Танд танилцуулж байгаа энэхүү халаалтын төхөөрөмж нь нарны халаалтаар орон сууцыг халаах иж бүрэн систем юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах Засгийн Газарын төсөлд бүрэн тохирно. Үнийн хувьд хямд, бөгөөд Европын стандартад нийцсэн.

Усны банкийг 80 – 450 литр багтаамжайгаар нийлүүлнэ. Баллоны хэлбэрийг захиалагчийн хүсэл сонирхолын дагуу янз бүрээр өөрчлөн хийж болно.

Хятад улсад хэрэглэсэн туршлагаас үзэхэд нартай өдөр усны температурыг 80 хэм хүртэл өсгөж чадсан байна. Энэ үед шалны халаалттай байрны дотор дулааны хэмжээ 25 хэмд хүрсэн байна.

Бүрхэг өдөр усны температур 50 хэмд хүрдэг. Иймд бүрхэг өдөр цахилгаан болон хийн халаалтаар дэмжлэг өгнө.

Төхөөрөмжүүд Тайлбар Үнэ
HBA 2.0-1 Нарны халаалтын хавтан (Стандарт коллектор) Зэс + Хөнгөн цагаан 1391 юань
200 литрийн бойлер Дан цагирагтай 3961 юань
200 литрийн бойлер Давхар цагирагтай 4497 юань
270 литрийн бойлер Дан цагирагтай 4619 юань
270 литрийн бойлер Давхар цагирагтай 5647 юань
300 литрийн бойлер Дан цагирагтай 4982 юань
300 литрийн бойлер Давхар цагирагтай 5730 юань
340 литрийн бойлер Дан цагирагтай 5330 юань
340 литрийн бойлер Давхар цагирагтай 6320 юань
400 литрийн бойлер Дан цагирагтай 6980 юань
400 литрийн бойлер Давхар цагирагтай 7824 юань
500 литрийн бойлер Дан цагирагтай 8187 юань
500 литрийн бойлер Давхар цагирагтай 9038 юань
80 литрийн термосифон бойлер Цамцтай 1997 юань
100 литрийн термосифон бойлер Цамцтай 2218 юань
120 литрийн термосифон бойлер Цамцтай 2501 юань
IP1070 Угсралтын эд ангиуд 2 ширхэг нарны коллекторт зориулсан 499 юань
IP1830 Угсралтын эд ангиуд 3 ширхэг нарны коллекторт зориулсан 726 юань
EnergyPak Усны насос Насос + контроллёр 2170 юань
HS2018 Хянах самбар Хурууны мэдрэмжтэй 408 юань
LQ-1 Intermedia тосоол Нарны хавтангаар эргэлдэх үл хөлдөгч шингэн 234 юань
EV12 Тэлэлтийн сав 12 литр 363 юань
EV18 Тэлэлтийн сав 18 литр 469 юань

Монгол орон цэлмэг тэнгэр тунгалаг агаартай учир нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа их 2600-3300 цаг. Нарны гийгүүлэлт нь нарны өндрөөс шалтгаална. Тус орны төвийг дайрах 48 градусын өргөрөгт 6-7-р сард 60-66 градус, 12-1-р сард 20 орчим градус байна. Хойшлох тутам нарны тусгалын өндөр багасч урагшлах тутам ихсэнэ. Олон жилийн дунджаар тус оронд жилийн 230-260 хоногт цэлмэг, 50-70 хоног бүрхэг, нарны нийлмэл цацраг 4000-4800 к/кал. Хойд хэсгийн уулархаг нутагт 4000-4500 к/кал, Говьд 4500-4800 к/кал байдаг. Монгол улс цэлмэг өдрийн тоогоор дэлхийд тэргүүлдэг тул энэхүү нарны халаалтын систем нь манай оронд нэн тохиромжтой юм.

Улаанбаатар хотод энэхүү халаалтын төхөөрөмжийг 2011 оны 11 сараас 3 сар хүртэл туршиж үзэхэд нэг сарын цахилгааны зардал 30-35 мянган төгрөг болж байлаа. Туршилтыг 8 х 8 хэмжээтэй байшинд хийсэн бөгөөд өдрийн цагт нараар, шөнийн цагт цахилгаанаар халаах төхөөрөмж суурьлуулсан бөгөөд нийт 64 кв.м талбай бүхий байшингийн температур 20 хэмээс бууж байсангүй. 2 ширхэг нарны хавтан энэ байшинд хэрэглэсэн бөгөөд 150 литр усаар шалны халаалтын системийг цэнэглэсэн билээ.

Туршилтаас дүгнэхэд нарны халаалтын хавтанг нарны гэрэл шууд тусах маш сайн дулаалж байрлуулбал нэн их үр өгөөжтэй мэт санагдлаа. Хавтангийн арын хэсэг болон хоолойнуудыг дулаан алдахгүйгээр сайтар дулаалбал нарны эрчим хүчээр халсан тосол амархан хөрөхгүй. Нарны тусгал перпендикуляр тусч байвал халалт нь сайн.

Модель Коллектор Усны банк Банкны ороомог Шингээгч Насос Хянах самбар Хийн төхөөрөмж
Марк Тоо 200л 270л 340л 450л 1 2 Шилмэл шингээгч LCD
Хурууны мэдрэмжтэй
дэлгэц
Хөх
V 200 HBA 2.0-1 2 o     o   o o o o o
V 270 HBA 2.0-1 2   o   o   o o o o o
V 340 HBA 2.0-1 3     o o   o o o o o
V 270Pro HBA 2.0-1 2 o       o o o o o o
V 340Pro HBA 2.0-1 3   o     o o o o o o
V 450Pro HBA 2.0-1 3     o   o o o o o o

Үзэмж сайтай, барилгад хэрэглэхэд бүрэн тохиромжтой.

Хаалттай циклийн систем нь нарны энергийн хүчин чадлыг өөрчлөн дулааны хэмжээг өсгөнө. Температурын өөрчлөлт болон хөлдөлтийг идэвхитэй хянана. -35 хэмээс дээш хүйтэнд хэвийн ажиллах боломжтой.

Дулааны солилцооны усны банкны дотор талыг дээд зэргийн техникийн керамик нунтаг өнгөлсөн. Дулааны солилцооны усны банкны энэхүү өнгөлгөө нь удаан жил чанараа хадгалах боломжыг бүрдүүлнэ. Ердийн паалангаас 10 дахин илүү урт настай.

Температурын Хяналтын хос системтэй ба нэмэлт бойлер нэт цаг агаарын бүх нөхцөлд халуун усаар хангах үүрэг гүйцэтгэнэ.

Шилдэг дулаалгын материалаар дулаалсан битүү систем бүхий банк нь 850kpa-аас дээш даралтыг дааж чадах бөгөөд халуун хүйтэн усны хоорондох даралтын тэнцвэржүүлэгч нь усан хангамжын температурын ихээхэн зөрүүтэй өөрчлөлтийг тохируулж өгнө.

Чанарын хувьд баталгаатай. Борлуулалтын дараах үйлчилгээ сайн. Үйлдвэрлэгч гучин жил буюу түүнээс дээш хугацаанд үйчилгээг тасралтгүй үзүүлнэ.

Энэхүү бүтээгдэхүүн нь эрчим хүчний уламжлалт хэрэглээний зардлыг 50%-80% иар бууруулна.

Манай бүтээгдэхүүн таны итгэлийг бүрэн даах бөгөөд “Байгаль орчныг хамгаалах, Эрчим хүчийг хэмнэх, Нүүрс хүчлийн хийг багасгах” тухай Засгийн Газарын бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх болно.


Модель V200
3-4 ам бүлтэй айлд тохиромжтой
HBA2.0-1 хос коллекторын төхөөрөмжтэй
200Литр усны банктай. Пааландсан төмөр банк
LCD дэлгэц
Хурууны мэдрэмжээр ажиллана.
Дан ба хос циклийн насостой
Нэмэлт цахилгаан халаагчтай
50% хувиас илүү энерги хэмнэнэ.

Модель V270
4-5 ам бүлтэй айлд тохиромжтой
HBA2.0-1 маркийн 2 ба 3 коллекторын төхөөрөмжтэй
270 Литр усны банктай. Пааландсан төмөр банк
LCD дэлгэц
Хурууны мэдрэмжээр ажиллана.
Дан ба хос циклийн насостой
Нэмэлт цахилгаан халаагчтай
60% хувиас илүү энерги хэмнэнэ.

Модель V340
4-6 ам бүлтэй айлд тохиромжтой
HBA2.0-1 маркийн 3 коллекторын төхөөрөмжтэй
340 Литр усны банктай. Пааландсан төмөр банк
LCD дэлгэц
Хурууны мэдрэмжээр ажиллана.
Дан ба хос циклийн насостой
Нэмэлт цахилгаан халаагчтай
60% хувиас илүү энерги хэмнэнэ.

Модель V340 PRO
4-6 ам бүлтэй айлд тохиромжтой
HBA2.0-1 маркийн 3 коллекторын төхөөрөмжтэй
340 Литр усны банктай. Пааландсан төмөр банк
LCD дэлгэц
Хурууны мэдрэмжээр ажиллана.
Дан ба хос циклийн насостой
Нэмэлт цахилгаан халаагчтай
60% хувиас илүү энерги хэмнэнэ.

Модель V450PRO
5-8 ам бүлтэй айлд тохиромжтой
HBA2.0-1 маркийн 3-4 коллекторын төхөөрөмжтэй
450 Литр усны банктай. Пааландсан төмөр банк
LCD дэлгэц
Хурууны мэдрэмжээр ажиллана.
Дан ба хос циклийн насостой
Нэмэлт цахилгаан халаагчтай
60% хувиас илүү энерги хэмнэнэ.

Модель V450 GOLDEN
5-8 ам бүлтэй айлд тохиромжтой
HBA2.0-1 маркийн 3-4 алтлаг коллекторын төхөөрөмжтэй
450 Литр усны банктай. Пааландсан төмөр банк
LCD дэлгэц
Хурууны мэдрэмжээр ажиллана.
Дан ба хос циклийн насостой
Нэмэлт цахилгаан халаагчтай
60% хувиас илүү энерги хэмнэнэ.
Зохион байгуулалт:
Стандартын дагуу угсарч суулгана.
Пааландсан төмөр усны банктай.
Усны банк ба дулааны солилцооны төхөөрөмжүүд нь өндөр нарийвчлалтай ажиллана.
Хэрэглээнийхээ хэмжээгээр нарны халаалтын хавтангуудыг суулгаж болно. Хэмжээ хязгаар заахгүй.
Онцлог талууд:
24 цагийн турш халуун усаар хангах бөгөөд эрчим хүчийг 50% иас дээш хэмжээгээр хэмнэнэ.
Нэмэлтээр суулгаж өгсөн цахилгаан ба хийн халаалтын төхөөрөмж болон усны насосууд нь найдвартай ажиллана.
Хөлдөхгүй. Цаг агаарын бүх орчинд энэхүү системийг хэрэглэж болно.
Захиалагчийн хүссэн загвар дизайнаар үйлдвэрлэж өгнө.

Олон давхар нийтийн орон сууцанд хэрэглэх нь

Нарны халаалтын системийг орчин үеийн олон давхар барилгын халаалтанд хэрэглэхээс гадна барилгын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор ашиглаж байна. Үүний тулд халаалтын шугамыг богино хийж өгвөл илүү үр дүнтэй. Учир нь дулааны энерги болон усны солилцоо нь бүх хэрэглэгчидэд тэнцүүхэн хүртээх шудрага боломжийг бүрдүүлнэ. Айл бүрт нэг усны банк тавьж өгнө.

Нарны халаалтын хавтан

Өндөр хүчин чадалтай:

TiNOX ба BlueTec хэмээх олон улсын дээд зэргийн супер давхрагатай.

Нарны туяа шингээх чадвар α ≈ 95 % ± 2 % E

Дулааны тусгалт: ε ≈ 4 % ± 2 %

Хавтангийн гагнуур

Нарны хавтангуудыг лазерын туяат гагнуурын технологиор гагнасан тул хүчин чадал нь өндөр бөгөөд гадна үзэмж нь сайхан.

Хятад улсдаа төдийгүй дэдхийд нэртэй тус үйлдвэр нарны хавтангийн шилдэг технологи бүхий цөөхөн үйлдвэрийн нэг юм.

Хавтангийн хэрэглээний хугацаа.

Энгийн нарны халаалтын хавтангаас эдэлгээ сайн бөгөөд нийт 25 жил тогтвортой хэрэглэж болно. Хөнгөн цагаан хайлш нь удаан жилийн туршид зэврэхгүй, өнгөө алдахгүй.

Дэлхийн нэр хүнд бүхий мэргэжилтнүүдийн хийсэн туршилтаас үзэхэд уг хавтангийн нарны туяа шингээх давхрага нь 25 жилийн дараа 95% хүртэл чанарын үзүүлэлтээ бүрэн хадгалана гэж ээ. Угсрахад хялбар бөгөөд түргэн.

Нарны халаалтын системийн эд ангиуд

Хянах самбарын үзүүлэлт

Хяналтын систем нь халаалтын системийг бүхэлд нь хянаж тохиргоо хийнэ. Даралт, температур, хугацааг энэ самбар дээр тааруулна.

Загвар EnergyPak
Intermedia температур —25 хэм~ +110 хэм
Цахилгаан хангамж 220V/50HZ нэг фазтай
Гаралтын дээд чадал 93 ватт
Гаралтын дээд сэлгэлт 3.3тонн/цаг
Шахалт хийх дээд өндөр
Оролтын даралт 50 хэм:0.05 бар
95 хэм:0.3 бар
110 хэм:1.0 бар
Орчины дээд температур 45 хэм
Ажлын дээд даралт 6.0 бар
Intermedia стандарт Хэмнэлттэй
Хурдны хяналт Хурдны 3 хувилбартай
Хэмжээ 295*475*160мм

Термостатын үзүүлэлт

Термостат нь тосоол болон усны температурыг хянах бөгөөд өрөөний дулаан, хавтангийн дулаан, оролт гаралтын ус тосоолны температурыг тохируулна.

Загвар HS 2018
Хэмжээ 104×93×17.5 мм
Дэлгэц LCD
Мэдрэмж Хурууны
Дулаан хэмжилт 5~95 хэм
Нарийвчлал ±1 хэм
Ажиллах орчны дулаан —5 хэм~45 хэм
Чийглэн ≤90%
Хамгаалалтын түвшин IP30

Тэлэлтийн савны үзүүлэлт

Тэлэлтийн сав нь халалтаас болж үүссэн илүүдэл тосоолийг хадгална. 1.5 барын даралт хүртэл тосоол шингэнийг шахаж цэнэглэнэ. Үйлдвэрээс зориулалтын тосоолыг худалдан авч болох бөгөөд автомашины радиоторын тосоол бас хэрэглэж болно

Загвар EV12 EV18
Багтаамж 12 литр 18 литр
Дээд даралт 5 бар
Диаметр 285мм 285мм
Өндөр 320мм 385мм
Холболт 3/4〞
Хэмжээ 290×290×325mm 290×290×390mm
Резинэн тусгаарлагч SBR
Стандарт цэнэглэх даралт 1.5 бар
Ажиллах орчин —10 хэм ~ +100 хэм
Их биений материал Карбон төмөр

Нарны хавтангийн техникийн үзүүлэлт

Нарны хавтан нь нарны энергийг дулаан энерги болгон хувиргана. Нарны халаалтын хамгийн чухал эд анги болох энэхүү хавтанг Герман улсаас импорлосон ялтсан хавтнгаар үйлдвэрлэсэн тул нарны цацрагийг бүрэн хугалаж дулааны энергийг бүрэн цуглуулан авч чадна.

Хавтангийн дотуур суурьлуулсан зэс хоолойгоор урсан өнгөрч байгаа тосоол хурдан халж, бойлер руу шахагдана. Халуун тосоол бойлерийг халаагаад дулаан алдмагц эргэн нарны хавтан руу урсан орж, дахин хална.

  HBA 2.0-1 HBC 2.0-1
Гадна хэмжээ 1,000мм×2,000мм×80мм
Цэвэр жин 34кг 35кг
Шингээгчийн талбай 1.85m2
Олон улсын стандарт GB/T 6424, EN 12975, EN 12976
Коллекторын зүрхэвч Хэлбэр H
Давхрагын материал Зэс
Давхрагын тоо 8 / 9
Боловсруулах зам Тогтмол муруйлт
Шалгах даралт 1.4MPa
Шингээгч Материал Хөнгөн цагаан Зэс- MK
Шингээгч давхрага TiNOX / BlueTec TiNOX / BlueTec
Өнгө Хөх
Хэмжээ 1895 мм x 985 мм
Зузаан 0.4 мм 0.2 мм
Шингээх чадвар α ≈ 95 % ± 2 %
Тусгалт ε ≈ 4 % ± 2 %
Технологи Лазерын гагнуураар хийсэн нарны коллектор
Шил Материал Төмрийн орц багатай зөөлрүүлсэн шил
Iron ≤0.01%
Нэвтрүүлэх
Коэффициент
Нэвтрүүлэх Коэффициент ≥ 91.6% ээс стандарт ANS1297-1975, DS 6206A ба JIS R3206
Зузаан 3.2 мм
Дулаалга Материал Шилэн хөвөн
Хэмжээ ба нягтрал 30 мм зузаан, 32кг/м3
Хэмжээ ба нягтрал 45 мм зузаан, 24кг/м3
Корпус Хэлбэр 6063T5 1.3мм
Материал Хөнгөн цагаан давхрага
Холболт Орох гарах шугам Φ 22
Туршилтын үзүүлэлт Коллекторын алдагдал 75% ±3% 80% ±2%
Дулаан алдах коэффициент A1=3.5W/м2K
A2=0.016 W/м2K
Зогсох температур 218℃ 1000 W/м2

Нарны халаалтын системийн харьцуулалт

Халаах аргууд Шатахуун ба хийн халаалт Цахилгаан халаалт Гуурсан халаалт Нарны халаалтын систем
Асуулт
Халаах аргачлал Шууд бус халаалт Шууд бус халаалт Шууд халаалт Шууд халаалт
Эрчим хүчний эх үүсвэр Хий ба шатахуун Цахилгаан Цахилгаан Нар + Цахилгаан
Хөрөнгө оруулалт 20%-30% 15%-20% 10%-15% 100%
Үйл ажиллагааны зардал 3-4 5-6 4-5 1
Хамгаалалт Шатах ба дэлбэрнэ Дунд зэрэг Дунд зэрэг Сайн
Бохирдуулалт o Үгүй Үгүй Үгүй
Техникийн үйлчилгээ Өндөр хэмжээний мэргэжлийн үйлчилгээ Шаардлагагүй Шаардлагагүй Шаардлагагүй
Ашиглалтын хугацаа 5 жил 5 жил 5 жил 20 жил
Зах зээлийн байдал Эрэлт хэрэгцээ бага Эрэлт хэрэгцээ сайн Эрэлт хэрэгцээ сайн Ирээдүйн хамгийн ухаалаг сонголт

Зураг дээр: Монгол улсаас ирсэн төлөөлөгчид үйлвэрийн бүтээгдэхүүнтэй танилцаж байгаа нь. Өвлийн цагт нарны халаалтын хавтанг ар талаас нь болон эргэн тойрон маш сайн дулаалсан байх хэрэгтэй. Мөн тосоол дамжуулах зэс гуурсан хоолойг сайтар дулаална.

Зураг дээр: Монголын зочид нарны халаалтын төхөөрөмжийн туршилтын явцтай танилцаж байгаа нь. Байшингийн дээвэр дээрхи туршилтын талбайд байршуулсан нарны хавтангийн зэс хоолой гар хүрэхийн аргагүй халсан байлаа.

Захиалагч үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд төхөөрөмжийг хэрхэн угсрах талаар бүрэн зааварчилгаа авч болно. Угсралт нь энгийн. Манай хөргөгч засварчид зэс хоолойг нугалаж гагнадаг шүү дээ. Тэдний туслалцааг авбал угсралт тийм ч хэцүү биш.

Бид нарны халаалтын төхөөрөмжийн давуу талуудын тухай бодит мэдээллийг авч, Монгол улсад хэрэглэхэд бүрэн боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

1. Нарны халаалтын системийг өвлийн улиралд хэрэглэж болох уу?

Болно. Монгол орны Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад нарны энергийн хэмжээ бусад аймгуудаас харьцангуй их байдаг тул нарны халаалтын төхөөрөмжийг хэрэглэхэд ихээхэн давуу талтай. Испаний Мадрид, Португалын Лиссабон хотуудад хийсэн туршилтын үр дүн Европын бусад орнуудаас өндөр байгаа нь дээрхи аймгуудын адил нарны энергийн хэмжээ их байгаатай холбоотой юм. Гэвч өвөлдөө хүйтэн бүс нутгуудад нарны цахилгаан халаалтыг хэрэглэхэд боломжгүй гэсэн үг биш юм.

Өвлийн цагт нарны халаалтын хавтанд (нарны коллектор) маш сайн дулаалга хийж өгөх нь зүйтэй. Учир нь нарны халаалтын хавтангаар урсаж байгаа тосоолын температур өвлийн цагт их хэмжээгээр алдагддаг. Хэрэв та боломжтой бол байшингийнхаа урагшаа харсан талд нь нарны хавтан байрлуулах цонх хийгээд байшин дотроо угсарвал илүү үр дүнд хүрнэ.

2. Хэрэв би худалдан авах бол хаана хандах вэ?

Та юуны өмнө манай сайтын хаягаар бидэнд хандах хэрэгтэй. Учир нь үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдан борлуулах ажлыг зохион байгуулах хүсэлтээ бидэнд гаргасан юм. Бид таныг үйлдвэр дээр очиж гэрээ хэлэлцээр хийж, худалдан авахад тань үнэ төлбөргүйгээр зуучлах болно. Та манай Сайтын утсаар холбогдож бидэнд хандвал танд туслахад бэлэн байна. Бид таныг Эрээн хотод тосч аваад үйлдвэр рүү замчлан, орчуулга хийх, гэрээ байгуулах ажилд тань туслах болно.

3. Дундаж хэмжээтэй байшинд нарны халаалтын системийг тавьбал хир зардал гарах вэ?

Та нарны халаалтын системийг өөрийн байшинд тохируулан худалдан авахын тулд халаалт өгөх талбайдаа тохируулах хэрэгтэй. 45-80 кв метр талбай бүхий байшинд тохирох нарны халаалтын системийн сонголтыг хүснэгтэнд үзүүллээ.

Төхөөрөмжүүд Тайлбар Үнэ Тоо Нийт
HBA 2.0-1 Нарны халаалтын хавтан Зэс + Хөнгөн цагаан 1391 юань 3 4173 юань
200 литрийн бойлер Давхар цагирагтай 4497 юань 1 4497 юань
IP1830 Угсралтын эд ангиуд 3 шр коллекторт зориулсан 726 юань 1 726 юань
EnergyPak Усны насос Насос + контроллёр 2170 юань 1 2170 юань
HS2018 Хянах самбар Хурууны мэдрэмжтэй 408 юань 1 408 юань
LQ-1 Intermedia тосоол Нарны хавтангаар эргэлдэх үл хөлдөгч шингэн 234 юань 1 234 юань
EV12 Тэлэлтийн сав 12 литр 363 юань 1 363 юань
Нийт 12571 юань

4. Нарны халаалтын системийг тавихын тулд урьдчилан ямар бэлтгэлтэй байх вэ??

- Юуны өмнө таны байшин дулааны алдагдал багатай байх хэрэгтэй.
- Шалны усан халаалтын системтэй байна. Учир нь шалны усан халаалтын систем нь ханы радиоторуудаас харьцангуй бага ус хэрэглэх бөгөөд шалнаасаа халж байгаа тул дулааны үйлчлэл өндөр байдаг.
- Шалны халаалтын шугаманд холбохдоо нэмэлт насос хийж өгвөл сайн

5. Нарны халаалтын системийг хэрхэн угсрах вэ?

Монголд энэ халаалтын системийг угсарч байгаа мэрэгжлийн хүмүүс байдаг. Энэхүү системийг угсрах заавар зөвөлгөөг та манай сайтаас татаж авч болно. Энэхүү зөвлөмжийн дагуу та нарны халаалтын системийг өөрөө ч угсарч чадна. Харин зэс хоолойнуудыг матах буюу гагнах ажил дээр хөргөгч засварын хүмүүсээс туслалцаа авах нь зүйтэй.

Угсралтын зааврыг татаж авах линк

http://www.mychina.biz/document/solar_instruction.pdf

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ