0
CATEGORIES
Төмөр каркас хэвлэгч

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Төмөр каркас хэвлэгч

Хамгийн хямд өртгөөр дулааны хэмнэлттэй хаус барихад онц хэрэгтэй нэгэн машиныг танд танилцуулж байна. Энэ машин нь төмөр каркастай хаус барих гол багаж юм. Бүрэн автомат ажиллагаатай энэ машин нэг өдөрт хэдэн арван байшингийн төмөр каркасыг зургийн дагуу хэвлэхээс гадна ганцхан оператор ажиллахад хангалттай.

Үйлдвэрийн дамжлага:

Төмөр ороомог – Татагч – Хэв оруулагч – Уртыг хэмжигч – Нүхлэгч – Таслагч – Хийц хүлээн авагч

Төмөр каркас хэвлэгч

Түүхий эд материал: Q195, Q235 халуун цувисан ган тууз эсвэл халуун цувисан цайрдсан ган (1.5-3.0мм) Q345 (1.2-2.5)
C ба U хэлбэрээр 70 мм – 300 мм өргөнтөйгөөр хэвлэнэ.
Роликууд: 10 эгнээ ролик хэлбэр үүсгэнэ. Эхний 3 эгнээ өндөр ба нугалааг тохируулна. Дараагийн хоёр эгнээ ховил гаргана. Дээд талын 5 ролик эцсийн хэлбэрийг гаргана.
Төмрийн зузааны хэмжээ: 0.8 мм – 3.0 мм
Роликийн диаметр: 80мм - 90 мм
Машины габарит хэмжээ: 9000мм*1650мм*1300мм
Хэвлэх хурдац: 10-15 метр/мин
Жин: 6300 кг
Чадал: 11 квт – 15 квт
Бүрэн дамжлагын урт: 20-24 метр

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэх төхөөрөмж:

Төмөр каркас хэвлэгч

Үнэ: 80-120 мм-ийн хагас автомат өргөн хэвлэгч машин 48000 юань
Үнэ: 80-300 мм-ийн хагас автомат өргөн хэвлэгч машин 72000 юань
Үнэ: 80-300 мм-ийн өргөн бүрэн автомат хэвлэгч машин 200000 юань

Тээвэрлэлт: Эрээн хот хүртэл тээврийн зардал 12000 юань
Нийлүүлэх хугацаа: Урьдчилгаа авсанаас хойш 30 ажлын өдөрт
Сав баглаа боодол:
Ус үл нэвтрүүлэх материал болон модоор хамгаалалттай. Компьютер хяналтын систем нь модон хайрцагтай.

Хагас автомат загвар

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Бүрэн автомат загвар

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Энэхүү нэмэлт төхөөрөмж нь төмөр дээр товруу үүсгэхэд хэрэглэгддэг.

Төмөр каркас хэвлэгч

Нэг машин дээр энэ хоёр төрлийн төмрийг хэвлэх боломжтой. С хэлбэрт төмөр нь барилгын каркасын босоо хийцүүдэд хэрэглэдэг бол U хэлбэрийн төмрийн дээд доод амалгаа буюу хөндлөн каркас болгон ашиглана.

Төмөр каркас хэвлэгч

80-300 мм хүртэл өргөн зурваасаар С төмрийн хэвлэж болно.

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас хэвлэгч

Мөн хүссэн газраа төмөр нүхлэх ажлыг машин өөрөө гүйцэтгэж чадна.

Төмөр каркас хэвлэгч

Хэвлэж буй төмөр дээрээ ийм товруу гаргах тоноглол бас нэмж болно.

Төмөр каркас хэвлэгч

Бэлэн болсон дээрхи бүтээгдэхүүнээр Канадын төмөр каркастай барилгын төмөр хийцүүдийг зургийн дагуу угсардаг.

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас нь модон каркастай харьцуулах юм бол хөгцрөхгүй, илжирч хуучирахгүй, хөнгөн авсаархан байдаг.

Төмөр каркас хэвлэгч

Төмөр каркас нь барилгын хэлбэрийг бүрэн хадгалж газар хөдлөлтөнд тэсвэртэй хөнгөн хийцтэй болдог.

Төмөр каркас хэвлэгч

Хуучин контейнерийн рамыг ашиглан зөөвөрийн гоёмсог сууц хийж болно.

1. Тоног төхөөрөмжийн эд анги

  • Материал бэхлэгч рам (нэг ширхэг)
  • Хангагч тавцан (нэг ширхэг)
  • Ган туузыг задлагч систем (нэг ширхэг)
  • Хэв оруулагч гол (нэг ширхэг)
  • Автомат нүхлэгч систем (нэг ширхэг)
  • Хөрөөдөх механизм (нэг ширхэг)
  • Гидрийн систем (нэг ширхэг)
  • Компьютер хяналтын төхөөрөмж (нэг ширхэг)
  • Тоологч (нэг ширхэг)
  • Хэвлэсэн төмөр хүлээн авах конвейор (нэг ширхэг)

Тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа газар очиж, видео бичлэг хийсэн нь. Төмөр каркас хэвлэж байгаа газар дээр очиж сурвалжилж байхад оператор 6,1м-ийн уртаар 12 ширхэг төмөр хэвлэх даалгаварыг машин өгсөн. Машин даалгаварын дагуу хоёр талдаа тус бүр хоёр нүх бүхий төмрийг 7-8 минутанд хэвлэж дуусгаж байв. Хөдөлмөрийн бүтээмж сайн, өндөр нарийвлалтай байсан нь төмөр каркастай Канад байшингийн үйлдвэрлэлийн хурдацыг нэмэгдүүэх бүрэн боломжтой болох нь харагдаж байлаа.

Энэ машин дээр нэг оператор ажиллана. Машины тохиргоог сайн хийж чаддаг байх нь чухал юм. Тохиргоо хийх нь харахад амархан боловч нилээд нарийн мэдрэмж хэрэгтэй мэт санагдсан.

Машин дээр ажиллах явцад хэмжилт болон тооцоогоо автоматаар хийх тул зөвхөн компьютер удирдлагын самбар дээр байгаа товчлууруудын зориулалтыг мэдэхэд л болно.

2. Бүтэц зохион байгуулалт

2.1. Материал бэхлэгч рам

Нэг ширхэг материал бэхлэгч гол, 2 тулгуур, 2 холхивчтой. 3 тонны даацтай.

2.2. Хангагч тавцан

Түүхий эдийг (Төмөр тууз) хэвтээ чиглэлд үйлдвэрлэлийн процес хийхэд бэлтгэнэ. Тэрээр бүтээгдэхүүнийг жигд оруулан өгч, паралелаар нэгэн хэвийн хэлбэрт оруухад туслана.

2.3. Ган туузыг задлагч систем

90 мм-ийн диаметртэй роликууд жигд хурдаар эргэн төмөр туузыг хэлбэржүүлнэ.Хэлбэр үүсгэж байгаа туузын зузаан 4.0 мм-ээс их байж болохгүй.
Дээрээ 3 эгнээ, доороо 5 эгнээтэй.

2.4. Хэв оруулагч гол

Төмрийг нягт нямбай хэлбэржүүлнэ. Хөдөлгүүрийн хурдацыг тохируулж болно. Гинжин дамжуулагчтай. Роликуудын гадаргуу маш сайн өнгөлөгдсөн. Хатуу өнгөлгөөтэй. Өндөр даралтаар хэлбэр үүсгэж, цайрдсан.
Роликын цайрын зузаан: 0.01 мм,
Материал: Gcr15
Хатуулагын хэмжээ: HRC 62-65

Төмөр каркас хэвлэгч

2.5. Автомат цоологч систем

Автоматаар 3.5 мм хүртэл зузаан төмрийн цоолно.

2.6. Нугалаж таслах механизм

Хөдөлгүүрээр хянаж, гидрийн даралтаар бэхлэнэ. Дараа нь нүхлэх буюу таслана.
Маш хурдан таслана. Таслагч нь маш цэвэрхэн тэгшхэн таслана.

2.7. Гидравлик систем

Гидравлик мотор: АНУ-ын TaylorMus брэнд
Гидравлик төхөөрөмжийн хүч 22 кВт (газрын тосны савны хэмжээ 500 литр)
Тосон насостой. Гидравлик тосны банкийг гидрийн шингэнээр цэнэглэсэний дараа насостой цоологч нүхлэх ажлыг гүйцэтгэнэ.
Систем нь гидравлик тосны банк, гидрийн шингэний насос болон 2 ширхэг гидрийн хоолойтой. Мөн 2 ширхэг цахилгаан соронзон цорготой.
Гидрийн шингэний насосын чадал: 3kw
Гидрийн шингэн: 40#

2.8. Компьютер хяналтын систем

Гадны хянагч: Нэг ширхэг (үйлдвэрлэлийн процесс явагдаж байгаа болон засвар үйлчилгээ хийх явцад урагш болон хойшхи цахилгаан удирдлагыг удирдах боломжтой)
Тайван Дельта брэндийн PLC Хяналтын системтэй. Төмрийн уртын хэмжээ болон тоо ширхэгийг тохируулгаар зааж өгнө. Автомат болон механик гэсэн 2 хэлбэрээр тооцоо өгч болно. Хэрэглэхэд хялбар. Маш олон янзын уртын хэмжээтэй таслах өгөгдлийг гүйцэтгэж чадна.
Нарийвчлал: 1.00 мм,
LCD дэлгэцтэй,
PLC програмчлалтай,

2.9. Тоологч

Уртын хэмжиж, тоолно.

2.10. Хэвлэсэн төмөр хүлээн авах конвейор

Дараагийн шатны үйлдвэрлэлийн процест оруулахад бэлэн болгон зөөнө.

Төмөр каркас хэвлэгч

Зураг дээр: Төмөр хэвлэх анхны дамжлага.

Төмөр каркас хэвлэгч

Зураг дээр: Үйлдвэрийн үдийн цайны цаг. Ажилчид үдийн цайны цаг болоход нэгэн зэрэг ажлын байраа орхин бүгд цайндаа орно.

Төмөр каркас хэвлэгч

Зураг дээр: Нэг машин дээр нэг л оператор ажиллана. Өдөрт энэ оператор машин дээрээ 4800 метр төмөр хэвлэх төлөвлөгөөтэй.

Төмөр каркас хэвлэгч

Зураг дээр: Үйлдвэрийн зааланд тав таваараа нийт 10 машин зэрэг ажиллаж байлаа. Гэсэн хэдий боловч энэ үйлдвэр захиалгаа гүйцэтгэхийн тулд 3 ээлжээр ажилладаг.

Төмөр каркас хэвлэгч

Зураг дээр: 6,1 м урт С хэлбэрийн төмрийг 120 ширхэгээр нь багцлан боосон байна.

Төмөр каркас хэвлэгч

Зураг дээр: Үйлдвэр захиалагчийн хүсэлтээр төрөл бүрийн урттай С болон U хэлбэрийн төмөр үйлдвэрлэнэ.

С төмрийн хэмжээсүүд

Төмөр каркас хэвлэгч Модель h (мм) b (мм) c (мм) t (мм) Oлон Улсын Нэршил
C88 88 40-80 10-20 0.8-2.5 350S(162-200)-(33-97)
C100 100 40-80 10-20 0.8-3.0 400S(162-200)-(33-112)
C120 120 40-80 10-20 0.8-3.0 470S(162-200)-(33-112)
C140 140 40-80 10-20 0.8-3.0 550S(162-200)-(33-112)
C160 160 40-80 10-20 0.8-3.0 620S(162-200)-(33-112)
C180 180 40-80 10-20 0.8-3.0 700S(162-200)-(33-112)
C200 200 40-80 10-20 0.8-3.0 780S(162-200)-(33-112)
C220 220 40-80 10-20 0.8-3.0 860S(162-200)-(33-112)
C240 240 40-80 10-20 0.8-3.0 940S(162-200)-(33-112)
C260 260 40-80 10-20 0.8-3.0 1020S(162-200)-(33-112)
C280 280 40-80 10-20 0.8-3.0 1100S(162-200)-(33-112)
C300 300 40-80 10-20 0.8-3.0 1180S(162-200)-(33-112)

Мөн дээрхи С хэлбэрийн баганы төмрийн үзүүлэлтээс гадна U хэлбэрийн төмрийг хэвтээ чиглэлийн каркасанд өргөн ашиглана.

Төмөр каркас хэвлэгч

Хятадын үйлдвэрүүдэд төмөр каркасны түүхий эдийг 2-2,5 тонн жинтэйгээр ороож үйлдвэрлэдэг. Эдгээр төмрийн түүхий эдийг тусгай төмөр каркас хэвлэгч машинд оруулан каркасыг хүссэн уртын хэмжээтэйгээр үйлдвэрлэнэ.

Олон улсын нэршилтэй харьцуулсан үзүүлэлт ба зориулалт

Төмөр каркасын металл хийцийн геометр хэмжигдэхүүнийг тодорхойлохын тулд олон улсын аргачлал байдаг. Үүнд тухайн метал хийцийн зузаан болон 3 тэнхлэгийн дагуух орон зайн хэмжээсүүдийг оруулж өгдөг. Жишээ нь: 400 S 200 – 54

400 Хөндлөн нурууны хавиргын өргөн 4" = 400 x 1/100 инч. Бүх хөндлөн нурууны хавиргын өргөн 1/100 инчээр тодорхойлогдоно.
S - Хэлбэр S хэлбэр нь хөндлөвч болон багана хийх зориулалттай С төмөр байна. T хэлбэр нь зам хийх зориулалттай U төмөр байна.
200 - Хөлийн өргөн 2" = 200 x 1/100 инч. Бүх хөлийн өргөн 1/100 инчээр тодорхойлогдоно.
54 - Металын зузаан 0.054 in. = 54 mils; 1 mil = 1/1000 inch. Металын зузаан нь инчийн 1/1000 хэсэг болох mil-ээр тодорхойлогдоно.

Дараах хэмжээс төмрүүд нь төмөр каркастай угсармал байшинд өргөн хэрэглэгдэнэ.

Олон улсын нэршил Хавиргын урт Хөлний өргөн Зузаан Тайлбар
350S200-33 88 мм 50 мм 0.88 мм Дотор хана хийнэ
350S200-54 88 мм 50 мм 1.44 мм Дотор хана хийнэ
350S200-68 88 мм 50 мм 1.81 мм Дотор хана хийнэ
350S200-97 88 мм 50 мм 2.58 мм Дотор хана хийнэ
400S200-33 100 мм 50 мм 0.88 мм Гадна хана хийнэ
400S200-54 100 мм 50 мм 1.44 мм Гадна хана хийнэ
400S200-68 100 мм 50 мм 1.81 мм Гадна хана хийнэ
400S200-97 100 мм 50 мм 2.58 мм Гадна хана хийнэ
550S200-68 140 мм 50 мм 1.81 мм Шал таазанд хийнэ
550S200-97 140 мм 50 мм 2.58 мм Шал таазанд хийнэ
800S200-68 200 мм 50 мм 1.81 мм Шал таазанд хийнэ
800S200-97 200 мм 50 мм 2.58 мм Шал таазанд хийнэ
362T200-33 92 мм 50 мм 0.88 мм 350S200-xx маркийн баганы зам
362T200-54 92 мм 50 мм 1.44 мм 350S200-xx маркийн баганы зам
362T200-68 92 мм 50 мм 1.81 мм 350S200-xx маркийн баганы зам
362T200-97 92 мм 50 мм 2.58 мм 350S200-xx маркийн баганы зам
400T200-33 100 мм +2 мм 50 мм 0.88 мм 400S200-xx маркийн баганы зам
400T200-54 100 мм +3 мм 50 мм 1.44 мм 400S200-xx маркийн баганы зам
400T200-68 100 мм +4 мм 50 мм 1.81 мм 400S200-xx маркийн баганы зам
400T200-97 100 мм +5 мм 50 мм 2.58 мм 400S200-xx маркийн баганы зам
550T200-68 140 мм +4 мм 50 мм 1.81 мм 550S200-xx маркийн баганы зам
550T200-97 140 мм +5 мм 50 мм 2.58 мм 550S200-xx маркийн баганы зам
800T200-68 200 мм +4 мм 50 мм 1.81 мм 800S200-xx маркийн баганы зам
800T200-97 200 мм +5 мм 50 мм 2.58 мм 800S200-xx маркийн баганы зам

Жич: Төмрийн хэмжээсийн ард + тэмдэгтэй тоо нь тухайн зам төмөр тоон утгын дагуу арай өргөн хавиргын урттай байгааг илэрхийлнэ.

Төмөр каркасыг хэрэглэх нь

003

Зураг дээр: Төмөр каркасыг туузан төмрөөр бэхэлсэн байдал.

003

Зураг дээр: Төмөр каркасын ерөнхий угсралт.

003

Зураг дээр: Төмөр каркасаар байшингийн шалыг угсарсан байдал.

004

Зураг дээр: Төмөр каркасаар хүссэн загвараараа байшин барьж болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.

Баталгаа: Захиалга хийсэн өдрөөс эхлэн 13 сар.

Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Үйлчилгээ

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 1260  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх