EPS хөөсөн блокны үйлдвэрлэлийн Үндсэн шугам нь 3 хэсгээс бүрдэнэ. Орчин үед барилгын хамгийн их эрэлттэй байгаа энэхүү үйлдвэр нь автомат үйл ажиллагаатай бөгөөд 4-6 ажилчин шаардлагатай. Захиалагч та 2000мм-8000мм ийн өргөн EPS хавтангийн үйлдвэрийн сонголт хийгээрэй. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж байршуулах барилга нь 25м х 20м х 5м (6-7м) хэмжээтэй байшин байна. Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний байрыг өөрсдийн хүссэн хэмжээгээр хийж болно. Уурын тоног төхөөрөмжийг тусад нь байранд байршуулахаар тооцоолно.
Зураг дээр: EPS хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийн схем
Зураг дээр: EPS хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийн үндсэн машинууд
1. EPS хөөлгөгч машин
EPS хөөлгөгч машин нь EPS түүхий эдийг (expanded polystyrene) уур халаалтаар хөөсөн сувд мэт томруулна. Англи хэлний программчлалтай PLC (Made in Taiwan) хурууны мэдрэмжтэй дэлгэцнээс бүх үйл ажиллагааг автоматаар удирдаж, түүхий эд оруулах, халаах, хөөсөн сувдыг гадагшлуулах зэрэг үйлдлүүдийг хийнэ. Үйлдвэрлэлийн процесс маш энгийн бөгөөд ажиллаж сурахад их хялбар. Хэрэв захиалагч хүсвэл Германы Siemens Японы Mitsubishi брандийн PLC систем тавьж болно.
Зураг дээр: EPS Хөөлгөгч машин
Зураг дээр: EPS түүхий эд хөөлгөгч машинаар орж хөөхийн өмнөх ба хөөсний дараах байдал
Техникийн үзүүлэлт
Загвар | 2000 | 3000 | 4000 | 6000 | 8000 |
Шингэн хатаагч болон туузан дамжуулагч | Бий | Бий | Бий | Үгүй | Үгүй |
70 хэмийн шингэн хатаагч | Үгүй | Үгүй | Үгүй | Бий | Бий |
Тэлэлтийн сав | Ф1100мм x Н1500мм | Ф1100мм x Н1500мм | Ф1100мм x Н1500мм | Ф1400 x 1700(h) | Ф1400 x 1700(h) |
Нягтрал | 10-60кг/м3 | 10-60кг/м3 | 10-60кг/м3 | 10-60кг/м3 | 10-60кг/м3 |
Хүчин чадал | 150-300 кг/цаг | 150-300 кг/цаг | 150-300 кг/цаг | 260-500 кг/цаг | 260-500 кг/цаг |
Уурын даралт | 0.4-0.8 Mpa | 0.4-0.8 Mpa | 0.4-0.8 Mpa | 0.4-0.8 Mpa | 0.4-0.8 Mpa |
Нягтруулсан агаарын даралт | 0.6-0.8 Mpa | 0.6-0.8 Mpa | 0.6-0.8 Mpa | 0.6-0.8 Mpa | 0.6-0.8 Mpa |
Уур оруулах хоолой | 50мм | 50мм | 50мм | 50мм | 50мм |
Нягтруулсан агаар оруулах хоолой | 50мм | 50мм | 50мм | 50мм | 50мм |
Уурын зарцуулалт | 6-10 кг/ээлж | 6-10 кг/ээлж | 6-10 кг/ээлж | 10-15 кг/ээлж | 10-15 кг/ээлж |
Нягтруулсан агаарын зарцуулалт | 0.5-0.9 м3/ээлж | 0.5-0.9 м3/ээлж | 0.5-0.9 м3/ээлж | 1.3-2.8 м3/ээлж | 1.3-2.8 м3/ээлж |
Машины жин | 2500 кг | 2500 кг | 2500 кг | 3000 кг | 3000 кг |
Гадна хэмжээ | 1800*2200*4600мм | 1800*2200*4600мм | 1800*2200*4600мм | 1900*2200*4600мм | 1900*2200*4600мм |
2. EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин нь урьдчилан хөөлгөсөн хөөсөн сувдыг эцсийн бүтээгдэхүүн болгох процессийг үргэлжлүүлнэ. Халуун уурын хүчээр томорч хөөрсөн хөөсөнцөрийг салхин хөргүүрээр хөргөнө. Англи хэл бүхий программчлалтай, хурууны мэдрэмж бүхий дэлгэцэн дээр бүх тохиргоог хийх бөгөөд бүтээгдэхүүнийг автоматаар оруулах, халаах, салхин хөргүүрийг ажиллуулах, хэвлэгчийг нээх, хөөсөнцөр хавтанг гадагшлуулах зэрэг үйлдлүүдийг бүрэн автоматаар гүйцэтгэнэ.
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч машин
Техникийн үзүүлэлт
Үзүүлэлт | 2000 | 3000 | 4000 | 6000 | 8000 |
Дотор цэвэр хэмжээ | 2040*1020*520мм | 3060*1250*630мм | 4080*1250*630мм | 6120*1250*630мм | 8120*1250*630мм |
Хавтангийн хэмжээ | 2000x1000x500мм | 3000x1200x600мм | 4000*1200*600мм | 6000x1200x600мм | 8000x1200x600мм |
Уурын даралт | 0.6-0.8Mpa | 0.6-0.8Mpa | 0.6-0.8Mpa | 0.6-0.8Mpa | 0.6-0.8Mpa |
Дотор багтаамж | 1.10м3 | 2.41м3 | 3.21м3 | 4.82м3 | 6.43м3 |
Нягтруулсан агаар оруулах хоолойн диаметр | 80 мм | 80 мм | 80 мм | 80 мм | 80 мм |
Нягтруулсан уур оруулах хоолойн диаметр | 80 мм | 80 мм | 108 мм | 159 мм | 159 мм |
Цахилгаан зарцуулалт | 7 квт | 7 квт | 13 квт | 13 квт | 13 квт |
Уурын зарцуулалт | 20-30 кг/ээлж | 30-40 кг/ээлж | 40-50 кг/ээлж | 50-60 кг/ээлж | 60-70 кг/ээлж |
Нягтруулсан уурын зарцуулалт | 1-1.5м3/ээлж | 1.5-1.8 м3/ээлж | 1.8-2 м3/ээлж | 2-2.3 м3/ээлж | 2-2.3 м3/ээлж |
Бүтээгдэхүүний нягтрал | 4-45 кг/м3 | 4-45 кг/м3 | 4-45 кг/м3 | 4-45 кг/м3 | 4-45 кг/м3 |
Хүчин чадал | 2-9 ээлж/цаг | 2-9 ээлж/цаг | 2-8 ээлж/цаг | 2-8 ээлж/цаг | 2-8 ээлж/цаг |
Машины жин | 15000кг | 4600кг | 6000кг | 9600кг | 10600кг |
Машины гадна хэмжээ | 3600*2000*2750мм | 4500*2150*2950мм | 5500*2150*2950мм | 7500*2150*2950мм | 9500*2150*2950мм |
3. EPS огтлогч машин
EPS огтлогч машин нь эцсийн бүтээгдэхүүн гаргах сүүлчийн дамжлага бөгөөд бат бөх хийц бүтэцтэй. Ямар нэгэн деформацгүй, дизайны болон эргономикийн ухаалаг шийдлээр бүтээсэн нь ижил төрлийн үйлвэрүүдийн огтлогч машинуудаас илт давуу. Хөндлөн ба босоо чиглэлээр зүсэлт хийх бөгөөд шилжилт хөдөлгөөн хийх, хэмжээг нарийн тохируулахад хялбар. X*Y*Z гэсэн 3 тэнхлэгээр чөлөөтэй зүсэлт хийнэ.
EPS хөөсөнцөр хавтан огтлогч машин нь захиалагчийн шаардлагын дагуу хөөсөнцөр хавтанг хүссэн хэмжээгээр нь зүснэ.
Техникийн үзүүлэлт
Загвар | 2000 | 3000 | 4000 | 6000 | 8000 |
Хавтан | 2000×1300×1000мм | 3000×1300×1000мм | 4000×1300×1000мм | 6000×1300×1000мм | 8000×1300×1000мм |
Чадал | 11.2квт | 11.2квт | 11.2квт | 11.2квт | 11.2квт |
Гадна хэмжээ | 4800×1950×1850мм | 5800×1950×1850мм | 6800×1950×2450мм | 8800×1950×2450мм | 10800×1950×2450мм |
Жин | 860кг | 1000кг | 1180кг | 1580кг | 1980кг |
4. Уурын тоног төхөөрөмжүүд
Зураг дээр: Уурын бойлер
Зураг дээр: Уурын аккумлятор
Зураг дээр: Агаар шахагч компрессор
5. Эд ангийг үйлдвэрлэж байгаа Дэлхийн брэндүүд
Зураг дээр: Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр хэрэглэж байгаа эд ангиудын брэндүүд
Тус үйлдвэр дээр 2012 онд анх зочилж байхад Хятад үйлдвэрүүдэд хийсэн эд ангиудыг хэрэглэж байлаа. 2014 оноос тус үйлдвэр дэлхийн нэр хүнд бүхий брэндүүдийн цахилгаан холболтын эд анги, дулааны температур хэмжигч, комьютер удирдлагын систем, хурууны мэдрэмжтэй LCD дэлгэц гэх зэрэг бусад олон эд ангиудийг Европын Холбоо, АНУ, Япон, Герман, Гонгконг зэрэг улсуудаас импортлон угсардаг болсон байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, чанарын түвшин Европын Холбооны стандартад хүрч CE сертификат авчээ.
6. Түүхий эд
Түүхий эд болох хөөсийг үйлдвэрээс нийлүүлж болно. Түүхий эдийн үнэ 2200-2500 доллор/тонн
Түүхий эд нь маш жижиг ширхэгтэй байх бөгөөд хөөсний дараа 50-200 дахин томроно.
Хөөсөнцөр хавтан хийдэг түүхий эд нь ширхэг томтой байдаг бол хөөсөнцөр сав суулга хийдэг түүхий эд нь жижиг ширхэгтэй байдаг. Түүхий эд нь 25кг-аар савлагдана. 20 тонны чингэлэгт 17 тонн түүхий эд багтана. Захиалга авах доод хэмжээ нэг чингэлэг.
7. Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнүүд
Эцсийн бүтээгдэхүүн
EPS хөөсөнцөр хавтан
Түүхий эд ба EPS хөөсөнцөр хавтан.
8. 2014 оны үнийн саналууд
Бид EPS хөөсөнцөр хавтангийн хэд хэдэн үйлдвэр дээр очиж үнийн саналыг нь авсан бөгөөд хамгийн өндөр болон хамгийн хямд үнийн саналуудыг танд танилцуулж байна.
Өндөр үнэтэй хөөсөнцөр хавтангийн үйлдвэр
Төхөөрөмжийн нэр | 2000 | 3000 | 4000 | 5000 | 6000 | 8000 |
EPS хөөлгөгч машин | $22240 | $22240 | $22240 | $23200 | $24150 | $24150 |
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч | $21870 | $25180 | $28600 | $30000 | $31300 | $40360 |
EPS огтлогч машин | $6200 | $6700 | $7000 | $7500 | $8050 | $8500 |
Түүхий эдийн сило | $5300 | $5300 | $5300 | $7800 | $7800 | $7800 |
Уурын бойлер 1-2тонн | $25800 | $25800 | $25800 | $25800 | $31800 | $31800 |
Уурын аккумлятор 8м3-12м3 | $7500 | $7500 | $7800 | $7800 | $8200 | $8200 |
Агаар шахагч компрессор 2м3-3,6м3 | $7200 | $7200 | $7200 | $7200 | $7200 | $8600 |
Нягтруулсан агаарын танк 2м3-4м3 | $2100 | $2100 | $2100 | $2100 | $2800 | $2800 |
Үйлдвэрийн үнийн дүн | $96210 | $100020 | $104040 | $109300 | $119200 | $130110 |
Хямд үнэтэй хөөсөнцөр хавтангийн үйлдвэр
Model | 2000 | 3000 | 4000 | 5000 | 6000 | 8000 |
EPS хөөлгөгч машин | $17,000 | $17,000 | $17,000 | $17,000 | $17,000 | $17,000 |
EPS хөөсөнцөр хавтан хэвлэгч | $15,000 | $17,000 | $19,000 | $21,000 | $23,000 | $27,000 |
EPS огтлогч машин | $2,600 | $2,600 | $2,600 | $2,600 | $2,600 | $2,600 |
Түүхий эдийн сило | $3,800 | $3,800 | $3,800 | $5,700 | $5,700 | $5,700 |
Уурын бойлер 1-2тонн |
$20,000 | $20,000 | $20,000 | $20,000 | $20,000 | $20,000 |
Уур хадгалагч 8м3-12м3 | $7,150 | $7,150 | $7,150 | $7,150 | $7,150 | $7,150 |
Агаар шахагч компрессор 2м3-3,6м3 | $5500 | $5500 | $5500 | $5500 | $5500 | $5500 |
Нягтруулсан агаарын танк 2м3-4м3 | $1200 | $1200 | $1200 | $1200 | $1200 | $1200 |
Үйлдвэрийн үнийн дүн | $72,250 | $74,250 | $76,250 | $80,150 | $82,150 | $85,150 |
Хэрэв таны үйлдвэр төвийн уурын системтэй холбогдоогүй бол эдгээр төхөөрөмжүүдийг бүгдийг нь захиалах шаардлагатай. Харин холбогдсон бол эхний 4 төхөөрөмж байхад болно.
Үйлдвэрлэл явуулах байр ба ажиллах хүч
Үйлдвэрлэл явуулах талбай: 500 кв.м
Ажлын байрны өндөр 5 метр
Ажилчины тоо: 4-6 хүн
9. Үйлдвэр дээр хийсэн бичлэг
10. Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 40 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 45-60 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 60 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Тээвэр: 12м-ийн урт чиргүүлтэй машин 2 ширхэг, 6м-ийн урт чиргүүлтэй машин 1 ширхэг. Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн 2 инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 100 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.