Техникийн үзүүлэлт ба үнийн санал
Үйлдвэрлэлийн хүчин чадал | 2--4 м3 / цаг |
Шахах даралт | 3MPa |
Хэвтээ чиглэлд дамжуулах зай | 50м |
Босоо чиглэлд дамжуулах зай | 30м |
Хөдөлгүүрийн чадал ба хүчдэл | 4квт , 220V |
Эргэлтийн хурд | 200--600 эрг/мин |
Зөөлөн хоолойн диаметр | 13мм |
Хамгийн том ширхэгийн хэмжээ | 4мм |
Хоолойн диаметр | 25/32мм |
Хийн компрессор (Сонголтоор) | 400литр/мин,8bar,3квт |
Бункерийн багтаамж | 30литр |
Бункерийн хэмжээ | 800мм |
Габарит хэмжээ (Урт х Өргөн х Өндөр) | 1465 (1225) x 700 x 1150 мм |
Жин | 220 - 260кг |
Үйлдвэрийн үнэ | 18000 юань |
Тайлбар
Энэхүү машин нь А болон В гэсэн хоёр хувилбараар үйлдвэрлэгдэж байна. A хувилбар нь эргэлтийн тогтсон хурдаар ажилладаг бол В хувилбар нь хурдыг өөрчлөх боломжтой. Ингэж хурдыг тохируулснаар төхөөрөмжийн ашиглах хугацааг нэмэгдүүлэх сайн талтай. Төхөөрөмжөөр барилгын гадна дотор заслын ажил гүйцэтгэж болно. Мөн энгийн шавардлагын ажилтай харьцуулбал материалын хэмнэлт илүү байгаа нь туршилтаар нотологдсон юм.
Шингэвтэр зуурсан цементийн зуурмаг нь хүчтэй даралтаар хана руу шүршигдэж маш бат бөх тогтдог. Шүршигчийн их бага шүрших тохиргоог хийснээр шаврын зузааныг тохируулж болно. Ер нь нэг удаагийн өнгөлгөөг хамгийн ихдээ 2 см зузаан явуулах хэрэгтэй. Үүнээс их бол шавар тогтохгүй нурж унах доголдолтой.
Энэхүү машинаар зөвхөн цементэн зуурмаг шүршээд зогсохгүй шүршиж болох бүхий л зуурмаганд хэрэглэж болно. Тухайлбал:
Хар, цагаан замаска, гипс, шохой, гал болон ус чийгний хамгаалалттай зуурмаг, дулаалгын хөөсөнцөр (EPS цагаан хөөсөнцөртэй зуурмаг) гэх мэт. Зуурмагын үндсэн материалд тааруулан шүршилтийн хүчийг тохируулах боломжтой. Эргэлтийн хурдыг өөрчлөгч нь уламжлалт Европын загвар дээр хийсэн өөрчлөлт бөгөөд энэ нь шавардлагын чанарыг сайжруулаад зогсохгүй амархан эвдрэх эд ангийн эдэлгээг уртасгаж өгчээ.
Хана болгоны бүтэц өөр тул цавуутай (107 цавуу, тарган цавуу) зуурмаг хэрэглэх явдал ч байж болно.
Техникийн үндсэн шаардлага
1. Цементэн зуурмагын найрлаганд элсний орцыг нэмсэн ч шүрших чадвар өндөр байх бөгөөд маш өндөр даралтаар нягт шүршинэ.
2. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллая гэвэл зуурмаг зуурагч болон шрупэн конвейор хэрэглэх хэрэгтэй. Гараар зуурсан зуурмаг жигд бус байдаг тул хана таазны шаврын ажилд муу үр нөлөө авчирна.
3. Жижиг талбайн шавардлагын ажилд механик аргаар шаврыг хийж өгч болно. Энэ нь цаг хугацаа хэмнэнэ.
4. Хэрэглэж дууссаны дараа бункерт ус хийж, машины шавар шахах хоолойд үлдсэн шаврыг гүйцэт сайн цэвэрлэх хэрэгтэй. Шавартай хонуулсанаар хоолой бөглөрөх, машины шахагч шнек зуурах муу талтай. Ингэснээр машины эдэлгээ богиносоно.
5. Машин нь дугуйтай тул зөөвөрлөхөд хялбар бөгөөд талбай жижиг ажлын талбарт ажиллуулах боломжтой
Зуурмаг шүршигч машин нь Европын Холбооны шилдэг загварыг сайжруулан шинэчлэж бүтээсэн бөгөөд төрөл бүрийн зуурмагт хэрэглэж болно.
Тусгай санамж: Энэ төхөөрөмжинд нь шавар зуурагч миксерээр сайтар зуурсан шингэвтэр шавар хэрэглэнэ.
Чанарын асуудал: Элс болон цементийн орц болон харьцаанаас чанарын асуудал ихээхэн хамаарна. Ямар зуурмаг хамгийн тогтоц сайтай бат бөх болдогийг заслынхан маань сайн мэдэж байгаа. Туршилтаас үзэхэд өмнөх загварууд тасралтгүйгээр 3000m3 шавар цацаж байсан бол энэ загвар 6000m3 шаврыг цацаж чадсан байна. (Шаврыг 2 см-с илүүгүй зузаан шүрших хэрэгтэй).
Видео бичлэг
{flv}sprayer{/flv}
Сэрэмжлүүлэг
- Машиныг ажилд бэлтгэхдээ юуны өмнө машиныг асааж, моторын тос шаардлагатай хэмжээнд байгааг шалгана.
- Дараа нь машиныг унтрааж, хоолойн холболтуудыг бүрэн залгагдсан эсэхийг шалгана. Хэрэв ямар нэг бэлэн бус холболт байвал, машиныг цахилгаан тэжээлээс бүрэн салгасаны дараа холболтыг сайтар хийж өгнө.
- Холболтоо шалгасаны дараа бункерт 5 литр орчим ус хийж, машиныг ажиллуулна. Энэ нь насосын ажиллагааг шалгах алхам болно. Ус шахагдаж дуусмагц машиныг унтраана.
- Зуурмагыг хийж, шүршигчийг ажиллуулна. (Энэ үед та компрессорыг асааж болно.)
- Машиныг хэрхэн ажиллуулах зааварчилгааг үйлдвэрлэгчээс өгөх бөгөөд энэ зааварчилгаанд заасан заалтуудыг хатуу мөрдөж байхыг ажилчинд сануулах хэрэгтэй.
Давуу тал
- Барилгын талбар дээрхи хүнд хүчир, өртөг өндөртэй ажилуудын нэг болох хана таазны шаврын ажлыг хөнгөвчилсөн.
- Энэ машин дээр ажиллаж байгаа нэг ажилчин 15 өндөр зэрэглэлийн засал чимэглэлчиний ажлыг хийж чадна.
- Шавардлагын ажлын чанарын түвшин олон улсын барилгын чанарын шаардлагыг хангах хэмжээнд хийгдэнэ.
- Ажиллуулахад хялбар бөгөөд заавал өндөр мэрэгжлийн ажилчин үл шаардана. Нэг машин дээр хоёр хүн ажиллана.
- Шавардлагын түүхий эд материалыг 20 хувь хэмнэнэ.
Хамгийн гол нь хугацаа хожино. Барилга гэдэг бол цаг хугацаатай уралдаж байдаг ажил. Хугацаа хожно гэдэг бол асар их хэмжээний мөнгө хэмнэх эх үүсвэр. Тухайлбал:\
- Барилгаа хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх,
- Ажилчдын цалин хэмнэх
- Дараагийн ажилд шилжин орох
- Компаний хөрөнгийн эргэлт сайжрах гээд олон давуу тал бий.
Хөдөлмөрийн бүтээмжийн харьцуулалт
Барилгын талбар дээр
Барилгын төмөр тор бүхий монтажын ажилд хэрэглэнэ.
Гадна ханы өнгөлгөө хийж байгаа нь
Хана замаскадаж байгаа нь
Блокон ханы гадна өнгөлгөө хийж байгаа нь
Блокон хашаа өнгөлж байгаа нь