Бетон шахагч төхөөрөмжийг өндөр даралтын S хэлбэрийн, дунд даралтын Z хэлбэрийн, нам даралтын D хэлбэрийн гэж 3 ангилдаг. Энд танилцуулж байгаа S болон Z хэлбэрийн бетон шахагч төхөөрөмжийг сүүлийн үед хотын барилга, гүүр, цахилгаан станц барих ажилд ихээхэн хэрэглэх болжээ. Энэхүү насос нь гидрийн шахалтаар бетон зуурмагийг шахаж барилгын төмөр бетонон хийцийг хийхэд ашиглах бөгөөд шахалтын чадлыг байнга хянах боломжтой юм. Гидрийн системийг бүрэн хянах цахилгаан төхөөрөмж болон сайжруулсан поршенгууд нь дэлхийн шилдэг технологоор үйлдвэрлэгдсэн бөгөөд маш олон патентаар хамгаалагдсан шилдэг бүтээгдэхүүн юм. HBT серийн зөөврийн бетон шахагч нь 20 орчим загвараар үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Хятад улсад "Хэрэглэгчийн хүсэл шаардлагыг бүрэн хангасан төгс төгөлдөр бүтээгдэхүүн" хэмээн өргөмжлөгджээ.
Бетон шахагч нь зуурмагын үзүүлэлтийг хянан, эцсийн бүтээгдэхүүний чанарыг тодорхойлж чадна. Мөн тасралтгүйгээр бетоныг 24 цагийн тжрш шахна.
Үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүний чанарын баталгаа болон сэлбэгийн нийлүүлэлтйг бүрэн хангаж өгнө. Энэхүү бетон шахагч нь Америк, Герман, Италийн нэр хүндтэй фирмүүдийн шилдэг эд ангиудаас бүрдсэн тул таныг гомдоохгүй гэдэгт итгэж болно.
Модель | Насосын шахах хэмжээ | Шахах даралт - өндөр даралт | Хөндлөнгөөр шахах дээд хэмжээ | Босоогоор шахах дээд хэмжээ | Зуурмагын цлиндрийн диаметр×гүн | Хөдөлгүүрийн чадал (дизель) | Гадна хэмжээ | Нийт жин | Үнэ |
Хэмжих нэгж | м3/цаг | Мра | Метр | Метр | мм | кватт | мм | кг | Доллор |
HBT60S1413-90 | 40 - 60 | 7.5 - 13 | 1000 | 240 | 195x1400 | 90 | 6300x2040x2050 | 6500 | 37800 |
HBT60S1816-110 | 43- 71 | 9.5 - 16 | 1200 | 280 | 200x1800 | 110 | 6500x2040x2490 | 7100 | 39900 |
HBT80S1813-110 | 51.4 - 114 | 5.28 - 13 | 1000 | 240 | 200x1800 | 110 | 6500x2040x2490 | 7100 | 40950 |
HBT60S1413-112R | 37 - 62.2 | 7.5 - 13 | 1000 | 240 | 195x1400 | 112 | 6300x2040x2490 | 7000 | 58800 |
HBT60S1816-161R | 44 - 72 | 9.5 - 16 | 1200 | 280 | 200x1800 | 161 | 6415x2045x2490 | 7300 | 57750 |
HBT80S1813-161R | 71 - 124 | 5.28 - 13 | 1000 | 240 | 200x1800 | 161 | 6415x2045x2490 | 7300 | 56700 |
HBT60Z1407-75 | 69 | 7 | 580 | 110 | 200x1400 | 75 | 6370x2045x2050 | 5600 | 36750 |
HBT60Z1407-112 | 69 | 7 | 580 | 110 | 200x1400 | 112 | 6030x2045x2559 | 6500 | 49350 |
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.