадгална. Шүлт, хүчил, гал, уснаас сэргийлэх хэрэгтэй.
Энэхүү үр ашигийн тооцоог 2012 онд намайг анх үйлдвэр дээр зочилж байхад танилцуулж байсан юм.
Үнэ: Зөөлөн полиуретан нь үйлдвэр дээрээ 23 юань/кг, хатуу полиуретан нь 17 юань/кг үнэтэй байдаг.
Савалгаа: Төмөр торхонд савласан байх бөгөөд сүүдэр сэрүүн газар хадгална.
Зөөлөн полиуретаны тооцоо
Нэг төмөр торх зөөлөн полиуретаны түүхий эд нь ойролцоогоор 20 м3 болж тэлнэ. Өөрөөр хэлбэл 1м3 эзэлхүүнтэй полиуретан эцсийн бүтээгдэхүүний үнэ 230 юань болж байна.
5 см зузаан полиуретан эдлэлийг зөөлөн полиуретанаар бүтээгдэхүүн хийвэл 11.5 юань/м2.
Хатуу полиуретаны тооцоо
Нэг төмөр торх хатуу полиуретаны түүхий эд нь 5.71 м3 болж тэлнэ. Өөрөөр хэлбэл 1м3 эзэлхүүнтэй полиуретан эцсийн бүтээгдэхүүний үнэ 595 юань болж байна.
5 см зузаан полиуретан дулаалгыг хатуу полиуретанаар хийвэл 29.8 юань/м2 болно.
Энэхүү үнэлгээний нарийн учир нь хөөс шүршигч машины түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний харьцаа 1:1 байгаад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 кг полиуретаны түүхий эд 10 кг бэлэн бүтээгдэхүүн буюу 1 м3 зөөлөн полиуретан болно гэсэн үг.
Дүгнэлт
Эрээн хотод 10 м урттай нэг боодол шилэн хөвөн 45-50 юань байдаг. Борлуулагчдын яриагаар бол 3 см зузаан гэж хэлж байгаа боловч шалгаж үзэхэд 2 см л зузаан байдаг. Задлаад үзэхэд 9 м урттай гарч ирдэг нь үнэхээр хулхи үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болж байгаа нь харагдаж байна. Иймд 9 м урттай 2см зузаан шилэн хөвөнгийн эзэлхүүн 0.18м3 болж байгаа юм.
(1м3 : 0.18м3)* 45 юань = 250 юань
Эндээс би энд тооцож үзэхэд 1 м3 хэмжээтэй шилэн хөвөнгийн үнэ 250 юань болж байна.
Шилэн хөвөн овор ихтэй хөнгөн ачаа тул Улаанбаатарт очихдоо тээврийн зардал их өндөр гардаг. Тэгээд ч байшингийн дулаалганд хийхэд тийм ч их тохиромжтой дулаалгын материал биш. Ажиллаж байгаа хүний арьсанд харшил өгөхөөс гадна амьсгалын замын эрхтэнүүдийг гэмтээдэг.
Эндээс дүгнэж үзэхэд 20 м3 хэмжээтэй полиуретан дулаалгын материал 200 кг ийн торх болж байхад түүнтэй ижил хэмжээний шилэн хөвөн боодолдоо шахагдлаа ч гэсэн 100 м3 хэмжээтэй ачаа болно.
Тээврийн зардалаа тооцвол Улаанбаатарт очих полиуретан болон шилэн хөвөнгийн үнийн зөрүү хол байгаа нь харагдаж байна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.